Өнөөдөр болох үйл явдал
10:00 цагт Цагдаагийн байгууллагад нохойн алба үүсэн байгуулагдсаны 70 жилийн ойн арга хэмжээ болно. Арга хэмжээнд оролцох хүсэлтэй сэтгүүлчдэд зориулсан автобус ЦЕГ-ын ХМТ-ийн дэргэдээс тухайн цагт явна.
ха
10:00 цагт “Уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөлөл, эрсдлийн шинэчлэлийн үнэлгээ" сэдэвт бага хурал “Бишрэлт-Плаза” зочид буудлын "Бишрэлт" хурлын танхимд болно.
х
10:00 цагт НМХГ-ын хурлын зааланд хадгалах хугацаа нь дууссан бэлэн гоймон, дүрдэг цайг хүнсний сүлжээ дэлгүүрээс татан авч төв агуулах дээрээ төвлөрүүлэн, дууссан хадгалах хугацааг арилган он, сар, өдөр тавигч машинаар хугацааг сунгаж, хуурамч шошгын мэдээлэлтэй, чанарын шаардлага хангахгүй хүнсний бүтээгдэхүүнийг худалдаанд гаргасан талаар мэдээлэл хийнэ.
а
11:00 цагт "Транспэрэнси Интернэшнл Монгол" байгууллагаас "Монгол Улс авлигаар дэлхийд хоёрдугаарт орж байна" гэсэн асуудлаар МҮОНРТ-ийн Олон Нийтийн мэдээллийн төвд хэвлэлийн бага хурал хийнэ.
а
11:00 цагт Хавдар Судлалын Үндэсний Төвийн Эрдмийн өргөөнд "Nihon Kohden" корпораци тус төвийн Мэдээгүйжүүлэг, хагалгааны тасагт найман ширхэг хяналтын монитор хандивлах үйл ажиллагаа болно. Тус арга хэмжээнд Эрүүл мэндийн яам, Японы элчин сайдын яам, ХСҮТ-ийн захиргаа, Nihon Kohden корпораци, Cи-Ай-Ти ХХК эмнэлгийн тоног төхөөрөмжийн компанийн төлөөлөгч нар тус тус оролцоно.
а
11:00 цагт Баянгол дүүргийн Онцгой байдлын хэлтсээс Эбола вируст халдварын үед хариу арга хэмжээ авах сэдэвт үзүүлэх сургуулийг "Улаанбаатар Воган депо"-д зохион байгуулах юм.
х
12:45 цагт "Зууны мэдээ" сонины Үндэсний мэдээллийн төвд Монголын эрүүл мэндийн хөгжил, шинэчлэлийн холбооноос АШУҮИС-тай хамтран “Монголын эрүүл мэндийн хөгжил, шинэчлэл-2014” нээлттэй форум зохион байгуулах талаар мэдээлэл өгнө.
а
14:00 цагт БХИС-ийн Соёлын төвд Батлан хамгаалах салбарынхан Монгол "Үндэсний бахархлын өдөр"-ийг ёслон тэмдэглэнэ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ