Ц.Элбэгдорж: Ч.Сайханбилэг бусадтай гар нийлж чадна
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Ерөнхий сайдыг томилох асуудлыг хэлэлцэж байна. Ерөнхий сайдад нэр дэвшигчийн танилцуулгыг Монгол Улсын Ерөнхийлөчг Ц.Элбэгдорж танилцууллаа. Тэрбээр танилцуулгадаа нэр дэвшигч Ч.Сайханбилэгийн товч намтрыг танилцуулаад “Ч.Сайханбилэгийг Монгол Улсын Ерөнхий сайдад санал болгон, УИХ дахь намуудтай зөвшилцсөн. Ч.Сайханбилэг нь Монгол Улсын хөгжлийн төлөө бусадтай гар нийлж, хамтарч ажиллаж чадна гэж итгэж байна. Та бүхнийг хэлэлцэж өгөхийг хүсье гэсэн юм. Үүний дараагаар Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга А.Бакей байнгын хорооны дүгнэлтийг танилцуулсан юм.
Н.Энх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ