“Ч.Сайханбилэг нэг бол живнэ эсвэл маш том лидер болно“
УИХ-ын чуулганы
нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Монгол Улсын Ерөнхий сайдыг
томилох асуудлыг хэлэлцэж байна. Гишүүд хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан
саналаа хэлж байгаа юм. Тэд нэр дэвшигч Ч.Сайханбилэгт хандан үг хэлэх, Засгийн
газрын үйл ажиллагаа, эдийн засгийн хямралаас хэрхэн давах талаар өөрсдийн байр
сууриа хэлэхээс гадна эрх баригч хүчинд
фракцын хямралаас гарахыг сануулах анхааруулахын завсар хэлж байлаа.
Баялгийг хямд авахын төлөө байгаа бол тэр луйварчин
Төсвийн байнгын хорооны
дарга Ц.Даваасүрэн:
Засгийн газар эзэнгүйдээр гурван яам төсөв, санхүүжилтгүй болсон. Гурван яамны санхүүжилтийг олгох, эзэнтэй байлгахын тулд таныг дэмжихээ илэрхийлж байна. Сайн удирдагч өөрийгөө нөхсөн багийг бүрдүүлж чадвал ажиллаж чадна. Мэргэшсэн баг бүрдүүлэх хэрэгтэй. Оюутолгой дээр болгоомжлол байгаа шүү. Итгэл гэдэг бол баялгаа хямд өгөхийн нэр биш. Баялгийг хямд авахын төлөө ирж байгаа бол тэр луйварчин. Дэлхий дээр сайн хүмүүс байгаа. Гадныхан Оюутолгойг Монголын хувьгүй зарвал үнэд хүрч таараа. Хүн зөвхөн өнөөдрийнхөөрөө амьдарч болохгүй. Фракцын сэтгэлгээнээс гарах цаг болсон. Би бид төрийн буянаар гадаадад үнэгүй сурсан. Одоо олон түмнээ бод. Найз нөхөддөө хэл. Маш хүнд үед Засгийн газрыг хүлээж авлаа. Нэг бол живнэ, нэг бол маш том лидер болно.
Урвалтыг зогсооё
УИХ-ын гишүүн
З.Баянсэлэнгэ:
Намын дарга, фракцынхаа эсрэг картаа сугалж байсан хүн бусдыгаа урвагч гэж дуудаж байгаа нь буруу. Бидэнд эв нэгдэл, итгэлцэл хэрэгтэй байна. Хувийн эрх ашгийг хойш тавьж, улс эх орныхоо төлөө гэдэг эв нэгдэл хэрэгтэй байна. Найз нөхөд, намын дотроо урвадаг байдлыг байхгүй болгомоор байна. Ард иргэдийг ядуу амьдралаас бид л гаргаж чадна. Бид нийтийн эрх ашгийн төлөө бодлого хэрэгжүүлмээр байна. АН-аас фракцын хямралаас гараасай гэж бодож байна.
Улстөржөөд бүтээлч ажиллагаа бага байна
УИХ-ын гишүүн
Д.Ганхуяг:
Сонгуулиас бусад цагт хэтэрхий их улстөржиж байна. Тэр нь УИХ-аас үүдэлтэй байна. Төрийн түшээд улстөржих тусмаа бүтээлч үйл ажиллагаа маш бага байдаг. Хэд хэдэн чухал асуудлыг шийдмээр байна. УИХ-ын гишүүд бидэнд хуримтлагдсан асуудал их байна. Өнөөдөр бид хоёр төсөвтэй байна. УИХ 5 тэрбум ам.долларын бонд гаргаж өгч болно гээд хоёр, гурван төсөвтэй болгосон. Намын санхүүжилтийг ил тод болгомоор байна.
Эдийн засгаа тэлээрэй
УИХ-ын гишүүн М.Зоригт:
-Гадаад орчин нөхцөл сайн байгаа. Монгол Улс далай руу гарцтай болж байна. Бидний өнөөдөр хуримтлуулж ирсэн давуу талаа эдийн засгийн тэлэлт, хөгжил рүү хандуулмаар байна. Бүсчилсэн тэгш хөгжлийг хангах хэрэгтэй. Баян ядуугийн ялгаа эрс гарч байна. Нөөц бололцоог дайчлах хэрэгтэй байна. Ур чадвар, туршлага чамд байгаа. Амжилт хүсье.
Н.Энх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ