С.Бямбацогт: АН ачаагаа өөрсдөө үүр

img

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Ч.Сайханбилэгийг дэмжиж 28 дахь Ерөнхий сайдаар томиллоо. МАН эрх баригч намаас Ерөнхий сайдад нэр дэвшсэн Ч.Сайханбилэгийг дэмжиж ажиллаж чадахгүй гэдгээ илэрхийлсэн. Тиймээс өнөөдрийн чуулганы хуралдаанд МАН-ын бүлгийн гишүүд оролцоогүй  юм. АН болон Шударга ёс эвсэл, бие даагч гишүүд зэрэг 44 гишүүн чуулганд оролцож Ч.Сайханбилэгийг дэмжлээ. МАН-ын бүлэг чуулганд яагаад оролцоогүй талаар МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогтоос тодрууллаа.

1

-МАН-ын бүлэг ямар шалтгаанаар чуулганд оролцсонгүй вэ?

-Өнөөдөр Монгол Улсын 28 дахь Ерөнхий сайд дөнгөж сая томилогдлоо. Ч.Сайханбилэгийг нэр дэвшүүлж  МАН-тай зөвшилцөхөд бид дэмжихгүй гэдгээ өмнө нь илэрхийлсэн. Өнөөдөр бид чуулганы хуралдаанд оролцоогүй. Учир нь 2012 оноос өнөөдрийг хүртэл ажилласан Н.Алтанхуягийн Засгийн газар улс орны эдийн засгийн байдал, ард иргэдийн амьдралыг доройтуулсан. Үүнд нь УИХ хариуцлага тооцон огцруулсан. Энэ танхимд ажиллаж байсан Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ч.Сайханбилэг Ерөнхий сайдад нэр дэвшсэн. Хямрал бий болгосон Засгийн газарт ажиллаж байсан энэ хүнийг бид дэмжих боломжгүй. Яагаад гэвэл энэ хүн улс орныг хямралаас гаргаж чадахгүй гэж үзсэн учраас МАН-ын бүлэг дэмжээгүй. Хямралт байдлыг бий болгоход УИХ дахь олонхи суудалтай нам, түүнтэй хамтарч ажиллаж байгаа эсвэл бусад намууд хариуцлагаа хүлээх ёстой. Өөрсдөө асуудлаа шийдэж, ачаагаа үүрч,  хариуцлагаа хүлээх ёстой гэж бид үзсэн. Тиймээс чуулганы хуралдаанд оролцоогүй.

1

-Ч.Сайханбилэг Ерөнхий сайдын тухайд?

-Ерөнхий сайд “Улс орны эдийн засаг хямралтай байна. Хямралыг давна” гэж хэллээ. Энэ нь өнөөдөр анх удаа хямралаа хүлээн зөвшөөрч байгаа явдал юм. Өмнө нь хямралтай байна гэж нэг ч удаа хүлээн зөвшөөрч байгаагүй. Бүх зүйл сайхан байна, ард түмний амьдрал болж байна. Ийм байхад МАН дандаа бүх зүйлийг харлуулж ярьдаг гэдэг байсан бол өнөөдөр хямралт байдал бий болсон гэдгийг хүлээн зөвшөөрлөө. Үүнийг эрх баригчид бий болгосон. Хариуцлагаа хүлээж хямралаас гарахын тулд бүх анхаарлаа хандуулна гэдгээ хэлж байгаа нь яах аргагүй буруу ажилласан гэдгээ хүлээн зөвшөөрч байгаа байдал юм.

1

-МАН Ерөнхий сайдыг дэмжсэнгүй. Цаашид шинэ Засгийн газартай хамтрах уу?

-Ер нь тэгэж ойлгож болно. Бид дэмжихгүй гэдгээ илэрхийлсэн. Ачаагаа олон суудалтай нам үүрээд явах ёстой. Асуудлыг өөрсдөө бий болгосон, өөрсдөө шийдэх ёстой гэдэг байр суурьтай байгаа. Харин УИХ-ын үйл ажиллагаанд МАН идэвхитэй оролцдог. Эрх баригч нам Ерөнхий сайдын асуудлаар 14 хоног дотроо хуралдаж, өөр асуудал ярих сөхөөөгүй байх үед бид улс орныхоо асуудалд хариуцлагатай хандаж, ирэх жилийн төсвийг хугацаанд нь батлуулсан. Ийм байдлаар улс орны асуудалд идэвхи санаачлагатай хандах болно.

1

-Тэгэхээр энэ байр сууриа хадгалан цаашдаа хуралдаанд оролцохгүй гэж ойлгож болох уу?

-Тийм асуудлыг тухайн үед нь ярьж байж шийднэ. Сайд нарт ямар хүн нэр дэвших, ямар хүн байхаас хамаарч асуудалд хандана.

1

П.Наран

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

songogch:
zuitei. zuv zuv demjij bna
2014-11-24
соотон:
манам эх орон ард түмэн гэж ярьдаг мөртлөө, улс орон хүнд үед, новшийн хувиа хичээж, нэр хүндээ алдахаас айсан арчаагүй зан гаргахаа болиосой .та нар алдсанаараа ачаагаа үүрэх ёстой гэж хэлээд сууж байхын оронд улс орноо хамтдаа өөд нь татчихаад ард түмнийхээ өмнө нүүр бардам зогсож байвал дээр юм даа . зовох цагт нөхрийн чанар танигдана гэдэг. .хоёр намын өс хонзон шиг ойлгомжгүй байдал бидний амьдралд их гай болж байна шүү.
2014-11-23
зочин:
ачааг нь vvрvvлж байгаа бол дундуур нь орж битгий далдгана. бусдын ажлыг буруу ярьж хийлгэхгvй байхаа боль!
2014-11-23
addaad:
haiguuliin litsents olgoj ard tumniikhee amidraliig deeshluulchikheed songuuld unaval harin daraa ni ergeed an gedeg ner seregekh bolno. oorsdoo songuuld yaj yalakh talaar ard tumnees aij yum hiikhgui baival mongol uls maani afrikhtai adil bolokh niguurtai
2014-11-22
zochin:
kkk. ed nartai hen hamtarna gesiin bol ineedtei yum be, esgii hiih gazar nohoi hereggui gej..
2014-11-22
ан ан ан ан ан:
ah гишүүний хувьд 2016 оны сонгуульд 100% ялагдах 3 үндсэн шалтгаан байна.1.хөдөөд хайгуулын лицэнз шинээр олгосноор үүсэх байдал.зарим сумын газар бараг бүхлээрээ орсон байналээ.2.яам, агентлагаас бий болгосон зохиомол дарамт баялаг бүтээгч эздийг нусаа нийх болон төмсгөө даах чадалгүй болгосон.3.долларын ханшийг 2015 оны эхний хагаст 1$x1340 болгож чадахгүй бол.
2014-11-22
зочин:
бямбацогт гэж нэг сэлэм эргүүлсэн тогмид байна аа.
2014-11-22
zochin:
zuv yum hiivel demjeed ajillah ni zuvduu nen turuund uls ornii ediin zasag shuu dee odoo ene namchirhah uzlee bolimoor bnaa
2014-11-22
saihanbileg mongoliig hudaldana:
harjil baigaarai erhem inet ziulgiu vip hotlogch mongoliig hudaldana harjil bai
2014-11-22
zochin :
man boliochee. hiih yostoi ajlaa hii. uls ornii hecuu baidliig bugd hamtarch shiidne shuudee.
2014-11-22
ху нам ху хэвээрээ:
ху намынхан их л баярлацгааж байх шиг бна , янз нь ! ан-ынхан баларцгааж байна, дараагийн сонгуульд манайх найдвартай ялна гээд ... эд нарт улс орны эрх ашиг , ард түмний амьдралаас илүү нам гэдэг өөрсдийнх нь эрх ашгийг хамшгалдаг үүр уурхай нь л хамгийн чухал. угаасаа соц үед ч ийм л лаларууд байсан , одоо ч яг тэр хэвээрээ л байна
2014-11-22
зочин:
бямбацогтоо цаана чинь шинэ е.с та нарыг засагтаа урьсан байна . харин чамд энэ дээр хэлсэн үгийг чинь сануулья . - ман ерөнхий сайдыг дэмжсэнгүй. цаашид шинэ засгийн газартай хамтрах уу? -ер нь тэгэж ойлгож болно. бид дэмжихгүй гэдгээ илэрхийлсэн. ачаагаа олон суудалтай нам үүрээд явах ёстой. асуудлыг өөрсдөө бий болгосон, өөрсдөө шийдэх ёстой гэдэг байр суурьтай байгаа. дахин битгий л манантаасай
2014-11-22
зочин:
зүйтэй. ан- тай хамтарч болохгүй. удахгүй ман- бохиртуулаад гээд хэлнэ. ан- бол мэдлэг чадваргүй өлөн дээрэмчидийн цуглуулга. яаж түрэмгийлж байгааг олон нийт харсан.
2014-11-22
ppppp:
mongoloos zailaaa iim hogiin uls eh ornoo bodoggui mongoliin toriig samarch songuuli bodhoos i‘d shidgui bur mongoloos zailtsgaa
2014-11-22
zail novshoo:
uls orondoo heregtei uedee oorsdoo uur geed zogsoj baigaa ene te 1 gishuuniig hardaa ta nar...iim l novshnuud ih hurald suuchihaa l hor nairuulj tor samarch baigaa yum daa kkkk haramsaltai daanch haeamsaltai
2014-11-22
зочин:
зөв зөв новшнууд өөрсдийнхөө хийсэн лайг үүрч бүүр нэг мөсөн унах хэрэгтэй.ямар юмных нь ардчилсан нам хулгайчууд баяждаг нам
2014-11-22
zochin:
heden namuud neg negiigee shantaachlaad bh um eronhiilogchiin zasag heregtei um bna daa..
2014-11-22
zochin:
hoishoo harj gonginohoo boli zarim setgegdel bichig ch nar mn. odoo baidlaa l pragmatikaar har za yu.an d ugsun baidal iim l bn ushuu ch dordoh shinjtei.odoo man d l ugbul ugn
2014-11-22
hovd:
ene odo boliochee ajlaa hii
2014-11-21
odyssei:
undur l bolhoos bas neg altanhuyag shu de. ardchilsan nam zasaglaj chadahgyi gedgiig hangalttai harlaa yzlee odoo bolloo. bid heniig songochihov oo. man- havigyi deer yum gedgiig mederch bna.
2014-11-21
zochin:
hen ene baidliin undes tavisan aan. otgonbayar terguuguitei tanai nam hulgain iim bolgoson hajuudah kazino chin iim bolgoson gazariin naimaachin iim bolgoson songuulid yalah gej 300 say zeelj iim bolgoson zailaarai
2014-11-21
bi bi:
lag setgegdel unshij yavd 3ху болон оху, снг-д 5 жил gesn iliii balai zar un*d bhima bol har gilaisn gai mn
2014-11-21
gazriin naimaachdaar duursen man:
odoo zg-g boikotloj baahn yum bolnoo naaduul chine odoogiin ene ub-n baidal enhbold ulaan hatsart 2 oos bolosn shuu buh gai gamshig gazriin naimaachidaa gedes chine hagarch hort havdar tusch uhne dee ta nar
2014-11-21
hutsmal:
mongol uls hyamarj l bval ardiin namiinhan hamgiin ih bayartai bna. yagaad gvl daraagiin songuulid garj idehed saadgui bolno muu avilgalchid idej hanahgui
2014-11-21
manyn gishuud ih hurlaas zail:
manyn gishuud ih hurlaas zail. negent chudur heveerei baihaa shiidsen bol ih hurald baih yamar ch hereggui. manyn tuluu hezee ch sanalaa uguhgui. har muu sanaatai, ta nar zuvhun erh medliin tuluu l baidag nam yum baina. ter ni baihgui bol ard tumnee hulimdag yum baina.
2014-11-21
man zail:
baliar kommunist hurungutnuud ard tumniimunguur 20 jil garaa ugaaj ircheed hanahgui bas shulengetseer bna uu?
2014-11-21
сонгогч иргэн:
одоо ман тоглолтоо эхэлнэ. аныг амархан гар ачина. ан ч яахав тэр дороо л унаад байна даа. уул нь сонгуулиар аныг дэмжсэн юм сан. одоо ч дэмжихийн ч хэрэггүй боллоо доо
2014-11-21
иргэн:
ер нь монгол улс доройтож,ард түмэн ядарч байвал ман-д ашигтай.ийм болгохын төлөө ман бүх боломжоо ашиглаж байгаа.
2014-11-21
ulaan:
guih nohoid guihgui nohoi saad gedeg shig ajild ni bitgii saad hiigeerei dee teneguudee
2014-11-21
baagii:
ard tumniig hvnd ved ni ta nar muu hulchigaruud ingej heleed hayaad yavna.. bid taanuusiig ih meddeg ta nar hezeech mongoliin tuluu baigaaagvi shuu. chin vnen chin ene dee
2014-11-21
zaildaa:
zaildaa.....gasaaj eserguusej mongoliig muuhai baigaa ni arid in name asigtai ha ha
2014-11-21
zochin:
uuruu huraldaa suuhgui bj bolno. namiin dargaa ch ugch bolno.harin namiin buh gishuudiig chirch blohgui. uls orniig ulam hurtsalj bolohgui. man iin dargaa! erunhiilugch shig uhaalag medremjtei baigaach.
2014-11-21
зочин:
энэ зг сэргээж чадахгүй ээ. 2- 4 жилд сэргээж чаддаггүй л байхгүй юу.
2014-11-21
зочин:
зөв зөв, ард түмэн бас ижил бодож байна, унасан засгийн газрын сайд ерөнхий сайд хийж эдийн засгийн хямралаас гаргана гэж байхгүй дээ, ард түмэн минь ядрах нь шивдээ, 16 он хүртэл өлсөх л байх даа, ан чинь ямар ч чадваргүй, боловсон хүчингүй , хуйвалдагчдын цугларал юм даа
2014-11-21
zochin:
mash hariuclagatai hvnd ve bna.ard irged mulhuh ni ee
2014-11-21
хулчгарууд:
хулчгарууд хулчгар л байх юмаа чамаас хэн юу асуусийн
2014-11-21