Улаанбаатарт 5 хэм хүйтэн байна
Ихэнх нутгаар багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг Орхон, Сэлэнгэ, Туул голын сав газраар 5-10 градус хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 3 градус дулаанаас 2 градус хүйтэн, бусад нутгаар 1-6 градус хүйтэн байна.
1
УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр. Шөнөдөө хотын төв хэсгээр 16-18 градус, бусад хэсгээр 23-25 градус, өдөртөө 3-5 градус хүйтэн байна. Өглөө 05 цагт Улаанбаатарт: 16 градус хүйтэн, харьцангуй чийг 70 хувь, агаарын даралт 870 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.
1
БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр, өдөртөө зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Завханы нутаг, Баян-Өлгийн өмнөд, Баянхонгорын хойд хэсгээр шөнөдөө 23-28 градус, өдөртөө 5-10 градус, Говь-алтай, Баянхонгорын өмнөд хэсгээр шөнөдөө 8-13 градус хүйтэн, өдөртөө 0-5 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 14-19 градус, өдөртөө 1-6 градус хүйтэн байна.
1
ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 7-12 метр. Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Орхон, Сэлэнгэ, Туул голын сав газраар шөнөдөө 20-25 градус, өдөртөө 4-9 градус, бусад нутгаар шөнөдөө 14-19 градус, өдөртөө 1-6 градус хүйтэн байна.
1
ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Шөнөдөө үүлшиж, зарим газраар бага зэргийн цас орж, явган шуурга шуурна. Өдөртөө үүл багасна, цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө Хэнтий, Дорнодын хойд хэсгээр 19-24 градус, бусад нутгаар 11-16 градус, өдөртөө бүх нутгаар 1-6 градус хүйтэн байна.
1
ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө 15-17 градус, өдөртөө 1-3 градус хүйтэн байна.
1
ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр, өдөртөө зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Дундговийн нутгаар шөнөдөө 14-19 градус, өдөртөө 1-6 градус, бусад нутгаар шөнөдөө 8-13 градус хүйтэн, өдөртөө 2 градус дулаанаас 3 градус хүйтэн байна.
1
эх сурвалж: http://tsag-agaar.mn/
СЭТГЭГДЭЛ БИЧИХ