Ч.Сайханбилэгийг 100 хувь дэмжив
Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдаж, Ерөнхий сайдад нэр дэвшигч Ч.Сайханбилэгийн асуудлыг хэлэлцэв. Гишүүд нэр дэвшигчээс асуулт асууж, хариултаа авсны дараа санал хураасан байна. Санал хураалтаар Ч.Сайханбилэг тус байнгын хорооны хуралд оролцсон гишүүдийн 100 хувийн дэмжлэгийг авчээ. Одоо Ерөнхий сайдын томилгооны асуудлыг УИХ-ын чуулганаар хэлэлцэж, эцсийн шийдвэрийг гаргана.
ё
Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралд АН-аас Н.Алтанхуяг, А.Бакей, Д.Эрдэнэбат, Ч.Сайханбилэг, М.Батчимэг, Д.Баярцогт, Р.Гончигдорж, Н.Бурмаа, ИЗНН-аас С.Дэмбэрэл, “Шударга ёс” эвслийн бүлгийн Н.Батцэрэг нарын гишүүд оролцжээ. Харин МАН-ынхан байнгын хорооны хуралд оролцсонгүй.
с
В.Бат
СЭТГЭГДЭЛ БИЧИХ