Шоугүй Засгийн газар байгаасай
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна.
ө
УИХ-ын гишүүн О.Баасанхүү: Цалинг үнэгүйдүүлмээргүй байна
-Бид 14 хоног Засгийн газаргүй явлаа. Одоо тогтвортой байдал хэрэгтэй байна. Ядуурлыг бууруулах тал дээр онцгой анхаараач ээ. Өнөөдөр цалингаараа амьдардаг хүмүүсийн цалинг үнэгүйдүүлмээргүй байна. Энэ тал дээр анхаарч ажиллаач ээ. Эрүүл мэндийн салбар санаа зовох салбар мөн. Эмийн бодлого, эмийн талаар шийдэх хэрэгтэй. Байгаа эмнэлгээ нурааж байна. УИХ-ын дарга нь Солонгост ажиллах гээд Ионсей эмнэлгийг нурааж, эмирай аппаратаа эвдэж байна. Хуулийн салбарын шинэлчлэлийг бодитой хиймээр байна. Шийдвэр чинь ард түмэнд л ашигтай байх хэрэгтэй шүү.
а
УИХ-ын гишүүн Ц.Цолмон: Хувийн хэвшлээ хөгжүүлээрэй
-Олон намын тогтолцоог бид сүүлийн үед их ярилаа. Олон нам гол нь төр засгаа аваад явдаг байх хэрэгтэй. Өнөөдөр бид хамтраад улс орноо асуудлаа шийдээд явж чаддагаа харуулах хэрэгтэй. АН-ынхан фракцуудтайгаа харьцуулах шүүмжлэл байсан. Харин одоо АН-ын шинэ удирдлагаа үүнийг зогсоож, зөв шийдвэр гаргаад явах хэрэгтэй. Шинэ Засгийн газар хувийн хэвшлээ хөгжүүлэхэд илүү анхаармаар байна. Гадаадын хөрөнгө оруулагчид гэж ярьж байна. Монголын хувийн хэвшил чинь гадаадын хөрөнгө оруулалтай байгаа. Монголын хувийн хэвшлээ дэмжих хэрэгтэй. Монголд авлига их байна. Авлига нэхэж байна гэдэг. Манай дурын байцаагч авлига нэхэж байна. Үүнийг анхаарах хэрэгтэй.
х
УИХ-ын гишүүн С.Одонтуяа: Ажилгүйдлийг багасгах хэрэгтэй
-Томилгооны асуудал дээр нэг хүн оруулж ирдгээ болих хэрэгтэй. 2-3 хүнийг оруулж ирээд хэлэлцүүлэх хэрэгтэй. Ойлголтоо нэг мөр болгох нь зүйтэй. Уул уурхайн салбар дахь шүүх дээр байгаа маргааны 70-80 хувь нь төрийн оролцооноос болдог. Гадаад зах зээл рүү үндэсний том команиуд хэлэлцээ хийх хэрэгтэй. Мөн төрийн том тогтолцоог зохицуулснаас бол олон хүн ажилгүй болно. Үүнийг анхаарч, бичил, ЖДҮ-ийн зээлээ хөгжүүлэх хэрэгтэй. Би шоугүй Засгийн газар байгаасай гэж хүсч байна. Найр наадам болохоор улстөрчдийг шалгаруулна гээд мөнгө нэхдэг. Үүнийг болих хэрэгтэй.
х
УИХ-ын гишүүн Д.Арвин: Ард түмэн бүсээ чангалах болоогүй
-Эдийн засгийн реформын шинж чанартай арга хэмжээ авах байх. Энэ үедээ хэн нэгнээс гуйх, царай алдахыг болимоор байна. Бид сүүлдээ нам болохгүй байна, зохицуулах хэрэгтэй байна гээд байдаг. УИХ ч үүн дээрээ анхаарах хэрэгтэй юм. Яамдын сайд солигдоно, доод улсууд нь хэвээрээ. Гэтэл ажил хийж чадахгүй, хийлгэдэггүй хүмүүс бол яамдын доод албан тушаалтан болох гар хөл болсон хүмүүс байна. Ард түмний бүсийг чангал гэж байна. Ард түмэн бүсээ чангалах болоогүй. Зөв зохион байгуулалттай ажиллавал бүсээ бид чангалах болоогүй.
х
УИХ-ын гишүүн Д.Оюунбаатар: Олигархи бүлэглэлээ задалъя
-Өнөөдөр манай улсын иргэд ядуу зүдүү амьдралтай байгаад төр засаг, олигархи бүлэглэлүүд л буруутай. Үүнийг шийдэх нь Засгийн газрын тэргүүний ухаалаг бодлогоос хамаарч байна. Авлига хээл хахууль, үнэгүй зардал их байна. Зарчмын өөрчлөлт гараач ээ. Жилдээ 100 орчим тэрбум төгрөг авлигачдын гарт очиж байгааг болиоч. Үүнээс гарах арга зам юу байна. Хяналтын тогтолцоог сөрөг хүчин, төрийн бус байгууллагадаа өгчих. Олигархи бүлэглэлээ задалъя. Ингэж чадвал иргэд биднийг дэмжинэ. Өөрчлөлтийг хийхэд Ерөнхийлөгчийн дэмжлэг хэрэгтэй. Засгийн газраа байгуулахдаа фракц бүлэглэлийг биш шударга ажиллаж чадах хүмүүсийг сонгож, өндөр шаардлага тавьж ажиллах ёстой.
ө
Ийнхүү гишүүд нэр дэвшигч Ч.Сайханбилэгт хандан захиас захиж, үг дайж, Засгийн газрыг тэргүүлэхийг нь дэмжиж байгаагаа илэрхийлсээр байна.
р
Н.Энх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ