Намын бүлгүүд хуралдана

img

Өнөөдөр УИХ дахь намын бүлгүүд хуралдана.

  • Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн хуралдаан “А” танхимд;
  • Улсын Их Хурал дахь Монгол ардын намын бүлгийн хуралдаан “Б” танхимд;
  • Улсын Их Хурал дахь МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлгийн хуралдаан “В” танхимд хуралдана.

а

Мөн энэ өдөр тодорхой асуудлуудыг хариуцсан ажлын хэсгүүд хуралдах юм.

    • “Шүүгчийн албан тушаалын цалингийн хэмжээг тогтоох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Хууль зүйн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 13.00 цагаас 334 тоот танхимд;
    • Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай /шинэчилсэн найруулга/ хуулийн төсөл боловсруулах үүрэг бүхий Төрийн байгуулалтын байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 13.00 цагаас “Г” танхимд;
    • Гангийн үйлдвэрийг хөгжүүлэх, бүтээгдэхүүн экспортлох асуудлаар бодлого боловсруулах үүрэг бүхий Улсын Их Хурлын даргын захирамжаар байгуулсан ажлын хэсгийн хуралдаан 14.00 цагаас “В” танхимд;
    • Галын аюулгүй байдлын тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Хууль зүйн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 15.00 цагаас 334 тоот танхимд;
    • Хамтын тэтгэврийн тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Нийгмийн бодлого, боловсрол, соёл шинжлэх ухааны байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 15.00 цагаас “Г” танхимд хуралдана.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ