Улаанбаатарт 5 хэм хүйтэн байна
Нутгийн хойд хэсгээр үүлэрхэг, өмнөд хэсгээр солигдмол үүлтэй. Баруун болон төвийн нутгийн хойд хэсэг, зүүн зүгийн ихэнх нутгаар цас орно. Бусад нутгаар цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, говь талын нутгаар секундэд түр зуур 16-18 метр хүрч цасан болон шороон шуурга шуурга. Хүйтэрч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар 8-13 градус, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Хэрлэн, Онон, Улз, Халх голын саваар 4-9 градус хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 2 градус дулаанаас 3 градус хүйтэн, бусад нутгаар 1-6 градус хүйтэн байна.
gb
УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. Хүйтэрч 4-6 градус хүйтэн байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ