33297 залуу 16 нас хүрч иргэний үнэмлэх гардлаа

img

Монголын Залуучуудын Холбооноос Ерөнхий сайдын ивээл дор зохион байгуулдаг Монгол Улсын иргэний андгай өргөх ёслол Төрийн ордонд 12 дэх жилдээ болж, 16 нас хүрч  байгаа залуучуудын төлөөлөл иргэний үнэмлэхээ гардан авлаа. Их эзэн Чингис хааны мэндэлсний 852 жилийн ой, Монгол Бахархлын өдөр зохион байгуулж байгаа уг арга хэмжээнд Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг оролцож, иргэний үнэмлэхээ гардаж байгаа залуучуудад хандаж  хэлсэн үгэндээ  “Өнөөдрөөс та бүхэн  хүүхэд насаа  орхиж, хамгийн  эрч хүчтэй, сурч боловсорч, ихийг бүтээж цогцлоох залуу настайгаа золгож байна. Монгол Улсын иргэний үүргээ нэр төртэйгөөр биелүүлж яваарай” гэж захилаа.

х

Иргэний андгай өргөх ёслолыг Улаанбаатар хот болон 21 аймагт зэрэг зохион байгуулж байгаа бөгөөд энэ жил улсын хэмжээнд 33 297 залуу 16 нас хүрч иргэний үнэмлэх гардан авч байгаа юм.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

zochin:
irgenii unemlehee avch bgaa humuustee bayar khurgiye. gehdee eronhii said ooroo uurgee uhamsarlaj iimerkhuu arga hemjeend ochij showdahiin orond edgeer zaluusiin surch bolovsroh, ajillah, amidrah, ireeduigee gerel gegeetei bolgohiin tuluu ajlaa hiimeer yum aa.
2014-11-24
ogii:
16 nas hvrsen zaluuchuuda bayr hvrgey
2014-11-24