Төрийн албан хаагчдад 3-5 жилийн ял оноолоо
Эрх мэдлээ хэтрүүлэн ашиглаж, улсад их хэмжээний хохирол учруулсан хэргийг шүүхээр шийдвэрлэжээ. Тодруулбал Баян-Өлгий аймгийн Хөдөлмөр, Халамжийн үйлчилгээний хэлтсийн даргаар ажиллаж байсан Я.Сьезд, Нийгмийн халамж үйлчилгээний газрын Асрамжийн газрын зохион байгуулагч О.Файзол, Асрамжийн газрын зохион байгуулагч А.Хайролмажит нарт холбогдох хэргийг Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны II шүүхэд хянан хэлэлцсэн байна. Шүүхээс Я.Сьездэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263.2 дахь хэсэгт зааснаар тодорхой албан тушаал эрхлэх эрхийг 3 жилээр хасч, 5 жилийн хугацаагаар хорих ял, О.Файзолд албан тушаал эрхлэх ялыг 3 жил хасч, 3 жил 6 сарын хугацаагаар хорих ял, А.Хайролмажит-д албан тушаал эрхлэх ялыг 3 жил хасч 3 жилийн хугацаагаар хорих ялыг оногдуулжээ.
а
Тэд Монгол Улсын харьяаллаас гарсан 299 иргэнд 139.426.000 төгрөгийн, нас барсан 127 иргэнд 17.957.000 төгрөгийн Эх орны хувь хишиг олгох зэргээр улсад нийт 260 гаруй сая төгрөгийн хохирол учруулсан юм байна.
ө
В.Бат
СЭТГЭГДЭЛ БИЧИХ