Ч.Сайханбилэг: Хямралаас ойлголцол шийдлээр гарна

img

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын 28 дахь Ерөнхий сайдаар Ч.Сайханбилэгийг томиллоо. Шинэ Ерөнхий сайд Ч.Сайханбилэг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд үг хэллээ. Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг:

х

-Намайг дэмжиж, Монгол Улсын Ерөнхий сайдаар томилсон журмын нөхөд,  УИХ дахь “Шударга ёс” эсвэл, ИЗНН, бие даагчдадаа талархлаа. Мөн өмнөх Засгийн газрын танхимын гишүүддээ талархаж, амжилт хүсье.  Та бүхний бүтээлч, уйгагүй шинэчлэлийн ажлыг үргэлжлүүлнэ гэж бодож байна. Өнөөдөр УИХ-ын чуулганы хуралдаанд суугаагүй ч МАН-ын бүлгийн гишүүдтэй хамтран ажиллах шаардлага гарна гэж бодож байна. Намайг дэмжсэн Ерөнхийлөгчдөө талархлаа.

х

Их үйлсийн төлөө та бүхэнтэй хамтран ажиллаж чадна гэж найдаж байна. Хүн бүр янз бүрээр ярьж, маргалдаж байгаа эдийн засгийн хямраас хэрхэн гарахыг энд нуршаад баймааргүй байна. Улс төрийн тогтвортой байдал, эдийн засаг, эдийн засаг байх болно. Улс төрийн тогтвортой байдал, шуурхай Засгийн газар байх болно. Бидний гарах шийдвэрийг  100 хувь дэмжээд явахгүй ч зөв шийдвэр гаргахын төлөө явна. Энэ хямралын гол буруутан нь бид өөрсдөө. Олсныхоо хэрээр зардлаа өсгөдөг занд биднийг сургасан. Сонгуулийн бэлэн мөнгөний том амлалт мөн  эдийн засгийн хямралт түлхсэн. Хямралаас хувийн бизнес, хэвшлээ дэмжсэн бодлогоос гарна. Татвар, гаалийнхныг дэмжсэн бодлогоо гаргах ёстой. Хямралаас ойлголцол, шийдлээр л гарна. Бид шийдвэр гаргагчийн хомсдолд ороод байна. Засаг огцорсон 14 хоногт амралтын өдрүүд үргэлжиллээ. Одоо цалгардаж болно. Яам, тамгынхан одоо ажилдаа орцгооё. Парламентад суудалтай бүх улс төрийн намуудтай зөвшилцөнө. Өнөөдөр Засгийн газрын ээлжит бус хуралдаан зарлана. Бид хагарах бутрах замаар бус хамтрах нэгдэх замаар асуудлаа шийдэж чадна. Үүрэг хариуцлагаа ухамсарлая. Монгол орныг минь хөх тэнгэр үргэлж ивээх болтугай хэмээлээ.

х

Монгол Улсын Ерөнхий сайд томилогдсоноосоо хойш буюу 14 хоногийн дотор Засгийн газрын бүтцээ УИХ-д өргөн барьдаг. Үүнийг УИХ-ын дарга мэдэгдсэн юм. Ийнхүү чуулганы хуралдаан завсарлалаа. Үргэлжлүүлээд үдээс хойш 14.00 цагт хуралдах юм.

х

Н.Энх

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

yu heluueh bilee dee:
tsag hugatsaag tovchilj boldog ch boloosoi doo. boldogson bol 2016 oniig naashluulah yumsan.
2014-11-23
yu heluueh bilee dee:
tsag hugatsaag tovchilj boldog ch boloosoi doo. boldogson bol 2016 oniig naashluulah yumsan.
2014-11-23
yu gene ve?!:
hyamarlaas oilgolzol shiidleer garah gene uu?! an- iimhnii oilgoltoor bol huivaldaan., toriin albiig torliinh bolgoh, aaavaa ogoo bolgoj alban tu*l naimaalalt*gaa l shiidel, oilgotsol geed baigaa bizdee !!! ene zaluu omno uil ajillagaanaas yamar dugnelt hiij herhen getleh tuhaid yalgaag gargaj heleegui bolohoor altanhuyagaas neg ih yalgarah yumgui bolov uu
2014-11-23
yu gene ve?!:
hyamarlaas oilgolzol shiidleer garah gene uu?! an- iimhnii oilgoltoor bol huivaldaan., toriin albiig torliinh bolgoh, aaavaa ogoo bolgoj alban tu*l naimaalalt*gaa l shiidel, oilgotsol geed baigaa bizdee !!! ene zaluu omno uil ajillagaanaas yamar dugnelt hiij herhen getleh tuhaid yalgaag gargaj heleegui bolohoor altanhuyagaas neg ih yalgarah yumgui bolov uu
2014-11-23
erguu:
сайханбилэг гэж сайхан нэртэй 40 гарсан нөхөр төгссөн комсомолын их сургуулийн нэрээ хэлэхээсээ ичингүйрэн балайрав уу эсвэл будилав уу хүмүүнлэг их сургууль болголоо. москвад тэр үед ийм нэртэй их сургууль байсан гэж үү. баярцогт гэж бас нэг баярламаар нэртэй 40 гарсан нөхөр эх орныхоо нэрээс ичингүйрэн балайрав уу эсвэл будилав уу монгол гэсэн нэрийг china болголоо. уул 20000 хувьсагчид толгой эргэдэггүй ойтой гэж өөрийгээ өмөөрөөд байсан биз дээ. тэгээд ард түмнээсээ ичингүйрэн балайртахаа мартсан бололтой.
2014-11-21
chi yag chadaj haragdaach:
moscow-iin surguuliin gerchilgeegee olon niited haruulchih hu. сайханбилэг гэж сайхан нэртэй 40 гарсан нөхөр төгссөн комсомолын их сургуулийн нэрээ хэлэхээсээ ичингүйрэн балайрав уу эсвэл будилав уу хүмүүнлэг их сургууль болголоо. москвад тэр үед ийм нэртэй их сургууль байсан гэж үү. баярцогт гэж бас нэг баярламаар нэртэй 40 гарсан нөхөр эх орныхоо нэрээс ичингүйрэн балайрав уу эсвэл будилав уу монгол гэсэн нэрийг china болголоо. уул 20000 хувьсагчид толгой эргэдэггүй ойтой гэж өөрийгээ өмөөрөөд байсан биз дээ. тэгээд ард түмнээсээ ичингүйрэн балайртахаа мартсан бололтой.
2014-11-21
гишүүн:
японы ерөнхий сайд абе шиг ажилладаг болоосой доо
2014-11-21
иргэн:
150.129.143.171----энэ сэтгэгдэл 5 минутын дараа алга болчих юм. ингэж л өөрийн дураараа хэрэгтэй сэтгэгдлийг тавьж, хэрэггүй буюу өөрт таалагдааагүй сэтгэгдлийг арилгаж байдаг нөхөр ес болж дээ. аргагүй дээ мэдээлэл холбооны харилцаа, технологийн газарын дарга байсан, тэгээд маш их худал ярьж уих-д суусан хүн дээ
2014-11-21
zovhin:
шинэ ерөнхий сайдад баяр хүрье! амжилт хүсье!
2014-11-21
зочин:
за ганц авах юм нь овоо өндөр нуруутай юм.
2014-11-21
жоожоо:
ёстой үнэн бидний монголчуудын аз яагаад ингээд харьчваа энэ хямаралтай үед энэ залуу хүнээр тоголлоо доо амаржаргал нь дээр байсан б.х оо одоо яая гэхэв харах.л үлдлээ яана даа монгодчууд миньдээ
2014-11-21
zochin:
neg ih um huleehch hereggui umdoo
2014-11-21
зочин:
ан-ынхан энэ засгийн газараа хэр удаан байлгах юм бол доо, нэг их удахгүй л байх даа, их муухай наймаа, их муухай хор найруулж байж гарч ирлээ дээ, *намын даргын суудлаар олдсон ер. сайд* гэж бичсэн байсан, ард түмэн минь яагаад ингээд аз нь харьчихваа, 16 он хурдан болоосой, ан улс орон удирдана гэж байхгүй юм байна.
2014-11-21