Ч.Сайханбилэг: Шинэчлэлийн Засгийн газрын хэрэгжүүлсэн сайн ажлыг үргэлжлүүлнэ
Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан гишүүдийн 52,6 хувийн ирцтэй товлосон хугацаанаасаа дөрвөн цагийн дараа буюу 18.00 цагт эхлэв. Тус байнгын хороо нийт 19 гишүүнтэйгээс хуралдаанд 10 гишүүн оролцсон юм. Хуралдаанаар Монгол Улсын Ерөнхий сайдад нэр дэвшигч Ч.Сайханбилэгийг дэмжих асуудлыг хэлэлцлээ. Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга А.Бакей хэлэлцэх асуудлыг танилцуулсны дараагаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн саналыг ЕТГ-ын дэд дарга Б.Нэргүй танилцуулсан юм. Ерөнхийлөгчийн саналд:
d
“УИХ-ын 2012 оны ээлжит сонгуулийн дүнгээр УИХ-д хамгийн олон суудал авсан Ардчилсан нам нь парламентад суудалтай бусад нам, эвсэлтэй зөвшилцөн Монгол Улсын Их Хурлын гишүүн Чимэдийн Сайханбилэгийг Монгол Улсын Ерөнхий сайдаар томилуулахаар нэр дэвшүүлж, Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлсэн. Монгол Улсын Үндсэн хуулийн 33 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2-т заасан бүрэн эрхийнхээ дагуу Чимэдийн Сайханбилэгийг Монгол Улсын Ерөнхий сайдаар томилох саналыг Монгол Улсын Их Хуралд өргөн барилаа. Ч.Сайханбилэгийг Монгол Улсын Ерөнхий сайдаар томилох асуудлыг хууль тогтоомжийн дагуу хэлэлцэн шийдвэрлэхийг хүсье” хэмээжээ. Үүний дараагаар гишүүдийн асуулт хариулт өрнөсөн юм.
d
“Шударга ёс” эвслийн бүлгийн дарга Н.Батцэрэг:
ed
-Ерөнхий сайдад нэр дэвшигч Шинэчлэлийн Засгийн газраас ямар ямар ажлууд авч үлдэх вэ? Засгийн газрын бүрэлдэхүүнээ хэрхэн байгуулах гэж байна. Эдийн засгийг хямралаас гаргах талаар ямар ажлууд хийгдэх вэ?
d
Монгол Улсын Ерөнхий сайдад нэр дэвшигч Ч.Сайханбилэг:
-Ерөнхий сайдаар томилогдох юм бол бүтэц бүрэлдэхүүнийхээ асуудлыг хууль дээдлэх зарчимд нийцүүлэн өргөн барина. Шинэчлэлийн Засгийн газрын хэрэгжүүлж байсан сайн ажлуудыг үргэлжлүүлэх болно. Тухайлбал, ард түмнээс өндөр үнэлгээ авсан бүтээн байгуулалтын ажлуудыг үргэлжлүүлнэ. Одоо хүн бүр эдийн засаг хүндрэлтэй байдалд орсон байна гэж ярьж байна. Тиймээс үүсээд байгаа нөхцөл байдалд тохирсон бодлогуудыг хэрэгжүүлэх ёстой. Ерөнхий сайд болсон тохиолдолд ямар ажлууд хэрэгжүүлэх тухайгаа УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд дэлгэрэнгүй танилцуулах болно.
б
УИХ-ын гишүүн С.Дэмбэрэл:
-Ирээдүйд хэрэгжүүлэх ажилд нь зөвлөмж болгож гурван зүйл хэлэх байна. Нэгдүгээрт, ирэх 1.5 жилийн хугацаанд инфляцийг бууруулах дунд хугацааны хөтөлбөр боловсруулах хэрэгтэй. Үүнийг ард түмэн олон жил хүлээж байна. Өмнө нь бид инфляцийг бууруулах ажлыг төв банкинд бодлогоор даатгадаг байсан. Энэ бол буруу хандлага юм. Хоёрдугаарт, 2015 онд багтаан татварын өршөөлийг эдийн засгийн ил тод байдалтай хослуулан хэрэгжүүлэх хэрэгтэй. Гуравдугаарт, Зээлийн эргэн төлөлтийн өрийн үйлчилгээний иж бүрэн төлөвлөгөөг боловсруулах нь зүйтэй. Энэ гурван ажил 2015, 2016 оны эдийн засагт тулгамдсаг асуудал болон. Дунд хугацааны зорилтуудыг хэрэгжүүлэхэд чухал үүрэгтэй юм.
б
Ийнхүү гишүүд асуулт асууж, байр сууриа хэлсний дараагаар Монгол Улсын Ерөнхий сайдад нэр дэвшигч Ч.Сайханбилэгийг дэмжих санал хураалт явуулсан юм. Тус байнгын хорооны хуралдаанд оролцсон 10 гишүүний 100 хувийн саналаар Ч.Сайханбилэгийг Монгол Улсын Ерөнхий сайдаар томилохыг дэмжлээ.
б
Н.Энх
Гэрэл зургийг П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ