Брэдийн хүү найруулагч болжээ

img

Холливуудын нэрт жүжигчин Брэд Питт, Анжелина Жоли нарын том хүү Маддокс Брэд-Жоли найруулагч болжээ. Өдгөө 12 настай хүү аав, ээжийнхээ тоглож байгаа дэлгэцийн хоёр дахь бүтээлд туслах найруулагчаар ажиллаж буй тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ.

1

Брэд Жоли нар өнгөрсөн долоодугаар сараас “By the Sea” буюу “Тэнгисийн дэргэд” кинонд тоглож буй юм. Энэхүү киноны ерөнхий найруулагчаар Жоли ажиллаж байгаа. Тэрбээр хүүгийнхээ мөрөөдлийг хүндэтгэж нас болон ур чадварыг нь голохгүйгээр туслах найруулагчийн албан тушаалд томилсон гэдгээ хэлжээ. Маддокс аав, ээжийнхээ хуримын үеэр Жолид “Тэнгисийн дэргэд” киноны туслах найруулагчийн ажлыг өөрт даатгахыг хүссэн байна.

1

Жоли өнгөрсөн баасан гаригт “CNN” агентлагт “Хүү минь найруулагч болохыг хүсдэг. Брэд бид хоёр л дэргэдээ байлгаж хүүгээ юм сургах нь тодорхой. Мэдээж хэрэг ямар ч найруулагч, зохиолч 12 настай хүүд туслах найруулагчийнхаа албан тушаалыг өгөхгүй. Бид аав, ээж нь учир хүүдээ зүүд шиг санал тавилаа. Хэдхэн жилийн дараа Брэд, Жоли хоёр Маддоксийн кинонд тоглохыг үгүйсгэхгүй шүү дээ” гэж ярьжээ.

1

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

jolie-pitt:
buh huuhed ni jolie-pitt gesen ovogtoi yavdag yum
2014-11-23
zochin:
hunii neriig zuv bichij bval zugeer shuu, ene chini medeellin heregsel biz de. . . huuhdiinh ni neren deer shuud aav eejiinh ni neriig bicheed l . . ug ni ene huuhed aav eej hoyoriinhoo ali negnii ovgiig avsan bh estoi doo
2014-11-23