Г.Уянга: Та хэдийнэ ялагдсан
УИХ-ын чуулганы
нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Монгол Улсын Ерөнхий сайдыг
томилох асуудлыг хэлэлцэж, гишүүд нэр дэвшигч Ч.Сайханбилэгт асуулт тавьж, саналаа хэлж байгаа юм.
х
УИХ-ын гишүүн Г.Уянга
-Би Ч.Сайханбилэгийг дэмжихгүй байна. Учир нь нам төрийн дээр байна. Мөн санаатай санаагүй бүү мэд, манай ҮАБЗ-ийн гурван гишүүн гурвуулаа Америкт суралцсан хүмүүс болох нь. Таныг Ерөнхий сайд болгохын төлөө С.Баярцогт зүтгэсэн. Оюутолгойн 34 хувийг байхгүй болгох вий гэхээс айж байна. Ард түмнээс мандат авсан хэдий ч Монгол Улс парламентын засаглалтай орон. Манай Ерөнхийлөгч зургаан жил ажиллахдаа нэг ч удаа тайлан тавиагүй байгаа. Сүүлийн үед Ерөнхийлөгч хууль их зөрчиж байгаа. Үндсэн хуульдаа нэмэлт өөрчлөлт оруулах хэрэгтэй. Ямартай ч та томилогдох юм байна. Гэхдээ олонхи таныг дэмжихгүй байгаа. Та ялагдсаж томилогдсон. Монголын ард түмэнд хохиролтой байсан Оюутолгойн гэрээг цааш үргэлжлүүлэх юм байна.
Би улс төрд 20 гаруй жил зүтгэж байна. Би өөрийгөө багийн тоглогч гэж боддог. Би Ерөнхий сайдаар томилогдвол Ч.Сайханбилэгийн гэх Засгийн газрыг байгуулна. Миний төлөө нэгхэн найз зүтгээгүй. АН-д байгаа бүх гишүүд маань найз нар гэж боддог. Цаашдаа бид багаараа амжилт гарна. Оюутолгой, Тавантолгой гэдэг хоёр том төслийг шийдэхээс өөр аргагүй. Таны саналыг хүндэтгэж үзэж байна. Би хийж байгаа ажил, хэрэгжүүлж байгаа шийдлээрээ Монголын ард түмэн ялах байх гэж бодож байна.
х
УИХ-ын гишүүн Х.Болорчулуун
-Монголд баялгийн хараал нүүрлэлээ. Өнөөдөр том том орд, гэрээнд дээр бид дандаа алдаж байсан. Оюутолгойн ордод найман төрлийн татварыг 30 жилийн хугацаатай царцаасан.
-Эрдэнэт, Оюутолгой хоёр ордыг хооронд нь жиших аргагүй. Сүүлийн 25 жил төрийн маш том хөнгөлөлт чөлөөлөлттэй явж ирсэн. Оюутолгой дээр дахин хэлэлцээрийн ширээнд суух шаардлага байгаа.
х
УИХ-ын гишүүн М.Батчимэг:
-Танхим парламент дахь намуудын зөвшилцлөөр УИХ томилно. Хуулиа батлах биш сандал ширээний асуудлаар УИХ бүрэн эрхийн хугацаагаа алддаг. Ерөнхий сайд танхимаа нэгтгэж удирдах боломжгүй хуультай байна. УИХ томилж байгаа цагт “давхар дээл”-ний асуудлыг шийдэж чадахгүй. Ерөнхий сайд нь танхимаа мэдэж бүрдүүлдэг Үндсэн хуулийн өөрчлөлтийг та дэмжих үү? Өмнөх Засгийн газарт гадаад харилцааны асуудалд урам хугарч байсан. Засгийн газрын нэгдмэл байр суурь биш фракцын зөрчлөөс бол өөр өөрийн төслөө барьж гүйдэг, сайд нар протоколын гадна ажиллаж байна. Сайд нар протоколгүй гадаадынхантай уулздаг нөхцөлийг зогсоож чадах уу? Та амаргүй нөхцөл байдалд Засгийн газрыг тэргүүлэх гэж байна. Японд Ерөнхий сайд нь үйл ажиллагаа нь буруу байвал огцрох хүсэлтээ гаргалаа. Та үүнийг юу гэж үздэг вэ? Хэрвээ таны хүч дутвал саналаараа огцорч чадах уу?
-Ер нь эхний асуудлын хүрээнд Үндсэн хуулийг улам сайжруулъя, парламентат ёсыг сонгодог утгаар нь хөгжүүлье гэж байгааг ойлгож байна. Гадаад бодлогын төрөөс баримтлах үзэл баримтлалыг баталсан. Танхимаараа үйл ажиллагааг явуулна. Засгийн газар нь саналаараа огцордог, танхимаа тараадаг тогтолцоо руу явах ёстой. Нэгдсэн бодлого гаргахын төлөө хамтарч ажиллана гэж бодож байна.
нг
Чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Ерөнхий сайдад нэр дэвшигчид тавих гишүүдийн асуулт үргэлжилсээр байна.
х
Н.Энх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ