Засгийн газрын ээлжит хуралдаан боллоо

img

Ажлаа хүлээж авсан Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Засгийн газрын анхны хуралдаанаа өчигдөр хийлээ. Засгийн газрын  ээлжит хуралдаанаар 20-иод асуудал хэлэлцэж, дараах шийдвэрүүдийг гаргалаа.

Монгол Улсын 2014 оны төсөвт өөрчлөлт орно

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсын 2014 оны Төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хэлэлцлээ. Тодотгол хийх үндсэн шалтгаан нь Засгийн газрын шинэчлэгдсэн бүтэцтэй холбоотой юм.

Төсвийн тухай хуулийн 34.1.4-д зааснаар Засгийн газрын шинээр батлагдсан бүтцийн дагуу төсвийн ерөнхийлөн захирагч хооронд төсвийн зохицуулалт хийх шаардлага үүсдэг байна.

с

Хуулийн төслүүдийн үзэл баримтлалыг баталлаа

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Арбитрын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн үзэл баримтал болон Ял, шийтгэл эдлүүлэх, нийгэмшүүлэх тухай, Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны тухай шинэ хуулиудын төслийн үзэл баримтлалыг баталлаа.

-2003 онд батлагдан хүчин төгөлдөр үйлчилж байгаа Арбитрын тухай хуулийг НҮБ-ын Олон улсын худалдааны эрх зүйн комиссын Загвар хуульд нийцүүлсэн байдаг. Дээрх Загвар хуульд 2006 онд орсон нэмэлт өөрчлөлтийг орчин үеийн нөхцөл байдал, олон улсын шилдэг туршлагатай нийцүүлэн нутагшуулж, Монгол Улсын Арбитрын тухай хуулийг шинэчлэх шаардлагатай юм. Энэ шинэчлэл арбитрт итгэх олон нийтийн итгэлийг өсгөх, арбитрыг маргаан шийдвэрлэх арга болгож өргөнөөр хэрэглэх, арбитраар маргаан шийдвэрлүүлэх цаг, зардлыг бууруулах зэрэг ач холбогдолтой.

-Засгийн газрын зорилтын хүрээнд Хууль зүйн яамнаас хийж байгаа эрх зүйн шинэчлэлийн нэг нь ялын бодлогыг оновчтой, үр нөлөөтэй, олон сонголттой болгох ажил юм. Шинээр боловсруулсан Гэмт хэргийн тухай хуулийн төсөлд ялын төрөл, хэлбэрийг шинээр тодорхойлж, хорих ялыг нээлттэй, хаалттай тогтолцоонд, харин өсвөр насны хүнд оногдуулсан хорих ялыг сургалт-хүмүүжлийн байгууллагад тус тус эдлүүлэхээр тусгасан. Ял, шийтгэл эдлүүлэх, нийгэмшүүлэх тухай хуулийн төслийг эдгээр өөрчлөлттэй уялдуулсан байна.

-Манай улсын эдийн засаг эрчимтэй хөгжиж буй өнөө үед шүүхээс гарсан шийдвэрийг үр дүнтэй, уян хатан, шуурхай хэрэгжүүлэх зохицуулалт муу байгаа нь шүүх засаглалын ажлын үр дүнг сулруулж байна. Иймд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны төгсгөлийг үр дүнтэй болгохын тулд Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны тухай хуулийг шинээр боловсруулж байгаа юм.

а

Монгол Улсын Ерөнхийлөгчийн гадаад улсад хийсэн айлчлалуудын дүнг хэлэлцлээ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн 2014 оны 10 дугаар сарын 13-15-нд Бүгд Найрамдах Австри улсад хийсэн албан ёсны айлчлал, мөн сарын 17-19-ний өдрүүдэд Унгар улсад хийсэн ажлын айлчлалын дүнг хэлэлцээд Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд оруулахаар боллоо.

Мөн Монгол Улсын Ерөнхийлөгч энэ сарын 16, 17-нд Бүгд Найрамдах Итали улсын Милан хотноо болсон Ази-Европын уулзалтын Дээд түвшний аравдугаар уулзалтад оролцсон дүнг хэлэлцлээ.

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Дээд түвшний уулзалтын нээлтийн ажиллагаа, Олон улсын асуудлаарх Ази-Европын хамтын ажиллагаа сэдвээр өрнөсөн нэгдсэн хуралдаанд үг хэлж, Монгол Улсын байр суурийг илэрхийлсэн байна. Энэ нь Ази, Европын хамтын ажиллагааг өрнүүлэх яриа хэлэлцээний гол механизм болох АСЕМ-ын үйл ажиллагаанд ач холбогдол өгч, бүс хоорондын тогтолцоонд байр сууриа бэхжүүлэх, АСЕМ-ын гишүүн орнуудтай улс төр, эдийн засаг, санхүүгийн салбарт нягт хамтран ажиллахад чухал үйл явдал  болсон гэж үзэж байна.

а

УИХ-ын даргын БНХАУ-д хийсэн айлчлалын дүнг хэлэлцлээ

УИХ-ын дарга З.Энхболдын 2014 оны 10 дугаар сарын 27-28-нд БНХАУ-д хийсэн албан ёсны айлчлалын дүнг хэлэлцээд Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд оруулахыг Ерөнхий сайд, Гадаад харилцаа, эдийн засгийн хамтын ажиллагааны сайдын үүрэг хариуцагч Ч.Сайханбилэгт даалгалаа.

УИХ-ын даргын айлчлалын гол зорилго нь хоёр улсын иж бүрэн түншлэлийн харилцааг бэхжүүлэх, харилцан итгэлцэл, ойлголцлыг нэмэгдүүлэх, ялангуяа, хоёр орны хууль тогтоох байгууллага хоорондын харилцаа, хамтын ажиллагаанд чухал түлхэц үзүүлэх, улам бүр өргөжүүлэх, Монгол Хятадын парламент хооронд байнгын уулзалтын механизм байгуулах байсан бөгөөд эдгээр зорилт амжилттай хэрэгжсэн гэж үзжээ.

а

Хүүхдийн спортын V их наадмыг ирэх онд орон даяар зохион байгуулна

Иргэдийн спортоор хичээллэх хүсэл сонирхлыг дэмжиж 4 жил тутамд хүүхдийн, оюутны, үндэсний, бүх ард түмний спортын их наадмыг орон даяар зохион байгуулдаг. Үүний нэг болох хүүхдийн спортын V их наадмыг 2015 онд өвөл, зуны төрлүүдээр зохион байгуулахыг ССАЖЯ, БШУЯ, аймаг, нийслэлийн удирдлагуудад даалгалаа.

Их наадмыг хөгжлийн бэршээлтэй хүүхдүүдийн дунд 8 төрлөөр ирэх оны 6 дугаар сард, ЕБС-ийн сурагчдын дунд зуны спортын 15 төрлөөр 9 дүгээр сард, өвлийн спортын 5 төрлөөр 12 дугаар сард тус тус нийслэл хотноо зохион байгуулахаар төлөвлөж байна.

Өмнөх наадмуудыг 3 үе шатаар явуулж байсан бол энэ удаа тухайн спортын төрлийн улсын аварга шалгаруулах тэмцээнээс эрх авсан баг тамирчдыг оролцуулан их наадмыг Улаанбаатар хотноо нэгэн зэрэг эхлүүлж, 5-7 хоногт багтаан зохион байгуулах юм. Түүнчлэн, оролцогчдыг урлаг соёлын тусгай хөтөлбөрүүдэд өргөнөөр хамруулна.

Хүүхдийн спортын их наадмыг 1999 онд анх зохион байгуулж байжээ. Олон улсын хэмжээнд ч хүүхэд залуус спортоор хичээллэхийг дэмжин 2010 оноос эхлэн өсвөр үеийнхний Олимпийн наадам зохион байгуулах шийдвэрийг Олон улсын Олимпийн хорооноос гаргасан байдаг.

а

Мал аж ахуйн салбарын 2014-2015 оны өвөлжилтийн бэлтгэл 90 хувь хангагджээ

Энэ жил улсын хэмжээнд 142,5 мянган малчин өрхөд 50 шахам сая буюу хонин толгойд шилжүүлснээр 80 сая толгой мал өвөлжүүлэх бэлтгэл хангаад байгааг ҮХАА-н сайдын үүрэг гүйцэтгэгч Ш.Түвдэндорж Засгийн газрын гишүүдэд танилцууллаа.

Бэлчээрийн даацын судалгаагаар нийт нутгийн 76 хувьд бэлчээр хүрэлцээтэй, үлдсэн нутгийн малчид өөр аймагт отор нүүдэл хийхээр зохион байгуулжээ.

Бэлчээр усны хүрэлцээ хангамж, хадлан тэжээл татан авалт, отор нүүдлийн зохион байгуулалт, малчин өрхийн бэлтгэл, малын тарга хүчний үзлэг зэрэг үндсэн үзүүлэлтүүдээр дүгнэхэд МАА-н өвөлжилтийн бэлтгэл 90 хувьтай хангагдсан байна.

а

Хүүхдийн эрхийн тухай конвенцийн Мэдээлэл хүргүүлэх журмын тухай

Нэмэлт Протоколыг соёрхон батлах тухай хуулийн төслийн үзэл баримтлалын төслийг хэлэлцэн дэмжлээ

Тус төслийг хэлэлцэн дэмжээд хуралдааны үеэр Засгийн газрын гишүүдээс гаргасан саналыг тусган Хууль зүйн сайд, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд нар хамтран үзэл баримтлалыг батлах нь зүйтэй гэж үзлээ.

Монгол Улс энэхүү Нэмэлт Протоколд нэгдсэнээр хүүхдийн эрхийг хангах, хамгаалах үйлсийг урагшлуулах, өргөдөл гомдлоо олон улсын эрх бүхий байгууллагад мэдээлж, олон улсын тусламжийг ашиглах боломж бүрдэнэ. Мөн Хүүхдийн эрхийн тухай конвенцийн хэрэгжилтийг сайжруулах, хянах, хүүхдээс өргөдөл гомдол хүлээн авч, хянан шийдвэрлэх үйл ажиллагааны Үндсэний нэгдсэн механизм бий болгон бэхжүүлэхэд чухал нөлөө үзүүлэх юм. Түүнчлэн хүүхдийн эрх зөрчигдсөн тохиолдолд Монгол Улсын Засгийн газар, ХАХНХЯ, ГХЭЗХАЯ-аас Олон улсын байгууллагад гомдол гаргах эрхийг олгох юм.

Энэ хурлаар мөн Хүүхдийн эрхийн тухай НҮБ-ын Конвенцийн хэрэгжилтийн талаарх Үндэсний 5 дугаар тайлангийн төслийг хэлэлцэн дэмжлээ.

ө

Товчхон:

-Тодорхой төрлийн гэмт хэргийг илрүүлэхэд ашиглах тоног төхөөрөмж бүхий лабораторийн тухай танилцуулгыг Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд хүргүүлэхээр тогтлоо. Хэрэг илрүүлэх, хэргийн газарт үзлэг хийх байгууллага, албан хаагчдад бичил ул мөр илрүүлэх, бэхжүүлэх, шинжлэх багаж хангалтгүй байгаа тул орчин үеийн өндөр нарийвчлалтай багаж төхөөрөмж авч суурилуулахаар төлөвлөж байгаа юм.

ө

-Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн санаачлан боловсруулсан Захиргааны ерөнхий хуулийн төслийг зарчмын хувьд дэмжиж, саналыг хууль санаачлагчид уламжлахаар тогтлоо.

ө

-Органик хүнсний тухай хуулийн үзэл баримтлалын төслийг хэлэлцэн дэмжээд гишүүдийн гаргасан саналыг тусган батлахыг холбогдох сайд нарт даалгав. Манай улсад органик хөдөө аж ахуй, хүнсний боловсруулах үйлдвэрлэл болон үйлдвэрлэж буй бүтээгдэхүүнийг бүртгэж, шинжилж баталгаажуулах эрх зүйн орчин бүрдээгүй байна. Иймд ийм хүнс үйлдвэрлэгч, борлуулагч нарт тавих нийтлэг шаардлага, тэднийг урамшуулах, дэмжих эрх зүйн зохицуулалт шаардлагатай байна гэж үзэж байна.

ө

-Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн үзэл баримтлалын тухай асуудлыг хэлэлцэн дэмжээд батлах нь зүйтэй гэж үзлээ.

ө

-Шүүхийн шийдвэрийг үндэслэн Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын тэргүүн дэд даргаар Ш.Солонгыг эргүүлэн томиллоо гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

99270013:
saihanbilegee zaildaa
2014-11-23
zochin:
an ch uls orniig nuraaj duuslaa daa
2014-11-23
sddd:
maxh ii batbayar shiilegdamba nar said boloh tohiroo hiigdej ene zasag burdlee
2014-11-22
sdddddd:
maxh ii batbayar shiilegdamba nar said boloh tohiroo hiigdej ene zasag burdlee
2014-11-22
ddddd:
maxh ii batbayar shiilegdamba nar said boloh tohiroo hiigdej ene zasag burdlee
2014-11-22
ан ан ан ан ан:
ah гишүүний хувьд 2016 оны сонгуульд 100% ялагдах 3 үндсэн шалтгаан байна.1.хөдөөд хайгуулын лицэнз шинээр олгосноор үүсэх байдал.зарим сумын газар бараг бүхлээрээ орсон байналээ.2.яам, агентлагаас бий болгосон зохиомол дарамт баялаг бүтээгч эздийг нусаа нийх болон төмсгөө даах чадалгүй болгосон.3.долларын ханшийг 2015 оны эхний хагаст 1$x1340 болгож чадахгүй бол.
2014-11-22
алтанхуяг:
голын ширээний ард өндөр хүн суусан нь нүд дасахгүй байна.
2014-11-22
гогоо:
бичсэн зүйлүүдэд үнэн юм байнаа. албан тушаалтнуудыг ар өврийн хаалга, танил тал, нам эвсэл харж томилдог, тэд ажил хийхээсээ илүү томилоход нөлөө үзүүлсэн эрхмүүддээ хахуул өгөх мөнгөө бодоод үндсэн үүрэгт ажлаа хийхгүй байна шүү дээ. ийм юм уншаад арга хэмжээ авах сэтгэлтэй дарга байхгүй. харин нэрийг нь, эсвэл ангийн дугаарыг нь бичээд зоригтойхон шүүмжилбэл хөдөлж магадгүй. зарим ангийн захирагчаа 4 жил ажилласан гээд өөрчлөөд байдаг, зарим нь хэдэн жил ч болдог юм байж л байх юм. 186 дугаар ангийн захирагч эрдэнэ-очир гэдэг нөхөр дээр бичсэнтэй яг адил авирладаг нэгэн байх юм. уих-ын гишүүн нямдоржийн хүн гээд хэн ч юу ч хэлж чаддаггүй юм гэсэн. зх улс төржихөөр ийм л болдог юм даа.
2014-11-22
irgen:
myy novsh zail saihanbiledee
2014-11-22
зочин:
үнэн бодит байдлыг бичсэн байна бхяам анхаарах цаг нь болсон иргэд бид хүүхдээ ийм араатануудаас айгаад цэргийн албанд явуулахгүй байхыг хичээдэг шүү цэргийн албанд явсан хүүхдүүд цэргийн мэдлэг сурхаасаа илүү хэн нэгний хувийн ажил хийдэг юм байна
2014-11-22
qqqqqqqqqqqqqqq:
yyniig heleh zorigtoi hun haa ch baihgui eee
2014-11-22
сонордуулга!!!!!!!!!!!!!!!!!!:
батлан хамгаалах салбарт нэр хүндтэй ажиллаж байгаа эрхэмүүддээ юуны өмнө баяр, хүргэж, батлан хамгаалах их үйлсэд тань амжилт хүсье! засгийн газар болоод батлан хамгаалахын удирдлагуудад сонордуулах нь: монгол улсын зэвсэгт хүчнийхэн нэр хүнд өндөр яваагаар бахархаж явдгаа нуух юун. гэвч сайны хажуугаар саар зүйл их байнаа. үүнийгээ даруйхан засаж, залруулахгүй бол зэвсэгт хүчний хөгжилд саад болоод байгааг үгүйсгэхгүй. цэргийн ангиудаар маш их дүрэм, журам алдсан замбараагүй байдал ажиглагдах боллоо. юуны түрүүнд ард түмний татварын тансагласан энэ эрхэмүүд ажил хийдүүлсэн, амин хувийн эрх ашгаа хэт хөөцөлдсөн, архи замбараагүй их уусан, ажил дээр, гудманд яг адилхан, мөрийтөй тоглоомонд донтсон, цэргийг амин хувийн ажилд мөнгөөр зарсан, зоосны нүхээр юм бүхнийг хардаг, хичээл сургалт оромдсон, шалгалт шүүлэг оромдсон төдий, гадны ямар ч хяналт шалгалт байхгүй, вант улс төдий, иргэний хяналт энэ тэрийг орхигдуулсан, наргиж цэнгэх нь хэрээс хэтэрлээ. дарга нь дарга шиг байхаа больсон, хэтэрхий ардчилал, амбиц хөөсөн. дотроо бүлэглэл байгуулсан /танил талын/, тэр хэдтэйгээ харьцдаг, өөр бусдыг доромжилдог, хараадаг, цалин ха*г, шийтгэдэг, чөлөө өгдөггүй, үзэн яддаг, хөөнө тууна гэж айлгадаг иймэрхүү чиг хандлага оршсоор даруй хэдэн жилийг үдлээ. энэ байдалд маш хурдан дүн шинжилгээ хийж, шат шатандаа хариуцлага тооцохгүй бол зах замбараа, цадигаа алдлаа. анги, байгууллага нь энгийн газраас дор болсон, дүрэм журмаа уландаа гишгэсэн, тоохоо больсон дөжирсөн гэлтэй энэ байдлаас яаж салах вэ? эрхэмүүдээ. ялангуяа хөдөөний анги, салбар асуудал их байх шиг байна. энэ бол баттай эх сурвалж!!!!!!!!!!!!!!! за тэгээд цааш нь өгүүлвэл шинэ төгссөн ахлагч нараа дарамталдаг, зоддог, архи нэхдэг, мөнгө нэхдэг, ажлыг нь хийлгэдэггүй, ар гэртээ гомдоллоод нэмэргүй, хэн ч тоохгүй байдал газар авсан. ийм асуудал гарвал дор нь нам дардаг. хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарсан мэдээлэл тэр дороо дарагддаг. дээрээс нь ганц үүрэг өгөөд байхгүй болгодог ийм хэв хандлага оршсоор даруй хэдэн жилийг ардаа үдлээ. анги, салбарын удирдлагууд нь архи их уудаг, шоуддаг, доод албан тушаалтнуудтайгаа нийлж архиддаг, тэд нартаа юм хэлж чадахаа байчихсан дутагдлууд оршсоор байгааг яахав та минь... даруйхан авч үзэх халуухан шийдвэрлэх асуудлууд энэ байгаа шүү!!!!!!!!!!! олон жил ажиласан архагуудад нь хэн ч юм хэлэхээ байсан. догширсон, сэтэрлэсэн бух шиг юмнууд хаа сайгүй явдаг. дуртай газраа явж, дуртай юмаа хийдэг, хүн дээрэлхдэг, эсвэл хамт олон дунд байнга хагалан бутаргах үй ажиллагаа явуулж, ажлын нурааж, дарга нарынх нь өөдөөс турхируулдаг, үг хэл заадаг, доромжлуулдаг, агсан тавиулдаг, зодуулдаг, дарамтлуулдаг, хууль шүүхийхэнд цэргийн ангийн хаалга нь хаалттай, удирдлагууд тоодоггүй, мэдсэн ч мэдээгүй царайлдаг, өмгөөлөөд хамгаалаад яваад байдаг, офицер, ахлагч нарын дундах ялгаа их гарсан, зөрчилдөөн их үүссэн, байнга зодоон, архи, хэрүүл, хэн нэгийгээ тоохоо байсан, дүрэм журам алдагдсан, ёсолж хүндэтгэх ажиллагаа гудамжинд байтугай анги, салбарт бүүр таг.../хөдөөгийн анги, салбар/ яриад хэлэлцээд тэгэсгээд өнгөрдөг. офицер, ахлагчийн хурал гэж хийдэггүй, хийхээ байсан, цугларахаараа хурал нь хэрүүлээр эхлээд, хэрүүлээр дуу*г, өдөртөө 4-н удаа нэтгэж, тоолж, ажлын цагаас нь хумсалж, хэрүүлээ хиййсээр байгаад бүх цагийг нөхцөөдөг. гараас нь юм гарахаа байчихсан ийм явцгүй болчихсон ажиллагаатай анги, байгууллагуудыг шалгаж, хянаж гольдрилд нь оруулахгүй бол болохоо байлаа... даруйхан шийдэх асуудах гэвэл энэ байна. хэзээ ч хэнээс ч санал асуулга авдаггүй, түүний мөрөөр ажил зохиодоггүй, соёл хүмүүжлийн ажил зохиогдохоо байсан. үүнээсээ болж офицер, ахлагчийнх зан харьцаа догширч, архи, тоглоом, сэлгүүцэхээс өөр юу ч хийхээ байсан. цэргийн анги, байгууллага ийм байхаа ёстой юм уу? арай дэндлээ... ангиудын удирлагыг нь ойр ойрхон сольж байхгүй бол хэрээс хэтэрлээ. хэтэрнэ гэхэд хэтэрсэн. энэ асуудал ч хэн ч тоохгүй алга болоод уусан шингэнэ биз. би төрийн ордонд очиж, ерөнхийлөгчид хэлэх үү? яах ёстой юм бэ? хариу өгөх хүн байна уу? өдөртөө хэдэн бор цэргээс өөр хүнгүй байдаг боллоо. арай хэтэрсэн. шоудах нь шоудаад, гадуур ажлаа хийх нь хийгээд алга болдог. ганцхан хийдэг хамгийн том ажил нь өдөрт 4 удаа жагсаж нэгдээд тоолуулаад болоо гүйцээ. өөр ажил байхгүй. ийм л дүр зураг оршсоор даруй хэдэн жилийг үдлээ дээ... одоо яахав. энийг шийдэх удирдлага, зоригтой аавын хүү байна уу алга уу аан. захирагчид хяналт тавьдаг, санхүүгийн тайлан тэнцэл, орлого, зарлагад шалгалт энэ тэр юу ч байхгүй. шалгахаар очсон малнуудыг эргээд архиар услаад илүү мал болгоод аргалаад айраг өгөөд буцаадаг. орсон гарсан бүх тооцоо, санхүүгиййнхээ бузар булайг дардаг, тэгээд гүйцээ, маргааш нь юу ч болоогүй юм шиг явж л байдаг. байнга зодоон цохион, гэмт хэргийн шинжтэй үйлдлүүд гарч байдаг, дарга нь атамануудаа өөгшүүлээд, аргалаад, хаацайлаад өнгөрдөг, нөгөөдүүл нь давраад хийх юмаа хийгээд л яваад л байдаг. энэ байдал ялангуяа хөдөөгийн анги, салбарт гаарсан, зогсохоо байсан байна. хэн ч зогсоохгүй байхаа. энэ гацаанаас яаж гарах вэ? хэн гээч ямар эрхтэн дархтанд дийлдэггүй улсууд гэж байна даа. аргаа бараад үүнийг бичиж сууна даа. нүдээрээ үзсэн хүн учраас зоригтой хэлж байна. миний үг хаа хүрэхийг би мэдэхгүй. өнөөдөртөө дарагдаж ч болох л доо. гэхдээ би тэмцэнэ. ийм бузар булай зүйлээс ангижрих ёстой зэвсэгт хүчин ийм байж болохгүй гэдгийг ухамсартайгаар мэдэгдэх байна. энэ тавигдсан, хөндөгдсөн асуудлуудыг бодол санаандаа тунгаан хэлэлцэж, ярилцаж, үнэн мөнийг шүүн тунгааж шийдвэрлэж өгнө гэдэгт эрх мэдэлтэй удирдлага, дарга эрмүүдэд итгэж, найдаж байна. монгол төрийн хараа мэргэн хурц шударга байх болтугай
2014-11-22