“Ерөнхий сайдаас их зүйл хүсээд хэрэггүй"

img

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар  Монгол Улсын Ерөнхий сайдын томилгооны асуудлыг хэлэлцэн баталлаа. Гишүүд нэр дэвшигч Ч.Сайханбилэгт хандаж үг хэлж, байр сууриа илэрхийлж байна. Гишүүдийн дийлэнх нь шинээр Ерөнхий сайдаар томилогдох Ч.Сайханбилэгт хувь хүнийнх нь тухайд захиас илгээж байсан юм. Ингээд шинэ Ерөнхий сайд Ч.Сайханбилэгт хэн юу захиж,  анхааруулсныг сонирхуулъя.

п

а

УИХ-ын гишүүн Д.Ганбат: Би нэрээ татсан хүн

Танд сонголт байна. Та сайн ажиллаарай. Улс төрийн тогтвортой байдлыг хангаарай. Би бол нэрээ татсан хүн. Харин танд боломж байгаа шүү. Асуудалд шинэ арга барилаар хандаарай. Хуучин хүн ямар нэг улс төрийн нөхцөл байдалд баригдсан, барьцаалагдсан байдаг. Энэ байдлаас ангид шийдвэр гаргаж яваарай. Гэхдээ өнөөдрийн эдийн засгийн нөхцөл байдал зөв шийдвэр гарвал хүмүүсийн амьдрал төдийгүй улс хөгжинө. Зөвхөн ОХУ-д визгүй боллоо гэхэд би Баянхонгор аймгийнхаа хүүхдүүдтэй Улаан-Үдэд яваад ирлээ.

х

УИХ-ын гишүүн Ч.Улаан: Хөл алдаж, хөвж болохгүй шүү

-Би эвсэл байгуулсан зарчимдаа үндэслэн дэмжиж байгаа. Ийм хүнд үед ачаа үүрэх шийдвэр гаргасанд нь би Ч.Сайханбилэгт талархаж байгаа. Мэргэжлийн хүмүүсээ түшиж ажиллаарай. Та ухаантай хүн, суусан мөчрөө огтлохгүй байх хэрэгтэй. Сангийн яам бол таны халуун гал тогоо. Хөл алдаж, хөвж болохгүй шүү. Засгийн газраас, Ерөнхий сайдаас маш их зүйл хүсээд хэрэггүй. Ийм боломж байхгүй. Үүнийг цаг хугацаа, чадвар, чадавхи нь хязгаарласан. Эдийн засагт шинэ зүйл хийх чадавхи байхгүй. Зөвхөн амьдралыг чадан ядан авч явах хэрэгтэй. Баруун тал хоосон байгаа нь дэмжлэг биш шүү, андуурав. Хямралын үед ажиллаж байна. Амьдрал залгуулах хэрэгтэй. Хямралын үед ажиллана гэдэг нь хүсэл хэрэгцээгээ хязгаарлана гэсэн үг. Засгийн газраа УИХ, төрийн бүх институци дэмжиж ажилламаар байна. Бүгдээрээ эв нэгдэлтэй махийж ажиллавал амьдралыг хэвийн болгоно. Хөрсөн дээрээ бууя хэдүүлээ. Ачаа үүрүүлэх гэж байгаа хүнээ дэмжсэн шиг дэмжиж ажиллуулъя. Түүнээс бус хүсэл мөрөөдөлдөө захирагдаад захиас өгөөд байж болохгүй. Ухаалаг байгаагаарай.

х

Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга А.Бакей: Сөрөг хүчнийхээ үгийг ч сонсоорой

-Нам дотроо эв нэгдлээ хангаж ажиллаарай. Гүйцэтгэх засаглалын тэргүүнээр ажиллавал намын эв нэгдлийг онцгой анхаарна уу гэж хүсч байна. Том асуудлыг шийдэхдээ эрх баригч намаас гадна сөрөг хүчнээ ч урьж, үгийг нь сонсож ажиллаарай. Төрийн албаны шинэчлэлд онцгой анхаарай. Хүнд суртал, авлигаас ангид байгаарай.

 б

УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг: Ахмадуудын бүсийг чангалж болохгүй

-Энэ хүнд үед таныг Засгийн газрыг тэргүүлэх эр зориг гаргасанд талархаж, дэмжиж байна. Эдийн засгийн хүндрэлтэй энэ үед  залуучууд бүсээ чангалж болно. Харин ахмадуудын бүсийг чангалж болохгүй. Тиймээс тэтгэвэр, тэтгэмжийг нэмэгдүүлэх хэрэгтэй байна. Таны хүүхдүүд том болсон. Харин сургуульд суралцах боломжоо алдсан хүүхдүүд их байгаа шүү. Хүүхдийн хөгжилд анхааръя. Нийслэлээс сонгогдсон гишүүд бид их бухимдалтай байдаг. Гэр хорооллын дахин төлөвлөлт 2015 онд явагдах том бүтээн байгуулалт шүү. Гэр хороололд амьдарч байгаа хүмүүс үүнийг хүсч байна.

х

УИХ-ын гишүүн Ж.Батзандан: Сарын дараа сохорч болохгүй

-Унасан сайд ухаантай, сайдын нүд сарын дараа сохордог гэдэг хэлц үг УИХ-д яваад байна. Тиймээс танд үүнийг анхааруулъя. Монголын ард түмэн хэд хэдэн дарамтад амьдарч байна. Гаднын хөрөнгө оруулагчдын, үнийн, давхар түрээсийн дарамтад орж байна шүү. Энэ бүх дарамтаас чөлөөлөхийн тулд хичээж ажиллаарай. Өөр нэг асуудал нь оффшор бүс. Төрийн өндөр албан тушаалтнууд оффшорт хийж байна. Танай Засгийн газар ч гэсэн оффшорт анхаарч ажиллаарай. Та бид хоёр Баянзүрх, Налайх дүүргээс сонгогдож ажилласан. Тиймээс нийслэлээс гаргаж байгаа Улаанбаатар хотын засаг захиргааны бодлогыг дэмжиж ажиллаарай.

р

УИХ-ын гишүүн Г.Уянга: Та бол амьдралаас тасарсан хүн

-Таны асуултад хариулж байгааг харахад өнөөх л либериал тогтолцоо руу явж байна.  Та бол амьдралаас тасарсан хүн. Өнөөдөр Улаанчулуутад хүн сүрэг үүсч байгаа шүү. Аав нь охиноо биеэ үнэлж, мөнгө ол гэж байна. Цагдаа тэнд байхгүй. Цагдааг  очихоор ална тална гэж байна. Тэд удахгүй Зайсан руу дайрна гэж байна. Энд байгаа хүмүүсийн ихэнх нь Зайсанд амьдардаг шүү. Монголын нийгмийг орвонгоор нь эргүүлж, эдийн засгийг сайжруулбал таны амжилт болно.

ха

УИХ-ын гишүүн Х.Болорчулуун: Ядуурал их байна

-Өнөөдөр Монгол Улсад ажилгүйдэл, ядуурал их байна. Улс орнууд зэр зэвсгийн хүчээр бусдыг эзлэхээ больсон. Эдийн засгийн довтлогооноор эзэлж байна. Урд, хойд хөршийнхөө бодлогыг харъя. Хүн бүрт таалагдах шийдвэр гаргах албагүй. Хамгийн гол нь Монголын баялагт Засгийн газрын өмнөөс битгий гарын үсэг зураад баталгаа өгчихөөрэй. Танд амжилт хүсье.

р

УИХ-ын гишүүн О.Баасанхүү: Цалинг үнэгүйдүүлмээргүй байна

-Бид 14 хоног Засгийн газаргүй явлаа. Одоо тогтвортой байдал хэрэгтэй байна. Ядуурлыг бууруулах тал дээр онцгой анхаараач ээ. Өнөөдөр цалингаараа амьдардаг хүмүүсийн цалинг үнэгүйдүүлмээргүй байна. Энэ тал дээр анхаарч ажиллаач ээ. Эрүүл мэндийн салбар санаа зовох салбар мөн. Эмийн бодлого, эмийн талаар шийдэх хэрэгтэй. Байгаа эмнэлгээ нурааж байна. УИХ-ын дарга нь Солонгост ажиллах гээд Ионсей эмнэлгийг нурааж, эмирай аппаратаа эвдэж байна. Хуулийн салбарын шинэлчлэлийг бодитой хиймээр байна. Шийдвэр чинь ард түмэнд л ашигтай байх хэрэгтэй шүү.

а

УИХ-ын гишүүн Ц.Цолмон: Хувийн хэвшлээ хөгжүүлээрэй

-Олон намын тогтолцоог бид сүүлийн үед их ярилаа. Олон нам гол нь төр засгаа аваад явдаг байх хэрэгтэй. Өнөөдөр бид хамтраад улс орноо асуудлаа шийдээд явж чаддагаа харуулах хэрэгтэй. АН-ынхан фракцуудтайгаа харьцуулах шүүмжлэл байсан. Харин одоо АН-ын шинэ удирдлагаа үүнийг зогсоож, зөв шийдвэр гаргаад явах хэрэгтэй. Шинэ Засгийн газар хувийн хэвшлээ хөгжүүлэхэд илүү анхаармаар байна. Гадаадын хөрөнгө оруулагчид гэж ярьж байна. Монголын хувийн хэвшил чинь гадаадын хөрөнгө оруулалтай байгаа. Монголын хувийн хэвшлээ дэмжих хэрэгтэй. Монголд авлига их байна. Авлига нэхэж байна гэдэг. Манай дурын байцаагч авлига нэхэж байна. Үүнийг анхаарах хэрэгтэй.

р

УИХ-ын гишүүн С.Одонтуяа: Ажилгүйдлийг  багасгах хэрэгтэй

-Томилгооны асуудал дээр нэг хүн оруулж ирдгээ болих хэрэгтэй.  2-3 хүнийг оруулж ирээд хэлэлцүүлэх хэрэгтэй. Ойлголтоо нэг мөр болгох нь зүйтэй. Уул уурхайн салбар дахь шүүх дээр байгаа маргааны 70-80 хувь нь төрийн оролцооноос болдог. Гадаад зах зээл рүү үндэсний том команиуд хэлэлцээ хийх хэрэгтэй. Мөн төрийн том тогтолцоог зохицуулснаас бол олон хүн ажилгүй болно. Үүнийг анхаарч, бичил, ЖДҮ-ийн зээлээ хөгжүүлэх хэрэгтэй. Би шоугүй Засгийн газар байгаасай гэж хүсч байна.  Найр наадам болохоор улстөрчдийг шалгаруулна гээд мөнгө нэхдэг. Үүнийг болих хэрэгтэй.

х

УИХ-ын гишүүн Д.Арвин: Ард түмэн бүсээ чангалах болоогүй

-Эдийн засгийн реформын шинж чанартай арга хэмжээ авах байх. Энэ үедээ хэн нэгнээс гуйх, царай алдахыг болимоор байна. Бид сүүлдээ нам болохгүй байна, зохицуулах хэрэгтэй байна гээд байдаг. УИХ ч үүн дээрээ анхаарах хэрэгтэй юм. Яамдын сайд солигдоно, доод улсууд нь хэвээрээ. Гэтэл ажил хийж чадахгүй, хийлгэдэггүй хүмүүс бол яамдын доод албан тушаалтан болох гар хөл болсон хүмүүс байна. Ард түмний бүсийг чангал гэж байна. Ард түмэн бүсээ чангалах болоогүй. Зөв зохион байгуулалттай ажиллавал бүсээ бид чангалах болоогүй.

р

УИХ-ын гишүүн Д.Оюунбаатар: Олигархи бүлэглэлээ задалъя

-Өнөөдөр манай улсын иргэд ядуу зүдүү амьдралтай байгаад төр засаг, олигархи бүлэглэлүүд л буруутай. Үүнийг шийдэх нь Засгийн газрын тэргүүний ухаалаг бодлогоос хамаарч  байна. Авлига хээл хахууль, үнэгүй зардал их байна. Зарчмын өөрчлөлт гараач ээ. Жилдээ 100 орчим тэрбум төгрөг авлигачдын гарт очиж байгааг болиоч. Үүнээс гарах арга зам юу байна. Хяналтын тогтолцоог сөрөг хүчин, төрийн бус байгууллагадаа өгчих. Олигархи бүлэглэлээ задалъя.  Ингэж чадвал иргэд биднийг дэмжинэ. Өөрчлөлтийг хийхэд Ерөнхийлөгчийн дэмжлэг хэрэгтэй. Засгийн газраа байгуулахдаа фракц бүлэглэлийг биш шударга ажиллаж чадах хүмүүсийг сонгож, өндөр шаардлага тавьж ажиллах  ёстой.

х

Төсвийн байнгын хорооны дарга Ц.Даваасүрэн: Баялгийг  хямд авахын төлөө байгаа бол тэр луйварчин

Засгийн газар эзэнгүйдээр гурван яам төсөв, санхүүжилтгүй болсон. Гурван яамны санхүүжилтийг олгох, эзэнтэй байлгахын тулд таныг дэмжихээ илэрхийлж байна. Сайн удирдагч өөрийгөө нөхсөн багийг бүрдүүлж чадвал ажиллаж чадна. Мэргэшсэн баг бүрдүүлэх хэрэгтэй. Оюутолгой дээр болгоомжлол байгаа шүү. Итгэл гэдэг бол баялгаа хямд өгөхийн нэр биш.  Баялгийг  хямд авахын төлөө ирж байгаа бол тэр луйварчин. Дэлхий дээр сайн хүмүүс байгаа. Гадныхан Оюутолгойг Монголын хувьгүй зарвал үнэд хүрч таараа. Хүн зөвхөн өнөөдрийнхөөрөө амьдарч болохгүй. Фракцын сэтгэлгээнээс гарах цаг болсон. Би бид төрийн буянаар гадаадад үнэгүй сурсан. Одоо олон түмнээ бод. Найз нөхөддөө хэл. Маш хүнд үед Засгийн газрыг хүлээж авлаа. Нэг бол живнэ, нэг бол маш том лидер болно.

х

УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгэ: Урвалтыг зогсооё

Намын дарга, фракцынхаа эсрэг картаа сугалж байсан хүн бусдыгаа урвагч гэж дуудаж байгаа нь буруу. Бидэнд эв нэгдэл, итгэлцэл хэрэгтэй байна. Хувийн эрх ашгийг хойш тавьж, улс эх орныхоо төлөө гэдэг эв нэгдэл хэрэгтэй байна. Найз нөхөд, намын дотроо урвадаг байдлыг байхгүй болгомоор байна.  Ард иргэдийг ядуу амьдралаас бид л гаргаж чадна. Бид нийтийн эрх ашгийн төлөө бодлого хэрэгжүүлмээр байна. АН-аас  фракцын хямралаас гараасай гэж бодож байна.

р

УИХ-ын гишүүн Д.Ганхуяг: Улстөржөөд бүтээлч ажиллагаа бага байна

Сонгуулиас бусад цагт хэтэрхий их улстөржиж байна. Тэр нь УИХ-аас үүдэлтэй байна. Төрийн түшээд улстөржих тусмаа бүтээлч үйл ажиллагаа маш бага байдаг. Хэд хэдэн чухал асуудлыг шийдмээр байна. УИХ-ын гишүүд бидэнд хуримтлагдсан асуудал их байна. Өнөөдөр бид хоёр төсөвтэй байна. УИХ 5 тэрбум ам.долларын бонд гаргаж өгч болно гээд хоёр, гурван төсөвтэй болгосон. Намын санхүүжилтийг ил тод болгомоор байна.

х

УИХ-ын гишүүн М.Зоригт: Эдийн засгаа тэлээрэй

-Гадаад орчин нөхцөл сайн байгаа. Монгол Улс далай руу гарцтай болж байна. Бидний өнөөдөр хуримтлуулж ирсэн давуу талаа эдийн засгийн тэлэлт, хөгжил рүү хандуулмаар байна. Бүсчилсэн тэгш хөгжлийг хангах хэрэгтэй. Баян ядуугийн ялгаа эрс гарч байна. Нөөц бололцоог дайчлах хэрэгтэй байна. Ур чадвар, туршлага чамд байгаа. Амжилт хүсье.

 ө

Н.Энх

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

jargal:
oor oligtoi yum oldoogui yum bhdaa .
2014-11-23
зочин:
хэрэв анзаарах юм бол их-н чуулган дээр оюутолгойн талаар уянга,ганбаатар,даваасүрэн болон улааны хэлсэн үгс утгын хувьд нэг ижил зүйл хэлээд байгааг харж болно. тэр нь оюутолгойн гэрээ монголд хохиролтой гэрээ болсон. сайханбилэг ээ чи тавиад туучихваа гээд л хэлээд байна . нөгөөдөх нь ойлгож л байдаг байгаа даа .
2014-11-22
zochin:
eoe 1 еэвэнгийн 2 тал. монголчууд ийм тэнэгтээ тулсан гэж уу??????? унэндээ ои гутаж бна.
2014-11-21
золиг:
энэ муу амласан хогийн цэгийн улс терч гэж ард тvмэнд цоллуулсан жаравгар эмийг хvсэлтийг нь харгалзаад тэр улаанчулуутын хvн сvрэг рvv нь боссоор томилчихвол таарна
2014-11-21
ёстой харагдаач:
алтанхуягийн талын хүн гэдэг бол зүгээр л хуйвалдагч гэсэн үг. алтанхуягийг ямар хүн болохыг мэдсээр байж өөгшүүлсээр ирсэн хүнд итгэх аргагүй. энэ алтанхуягийн будлианд оролцсон ч байж магадгүй.
2014-11-21
*ka:
amjilt husie ekh orniikhoo tuluu sain ajlaarai yagaad manai uls bar ulsuud shig hugjij chadagui gej odoo l zorigtoi hiigeed uz manai olon tomchuud gadaad dotood yavdag tegeed uy sursan um be odoo ted yavahaa bol zuvkhun yavsan hergee odoo l hergjuul gej tednees huseh ukldjee za duu mini ureg* sain
2014-11-21
сонгогч иргэн:
хийж чадахгүй хүнээс юу хүсэх вэ дэ. дараагийн ерөнхий сайдаа эртнээс бэлтгэ гэж зөвлөе
2014-11-21
сонгогч иргэн:
хийж чадахгүй хүнээс юу хүсэх вэ дэ. дараагийн ерөнхий сайдаа эртнээс бэлтгэ гэж зөвлөе
2014-11-21
зочин:
ан ингэж өөрийгөө алах хэрэг байгаал юм байхдаа, чадахгүй нь тодорхой хүнийг ес болгоод
2014-11-21
зочин найз:
өмнөх засаг чинь шийдвэр нь удаан байсан шүү хурдан шийддэг байгаарай шат дамжлага хүнд суртлыг багасга хувийн хэвшлээ сайн дэмж хөдөө гадаа сайн яв шоу битгий хий тууз бүү хайчил амьдрал дотор ор сайран хацарла тэгвэл босно ард түмэн хүндлэнэ дан дээл мэргэжил гэсэн захиасыг хатуу биелүүл фракци хэрэггүй
2014-11-21
зочин:
их худалч хүн дээ . энэ эдийн засгийг сэргээхэд эргэлзээтэй...
2014-11-21
teneglel urgeljilseer:
xuuxen panaldax ajilaa l xiij yavaxgui
2014-11-21
zochin:
амжилт хүсье залуу хүн яаж ажилдагаа харуулаад өгөх цаг нь иржээ , урагшаа
2014-11-21
teneglel:
teneguud suuj chalchij baina. ard tumen xoosorch, aj axuin negjuud dampuurch baina. xen ene dampuurliig tashuurdaj yavsan be gej bodoxoor ogiudas xurch baina. ene zaluu dagaj guix, daguulj tongorxoos uur yumgui. ediin zasag erchtei yavsan tuldaa tesej baigaa. odoo ch tun chig xetsuu ue irj baina. uuruu nuraasan yumaa uuruu sain zasna gejuu. aimshigtai teneglel mongoliin uls tur, mongoliin ardchilald nuurlcheed baina.
2014-11-21
уянгад:
тийм аав бол монгол хүн биш буудан хороовол зохилтой
2014-11-21
зочин:
ан-ыг дэмжиж байсандаа харамсаад барахгүй байна, эдийн засаг сайжрах байх гэсэн горьдлого маань бөхлөө, улс орныг удирдах чадваргүй нам байна аа, 16 онд сонгохгүй
2014-11-21
иргэн:
луйварчин, худалч монгол улсын ес болсон нь маш харамсалтай. бид, ард түмэн улам зовох нь дээхарамсалтай байна
2014-11-21
yakhuu:
tand amjilt khusej sain saikhgnig khusej khuviin khevshiig demjij ajil amdral ed nart baigaa shuu
2014-11-21
yakhuu:
tand amjilt khusej sain saikhgnig khusej khuviin khevshiig demjij ajil amdral ed nart baigaa shuu
2014-11-21
аөнисмсим:
амжилт хүсье залуу хүн яаж ажилдагаа харуулаад өгөх цаг нь иржээ , урагшаа
2014-11-21
оюунаа:
хэрэгтэй цагт зөв шийд гаргасан гишүүддээ баярлалаа
2014-11-21