С.Ганбаатар хөрөнгөө ил болгоно
УИХ-ын гишүүн С.Ганбаатар хөрөнгө орлогын мэдүүлгээ АТГ-т тайлагнахаас гадна ард түмэндээ ч мэдээлэх ёстой гэж үзсэн. Тиймээс өнгөрсөн жилээс эхэлж ард түмэндээ өөрийн санхүүгийн тайланг тавьж эхэлсэн билээ. Тэрбээр өөрийн цалин болон УИХ-ын гишүүний хангамжийн талаар дэлгэрэнгүй мэдээллийг олон нийтэд өгсөн анхны гишүүн аж.
sa
Мөн УИХ дахь машингүй цорын ганц гишүүн бөгөөд алхаж явдаг. Ингэх нь замд нь таарсан иргэдийн санал бодлыг сонсох ач холбогдолтой гэж үздэг юм. Санхүүгийн байдал нь ил байдаг С.Ганбаатар гишүүн энэ жилийнхээ хөрөнгө орлогын мэдүүлгийг ирэх мягмар гарагт ард түмэндээ тайлагнахаар болсон байна. Түүний энэхүү тайлан дээр үндэслэж, иргэд УИХ-ын гишүүдийн цалин хийгээд хангамжийн талаар баримжаатай болдог гэнэ.
s
П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ