Шинэ Ерөнхий сайд өрөөгөө хүлээж авлаа
УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсын Ерөнхий сайдаар Ч.Сайханбилэгийг дэмжиж томиллоо. Ч.Сайханбилэг Ерөнхийлөгчөөс тамгаа хүлээн авснаар 28 дахь Ерөнхий сайдын эрх нь албан ёсоор баталгаажсан юм.
s
Энэхүү албан ёсны арга хэмжээний дараа Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн хамгаалалт нэмэгдэж, ЗГХЭГ-ын даргын өрөөнөөсөө шинэ өрөө рүүгээ шилжин орлоо. Түүнийг өрөөгөө хүлээн авахтай зэрэгцэн 27 дахь Ерөнхий сайд Н.Алтанхуягийн өрөөний хананд байсан “Шинэчлэлийн Засгийн газрын ажлын төлөвлөгөө” болох том самбар, бичиг баримтыг нь зөөж эхэллээ. Түүний эд зүйлсийг өмнө нь Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албаныхан байрлаж байсан өрөөнд зөөж оруулж байсан юм.
s
Харин шинэ Ерөнхий сайд өрөөндөө дэмжсэн гишүүдтэйгээ үдийн зоог барив.
s
П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ