Украинд 4700 иргэн амиа алдсан гэв
Өнгөрсөн оны энэ өдөр Украины сөрөг хүчнээр удирдуулсан хэдэн мянган иргэн Ерөнхийлөгч Виктор Януковчийг Орост үйлчилж байна гэж буруутгаж, суудлаасаа огцрохыг шаардсан билээ. Хэдэн сарын турш үргэлжилсэн эсэргүүцлийн жагсаал эцэстээ мөргөлдөөн болж, Оросын талыг баримтлагчид хэмээн өөрсдийгөө нэрлэсэн салан тусгаарлагчид зүүн хязгаарт хяналтаа тогтоохыг оролдсон юм. Энэхүү үйл явдлын дараа Ерөнхийлөгч Янукович ОХУ руу зугтааж, сөрөг хүчнийхэн Засгийн эрхийг авч, “Удар” намын лидер Александр Турчинков Ерөнхийлөгчийн түр орлон гүйцэтгэгчээр томилогдсон билээ. Мөн Украины Крымийн хойгийн 1.8 сая иргэн нээлттэй сонгууль явуулж ОХУ-д дагаар орсон юм.
1
Энэ бүх зөрчилдөөний үеэр тус улсад зургадугаар сарын 23-нд албан ёсоор Ерөнхийлөгчийн сонгууль болж “Порошенко эвслээс” сонгуульд өрсөлдсөн шоколадны хаан, тэрбумтан Петр Порошенко нийт сонгогчдын 54.70 хувийн саналаар үнэмлэхүй ялалт байгуулсан билээ. Тэрбээр ажлаа хүлээн авсныхаа дараа зүүн хязгаарт хяналтаа тогтоохыг санаархаж буй салан тусгаарлагчидтай тулалдахаа мэдэгдэж, армийн цэргүүдээ илгээсэн билээ. Хэдэн сарын турш зүүн хязгаарт үргэлжилсэн дайн, мөргөлдөөний улмаас “НҮБ-ын тооцооолсноор 4700 иргэн амиа алдаж, 900 мянган дүрвэсэн” гэжээ.
Ерөнхийлөгч Петр Порошенко болон Ерөнхий сайд Арсений Яценюк нар амиа алдсан иргэдийн гэгээн дурсгалд зориулж өнөөдөр цэцэг өргөсөн тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Ерөнхийлөгч хэлэхдээ “Би энэ улсын төрийн тэргүүн байсан цагт салан тусгаарлагчид болон ямар нэгэн гүрэнд эх орноо алдахгүй” гэсэн байна.
1
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ