Академич Х.Намсрайд “Чингис хаан” одон гардуулав

img

Их эзэн Чингис хааны мэндэлсний 852 жилийн ой, Монгол бахархлын өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Академич, дэлхийд нэртэй физикч Хавтгайн Намсрайг өнөөдөр Төрийн дээд шагнал, тэргүүн зэргийн одон-“Чингис хаан” одонгоор шагнав. Шагнал гардуулах ёслолд Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, УИХ-ын дарга З.Энхболд, Ерөнхий сайд Ч.Сайханбилэг нар гэргийн хамт, Төрийн тэргүүн зэргийн “Чингис хаан” одонтнууд, төр, нийгэм, шашны зүтгэлтнүүд оролцов.

1

Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг Академич Хавтгайн Намсрайд гардуулан өгсөн юм. Эрдэмтэн Х.Намсрай ийнхүү Төрийн дээд шагнал “Чингис хаан” одонгоор шагнуулсан найм дахь хүн болов. Уг ёслолын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж, Академич Хавтгайн Намсрай нар үг хэллээ. Мөн Хөгжим бүжгийн коллежийн оюутнуудын найрал хөгжим, найрал дуучид  “Дөрвөн цагийн тал”, “Халуун элгэн нутаг” дуунуудаар ая барьж оролцогчдод хүндэтгэл үзүүллээ.

1

Эх сурвалж: president.mn

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

zavxaniixan:
7 odont baidgaas zavxaniixan 3 odong avchee. zavxaniixan ch uxaantai xumuus baidag yum baina. sod bilegt xumuus zavxanaas torox ondor magadlaltai!
2014-11-24
аааа:
сайханбилэгийн шалдан авгай зарим нэг арга хэмжээнд дутаж сураасай. илүүдэж байхаар дутаж яв.
2014-11-24
намсрай гуайд баяр хүргэе:
ийм сайхан мундаг хүн монголд минь байгаа нь бахархмаар юм аа. манай монгол шиг эрдэм шинжилгээний ажилд санхүүжилт өгдөггүй, хуучны хэцүү хангамжтай нөхцөлд , ийм нөхцөлд хэрхэн аяж ийм өндөр амжилтанд хүрч чадаж байнаа? аргагүй мундаг хүн юм даа. урт насалж удаан жаргах болтугай.
2014-11-24
bata:
avgai nar iluudjee. esgii hiih gazar nohoi hereggui gej....
2014-11-23
за хэ цэс:
юун зураг авахуулаад байгаа юм бэ. ядчихсан юм бэ яасан.
2014-11-23
1111:
авгай нар ес алджээ, ташуурдвал таарна
2014-11-23
cftgggg:
avgai nar ni yuchuudee dain boluul ingehuu ed
2014-11-23
лол...:
сайханбилэгийн авгай хаана суухаа мэддэггуй юм бна ш дээ. зааж огоочээ. зайлуул ес зуй мэддэгуй юм бна.
2014-11-23