АН Ч.Сайханбилэгийг дахин хэлэлцэнэ
УИХ-ын чуулгааны нэгдсэн хуралдаан өнөөдөр 09.00 цагт эхлэх хуваарьтай байсан боловч хойшилсон. Харин 13.00 цагт УИХ дахь АН-ын бүлгийн хуралдахаар болжээ. Хуралдаанаар Монгол Улсын Ерөнхий сайдад нэр дэвшигч Ч.Сайханбилэгийн асуудлыг дахин хэлэлцэх бололтой. Учир нь АН-ын бүлгийн даваа гаригийн хуралдаанаар 29 гишүүн оролцож, 19 нь дэмжсэн. УИХ дахь улс төрийн хүчнүүдтэй уг асуудлаар зөвшилцөхөд сөрөг хүчин дэмжих боломжгүй гэдэг хариу ирүүлээд байгаа. Тиймээс Монгол Улсын Ерөнхий сайдад нэр дэвшигчийг Ч.Сайханбилэгийн асуудлаар АН-ын бүлэг дахин байр сууриа нэгтгэхээр болсон ажээ.
а
Н.Энх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ