Ерөнхий сайдын томилгоог хэлэлцэж эхлэв
УИХ-ын чуулганы
нэгдсэн хуралдаан 39 гишүүний буюу 51,3
хувийн ирцтэйгээр эхэллээ. Нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудлын жагсаалтыг УИХ-ын
дарга З.Энхболд танилцуулан батлав. Монгол Улсын 2015 оны төсөв, Нийгмийн
даатгал, Хүний хөгжлийн сангийн эцсийн
найруулгыг гишүүдэд тус тус сонсгов. Өнөөдөр
нийтдээ 14 асуудал хэлэлцэхээс Монгол Улсын Ерөнхий сайдыг томилох асуудлыг
жагсаалтын эхэнд тавьжээ. Чуулганы нэгдсэн хуралдаанд Монгол Улсын Ерөнхийлөгч
Ц.Элбэгдорж оролцож байна.

Н.Энх
Гэрэл зургийг П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ