Ч.Сайханбилэг: Сайн менежер байж Засгийн газрыг үр дүнтэй ажиллуулна

img

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Монгол Улсын Ерөнхий сайдыг томилох асуудлыг хэлэлцэж байгаатай холбогдуулан гишүүд нэр дэвшигч болон ажлын хэсэгт  асуулт тавьж байна.

1

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн: 
 -Улс төрийн хувьд  1990-ээд оны хар түүх давтагдах нь уу гэж хардаад байна. Өмнөх Ерөнхий сайдын танхимд давхар дээлтэй хүн байсан. Гэтэл өнөөдрийн нөхцөл байдлыг харахад  хүнд нөхцөлийг давж чадахааргүй нугарч байгаа тал харагдаж байна. Н.Алтанхуяг эдийн засгийн хямралыг үүрээд явчихаагүй. Уг нь Ерөнхий сайд болох хүнийг эдийн засагч мэргэжилтэй байх болов уу гэж бодож байсан. Өнөөдөр багаа яаж бүрдүүлж явах вэ? “Давхар дээл”-гүй байх уу танай танхим. Мэргэжлийн баг байх уу?
1
Ерөнхий сайдад нэр дэвшигч Ч.Сайханбилэг: 
-Эдийн засгийн хямрал улс төрийн хямрал болж магадгүй гэсэн таны болгоомжлолтой санал нэг байна. Үүнээс гарахын тулд идэвхтэй, үр бүтээмжтэй ажиллах хэрэгтэй гэж бодож байна. Би хуульч хүний хувьд сайн менежер байж, Засгийн газрыг үр дүнтэй ажиллуулж чадах болов уу гэж бодож байна.
1
УИХ-ын гишүүн Д.Оюунбаатар: 
-Хямралыг зогсоох арга замыг та яаж харж байна вэ? Шинээр байгуулагдах Засгийн газрыг шударга хүмүүсээр бүрдүүлж чадах уу?
1
Ерөнхий сайдад нэр дэвшигч Ч.Сайханбилэг:
-Хямралыг зогсоох арга хэмжээний төлөвлөгөө гаргана. Ерөнхий сайдаар томилогдвол УИХ-ын 39 дүгээр тогтоолын хүрээнд хийнэ. Үүнийг УИХ-д танилцуулна. Үндсэн хуулийн нэмэлт, Сонгуулийн тухай хуулийг сайжруулахын төлөө явна. Үндсэн хуульд нэмэлт хийх тал дээр УИХ дээр зөвшилцөж, нийгэмд асуулга явуулах ёстой. Парламентад суудалтай намуудтай зөвшилцөх Засгийн газар байгуулах ажлын хэсэг байгаа.
1
УИХ-ын гишүүн О.Баасанхүү: 
-Байнгын хороо процедурын алдаагаа яагаад зассангүй вэ? Ерөнхий сайдыг огцруулахдаа процедурын алдаа гаргасан шүү дээ. Өнөөдөр Ерөнхий сайд томилогдвол тамгаа Шадар сайдаас авах болоод байна.  Мөн тогтвортой байх гэдэг утгаараа парламент дахь бүх намуудаас танхимаа бүрдүүлнэ гэж байна.  Өмнөх бүрэлдэхүүнээсээ танхимаа бүрдүүлэх бололцоо бий юу?
1
Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга А.Бакей: 
-Энэ асудлыг УИХ-ын зарим гишүүд эргэж харах шаардлагатай гэдэг сануал тавьсан. Байнгын хороог хоёр ч удаа хуралдуулах гэж оролдсон. Ирц бүрдээгүй байсан учраас хуралдаагүй. Ер нь энэ асуудлыг Үндсэн хуулийн 40 дүгээр зүйл, Засгийн газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлээр зохицуулсан байдаг. Өмнө нь огцруулах, чөлөөлөх асуудалд тус бүрт нь зохицуулсан заалт байсан юм билээ. Огцруулсан тохиолдолд Шадар сайдад шилжүүлж байсан юм билээ. Харин өөрчлөлт хийхдээ тодорхой байсан заалтыг бүдгэрүүлж, уялдаа холбоог нь хангалтгүй хийж, сайжруулах биш сааруулсан зүйл байна. Тийм учраас Ерөнхий сайд шинээр томилогдсоны дараагаар энэ асуудалд анхаарна. Ер нь шинээр Ерөнхий сайд томилогдох хүртэл өмнөх Засгийн газар үйл ажиллагаагаа бүрэн эрхийнхээ хүрээнд явуулах заалттай.
1
Ерөнхий сайдад нэр дэвшигч Ч.Сайханбилэг: 
-Үндсэн хуулийн тухайн заалтын 2 дахь нөхцөлөөр явж байгаа. АН-ын ҮЗХ-ноос парламентад суудалтай бүх намуудтай зөвшилцөх чиглэл өгсөн. Харин хамтрах эсэхээ намууд өөрсдөө мэднэ.  Шинэчлэлийн үйл явцыг үргэлжлүүлэн ажиллах болно.
1
Ийнхүү гишүүд  асуулт тавьж, хариулт авч байна. Чуулганы хуралдаан үргэлжилж байна.
1
Н.Энх

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

altangerel:
mah-n mahan tolgoi bymatsogt dandaa ymar ch als-n xaraagvi balai vg xelj hun icheej bx um ylj, ylagdaj sur pralament bol songuul-n xorsol taildag gazar bish gedgiig sanah xeregtei
2014-11-21
altangerel:
mah-n mahan tolgoi bymatsogt dandaa ymar ch als-n xaraagvi balai vg xelj hun icheej bx um ylj, ylagdaj sur pralament bol songuul-n xorsol taildag gazar bish gedgiig sanah xeregtei
2014-11-21
altangerel:
mah-n mahan tolgoi bymatsogt dandaa ymar ch als-n xaraagvi balai vg xelj hun icheej bx um ylj, ylagdaj sur pralament bol songuul-n xorsol taildag gazar bish gedgiig sanah xeregtei
2014-11-21
zochin:
an bas l tom aldlaa daa. udahgui unagah biz dee
2014-11-21
зочин:
ахуягын гал тогоог барьж байхдаа хийхгүй яасан юм бэ чи... уулаасаа тархи чинь ажиллаж чадахгүй . чадна мэднэ гээд л дайраад байдаг цагаандаа гарсан гонжгор юм даа. тэрбумынхаа өрийг дарах гээд үхэлдээд бна даа чи...
2014-11-21
зочин_:
алтанхуягийн засагт байхдаа сайн мeнeжeр байхгүй үхсэн үлийгээ хийж байсийм
2014-11-21
зочин:
улс төрийн хувьд 1990-ээд оны хар түүх давтагдах нь уу гэж хардаад байна. шинээр байгуулагдах засгийн газрыг шударга хүмүүсээр бүрдүүлж чадах уу? зэрэг асуултууд нэг юм хэлээд байна даа !!!!!!!!!!!!!!!!!!!!
2014-11-21