Зүггүй “бацаануудын” турхираан хэрэггүй

img

Ч.Сайханбилэг МАН-ын дэмжлэг авсангүй. Хуучин засгийн үед ЗГХЭГ-ын даргын албан тушаал хашиж явсан нь МАН-ын араандаа зуух нэг шалтгаан болсон бололтой. Парламентад суудалтай бусад намууд болон бие даан нэр дэвшигчид найдах найдлага бий. МАН 26-уулаа эсрэг кноп дарсан тохиолдолд үлдсэн нь эерэг байр суурь илэрхийлбэл Ч.Сайханбилэг замаа засчихна. Эс бөгөөс сунжирсан хэрүүл тогоондоо буцална. МАН-ын саналд эсрэг хандвал дараагийн алхмаа бас асуудлыг сайн тооцоолж байгаа бололтой. Танхимынхаа талыг МАН-д өг, үгүй бол та нараар хангалттай тоглож чадна шүү гэж сүрдүүлж байна. Бүтэн гурван цаг гаруй АН-ын шинэ дарга З.Энхболд, нэр дэвшигч Ч.Сайханбилэгийг байцаав. Нэр төдий л байцаалт. Гол нь парламент дахь идэвхтэй сөрөг хүчин гэдгээ харуулахыг оролдсон хэрэг. Р.Амаржаргалын нэр дараа нь яригдаж байна. Ахиад унагах нь МАН-д ашигтай. Ажил цалгардах тусам тэдэнд ашигтай. Гэтэл улс орны нийгэм эдийн засгийн төлөв арагш чангаагаад байдаг. Төрийн байгууллагууд хэн засгийн толгойд гарахаас шалтгаалаад үндсэн үүргээ ч биелүүлэхэд хүнд болчихлоо. Ирэх оны төсвөөр төр бүсээ чангалахаа мэдэгдэж бүтэц орон тоогоо цомхотгох сургаар ажил жинхэнэ утгаараа цалгардаж байна. Улсын мэргэжлийн хяналтынхан л гэхэд 30 хувиар орон тооогоо цомхотгоно гэнэ. Ажилгүйчүүдийн тоо огцом өсч таарна. Тэднийг хаанаа шингээх вэ. Ерөнхий сайдгүй энэ засгийн ажил хол явахгүй. Парламент хөлгүй бол бас хэлгүй. Хөлгүй хэлгүй хөгжил гэж хаанаас байхав. 2015 онд монголчууд яаж амьдрахаа мэдэхгүй байна. Асууж сурья гэвч хариулчих засаг алга.


Хэрэлдэх биш хэлцэх маш олон асуудал бидэнд байна. Бизнес эрхлэгч нар улстөр эдийн засгийн хямралаас үүдэлтэйгээр татвараас бүхий л талаараа бултахыг чармайж эхэлсэн нь эдийн засгийн тайлан мэдээнээс илт. Ийм тохиолдол бага дунд орлоготой иргэдэд хамгийн хүнд дарамт болдог жишээ бий. Татвараа бүрэн дүүрэн цуглуулж далд эдийн засгийн хүрээг багасгаснаараа төр хүчирхэг байдаг. Жолоог нь өнөөдөр нэгэнт алдчихлаа. 2007 онд л татварын өршөөлийн хуулиар далд эдийн засгийг нэг хэсэгтээ ил болгосон. Дөнгөж арав хүрэхгүй хувь л даа. Гэхдээ л боломжийг тэдэнд олгосон. Энэ ил болсон эдийн засаг судлаачдын хэлж байгаагаар далд эдийн засаг руу сүүлийн ганцхан жилийн хугацаанд 30 хувь руу эргээд уначихлаа. Татвараар орлогоо цуглуулж чадахгүй төр ямар хүчтэй байх билээ дээ. Парламент дахь олигархиуд талаас илүү хувийг нь бүрдүүлж байгаа өнөөгийн нөхцөлд энгийн иргэдэд ээлтэй хууль эрхзүй үүсэх болов уу. Ийм эмзэг үед хөрөнгөө хамгаална, чадвал ашиг унагаана. Зарчим нь ийм юм. Засаглал тэнцвэргүй, найдваргүй байх тусам ашигтай. Төдхөн гурван сая дахь иргэнээ хүлээж авах гэж байгаа монголчуудад огтын наалдацгүй. Гэтэл бидэнд хөгжил дэвшил хэрэгтэй байна. Баялагаа нэмүү өртөг шингээгээд экспортолмоор байна. Түүхий эд дээрээ нэмүү өртөг шингээн олон улсын чанар стандартыг хангасан бусдаас давуурхаж илүүрхсэн бүтээгдэхүүн гаргачихмаар байдаг. Хөрөнгө оруулалт гэдэг хэдэн арван жилийн дараа биш өнөө маргаашгүй үр ашгаа өгөх бүтээн байгуулалтад зарцуулагдах ёстойг унасан Засгийн газрын үйл ажиллагаанаас харлаа. МАН, АН хоёр хоёулаа эрх барьж болохгүй байгаагийн учир нь улс төрийн явцуу эрх ашиг эрхэмлэдэгийн гай.


Гэнэт их идвэл гэдсэнд халтай гэдгийн үлгэрээр экспортын нийт бүтээгдэхүүний 86 хувийг эзлээд байгаа ашигт малтмалын үнэ ханш дэлхийн зах зээл дээр унаад ирэхээр амаараа шороо үмхэж байна. Гэтэл бидэнд экспортлочихоор ХАА-н олон бүтээгдэхүүн бий шүү дээ. Алт, зэс гэж хошуурсаар өнөөг хүртэл Монголыг тэжээсээр ирсэн ХАА-гаа мартсны гор өнөөгийн эдийн засгийн хямрал болж үлдэж байх шив дээ. Бид хэдхэн жилийн өмнө 1.2 сая метр даавуу үйлдвэрлэж, арьс ширээрээ жилд хоёр сая орчим гутал үйлдвэрлэж дотоодынхоо хэрэгцээг хангаад зогсохгүй гадагш нийлүүлдэг байлаа. Өнөөдөр яаж байна. Боломж бидэнд бий. Ноосоор л гэхэд 2.5 сая метр даавуу үйлдвэрлэж яадна. Ноолуураа самнаад гаргачихвал тонныг нь 110 мянган доллароор элбэгхэн авчихна. 90 хувь болох 3000 тонн бохироор гараад явчихаж байна гэдгийг тооны машин бариад тооцоолоод үзээрэй. 40 сая малынхаа махны экспортыг тооцоолорой. Бас шир, арьс. Сүү сүүн бүтээгдэхүүн. Өлсмөөргүй л байгаа биз дээ. Боловсруулах ажлын байр ч эрс нэмэгдэнэ. Хөдөлмөрийн бүтээмж муутай гээд байдаг. Нэмүү өртөг шингээх үйлдвэрүүдийг дэмжихгүй бол бүтээмж хэзээ ч нэмэгдэхгүй. Үүнийг хангах нь засгийн ажил мөн үү. Ийм л засаг хэрэгтэй болохоос сандал ширээний төлөөх тэмцэлдээн, түүнийг дагасан улайрал бидэнд хэрэггүй. Зүлгэн дээр гэрээ бариад зүгээр амьдарсаар ирсэн бидэнд зүггүй “бацаануудын” турхираан ямар хэрэгтэй юм.


Н.Бадамжав 


СЭТГЭГДЭЛ БИЧИХ

лхагва:
манай томчууд хийх ажилгvй завтай онигоо ярих, facebook,twetter жиргэж хэрэлдэхээс оор ажилгvй нь сэтгэгдэлийг хэн бичиж байгаагаас харагдаж байгаа биз таминь ээ
2014-11-21
тайга:
уул нь огцорч байгаа танхимын нэг гишүүн ес болох нь утгагүй. энэ утгаараа ман-ын шийдвэр зөв байхаа.
2014-11-20
111111598:
togloom bolood l yvna hezee nogoo hun shig blgah ve
2014-11-20
зочин:
энэ талаар еронхиилэгч ард тумэндээ тайлбарлах хэрэгтэй
2014-11-20
энхбаяр юу ярив:
энхбаяр ярихдаа таван толгойн нуурсний ордийг лицензийг батболд ,элбэгдорж еронхиилэгч,с.баяр,болон бусад улс торчид хувааж авах санал гаргасан тэгээд 4.5 тэрбум доллор босгож авсан гэж байна энэ их доллорийг хаана байршуулсан вэ . энэ чинь ард тумний доллор шуудээ уунийгээ олж авхадл эдийн засаг сайжрах байх гэж бодож нодоллоо
2014-11-20
д.ганхуяг 99116570:
ман-ынхан албан тушаалд нугасгүй дуртай. түүнгүйгээр байж чадахгүй, засаг огцоруулсан. иймд ман-ынханд 26 гиршүүнд нь 26 сайд амалчих. гэхдээ чамайг л болгоно гээд ганцаарчилж хэлээд, өөр хүнд битгий хэлээрэй гэж хэлэх хэрэгтэй. ингээд л ман-ын саналыг энгийн хялбархан аргаар, мөнгө заралгүй авчихна. түрүүчээсээ харж байгаа биз. нөгөө 26 -уулаа эсэргүүцнэ гээд байсан чинь эөрийн байгуулалтын байнгын хороон дээр санал өгөөд эхэлж байгаа биздээ. ман-ынхан том ярьдаг боловч жижиг гарууд шүү дээ. өрөвдмөөр юм.
2014-11-20
зочин:
ер нь бол сайхнбилэг дэмий л байгаа юм. одоо тэр алцанхуягийгаа згхэг-ын дарга болгон ч гэнэ үү их л сонин юм дуулдах юм. ингэж нийлж улсын ажлыг алж болохгүй ээ.
2014-11-20
zochin:
estoi unen yum bichjee. suudal sandal bulaatsaldsan oligarhuud .heterch bainaa
2014-11-20
uls turd tuursun hun :
yun zasaj zalah uls turd tuurch budilsan bol teged l um ma ni bad me hum shuu dee huduu aj ahuid mongoliin tom nuuts davuu taluud bgaa yagaad sunuuguud bgaag ni oilgohgui yum daa
2014-11-20
ter deer 2 durakaa :
tv chat uzeed taniltsah zaraa haraad suuj bgaachee end uur yum yariad bh shig
2014-11-20
bold :
hamgiin deed taliin 2 mald zailaaa
2014-11-20
kkkk :
ene 2 hen bee yag odooo bol huduu aj ahuigaa uud tataad hooson honohgui 2 idehgui bolomj bii sh deee unen unen badamjav zuv gartsaa olj harjee
2014-11-20
зочин:
энэ халтар сэтгүүлч өөрийгөө л бацаан гээд байх шиг байна. засаж залж байж юм голдиролоороо явдагын. төөрөөд яваа хүнийг тэр чигт нь явуулдаггүй юм мангар бацаанаа.
2014-11-20
tanii ner 2-oos doosh:
badamjav tenegtdeg gej baina *
2014-11-20