"Нийслэл өргөө"-ийн Д.Ганзоригт 6 жилийн хорих ял оноожээ

img

Авлигатай тэмцэх газраас мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж, Дүүргийн хоёрдугаар прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн “Нийслэл Өргөө” ХХК-ийн захиралаар ажиллаж байсан Б.Ганзориг нарын хэргийг шүүх шийдвэрлэлээ. Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны хоёрдугаар шүүх дээрх хүмүүст холбогдох хэргийг хянан хэлэлцээд Б.Ганзоригт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150.3, 174.2, 265.2  дахь хэсэгт  зааснаар 3 сая төгрөгийн эд хөрөнгө хурааж, тодорхой үйл ажиллагаа явуулах эрхийг 2 жилийн хугацаагаар хасч, 6 жилийн хорих ялыг чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэсэн байна.

б

Баян-Өлгий аймагт хэрэгжүүлэх “Багийн хөгжлийг дэмжих” хөтөлбөрийн хүрээнд тус аймгийн хэмжээнд улсын төсвийн хөрөнгөөр 30 багийн төвийн байр барих барилга угсралтын ажлыг барьж гүйцэтгэх тендерт оролцон, уг ажлыг 1.504.430.064 төгрөгөөр барьж гүйцэтгэхээр шалгарч, 827.349.083 төгрөгийг завшиж үрэгдүүлэн, чанар муутай барилга байгууламж ашиглалтад оруулсан  хэрэгт хамтран оролцсон Баян-Өлгий аймгийн Засаг даргаар ажиллаж байсан С.Хавалд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 264 дүгээр зүйлийн 264.2 дахь хэсэгт зааснаар тодорхой албан тушаал эрхлэх эрхийг 2 жилийн хугацаагаар хасч, 3 жилийн хорих ял оногдуулж 2 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзжээ.

б

Мөн Д.Чулуунцэцэгт Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150 дугаар зүйлийн 150.3, 233 дугаар зүйлийн 233.2 дахь хэсэгт зааснаар 1 сая төгрөгийн эд хөрөнгө хурааж 5 жил 1 сарын хорих ял оногдуулж, шийтгэх тогтоол биелүүлэхийг 2 жилийн хугацаагаар хойшлуулсан бол “Нийслэл Өргөө” ХХК-ийн ерөнхий нягтлан бодогч А.Энхчимэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 233 дугаар зүйлийн 233.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ял оногдуулж 2 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан байна. Түүнчлэн Баян-Өлгий аймгийн багийн хөгжлийн төвийг хүлээн авах улсын комиссын гишүүдээр ажилласан Б.Сьезхан, Б.Ермурат, Амирбек, Жандаурен, Х.Хизатбек нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 272 дугаар зүйлийн 272.2 дахь хэсэгт зааснаар тодорхой албан тушаал эрхлэх эрхийг 1 жилийн хугацаагаар хасч, 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, тус тус 2 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзахаар  шийдвэрлэжээ.

б

Хэргийг сануулбал, Б.Ганзориг нар нь  Баян-Өлгий аймагт хэрэгжүүлэх “Багийн хөгжлийг дэмжих” хөтөлбөрийн хүрээнд тус аймгийн хэмжээнд улсын төсвийн хөрөнгөөр 30 багийн төвийн байр барих барилга угсралтын ажлыг барьж гүйцэтгэх тендерт оролцон, уг ажлыг 1.504.430.064 төгрөгөөр барьж гүйцэтгэхээр шалгарч, 827.349.083 төгрөгийг завшиж үрэгдүүлэн, чанар муутай барилга байгууламж ашиглалтад оруулсан. 2010 онд Хууль зүйн яамнаас зарлагдсан, Архивын ерөнхий газрын захиалгатай Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Үндэсний төв архив”-ын барилга угсралтын ажлыг хийж гүйцэтгэх тендерт шалгарч 30.842.694 төгрөгийг завшиж үрэгдүүлсэн. 2010 онд Эрүүл мэндийн яамнаас зарлагдсан Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт “300 ортой төрөх эмнэлэг, Эх нялхсын эрүүл мэндийн төв”-ийн барилга угсралтын ажлыг хийж гүйцэтгэх тендерт шалгарч,1.966.204.372 төгрөгийг завшиж үрэгдүүлсэн нь тогтоогдсон байна.

б

Б.Буд

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

hold:
arwin gishuunuunii *an deer halitarsan
2014-11-25
nergui:
ene dotroos ermurat l haramsaltai bna busaad ni yhab dee
2014-11-25
bagii:
bvx xorongo bar sav yu bna bvgdiig xuraaj avax xeregtei shvv dee 6jil bolood daxiad xulgai xiine nuusan mongooroo
2014-11-25
irgen:
sansarin orguulun supermarketin derged 37 a bairni urd barilga zuvshuurulgui barij bsan unen shuu!!! hulgailsan munguuruu barij bgaad eldev asuudald orson chin unen. bairni orshin suugchiin erk ashigiig hohiroogch munuus mun.shunal ihedvel yadagiig bieeree edleh bolj dee.daanch daviulan bsan yum hohi chin. .
2014-11-24
sanaa:
uls hohirloo toluuleed l bolchih umiig 6 jil shorond hiihdee yahavdee,baahan kazakuudaas 1 nch yal avaagui l bna shtee,yal ogvol bugd l avah estoi blguidee.jinhene helmegduulelt haragdaj bna daa
2014-11-24
шаарнууд:
нийслэл ергеегийн еренхий нягтлан нь энхчимэг биш энхтуяа гэж эмэгтэй байсаншдээ. ядаж нэрийг нь хуртэл зев бичихэд яанаа? ганзориг бол их даруухан, ажил хэрэгч, хэлснээ биелуулдэг, зев боловсон хун юмсандаа. тууний ерселдегчид нь л улс тер хийж унагаж байгаа юм байлгуйдээ. хайран хун... естой шинэ уеийн хэлмэгдуулэлт л яваад байнаадаа!
2014-11-24
6 жил:
тордоо баярлалаа. хуулийг даган биелуулдэггуй хун шиг аашилж сансарт орон сууц хааж барилга барихдаа их пээдгэр байсан. нугэл нудээрээ л шарч дээ.
2014-11-24
zochin:
tender shalgaruulaltig ergej harah heregtei shyy dee. ter yeiin tenderiin horoodin buruu yil ajillagaa tedentei holbootoi hereg shyy de
2014-11-24
ман гар:
vхсэний чинь хэлмэгдvvлэлт шуналын тулам л байна.ханаж цадахаа мэдэхээ байхаараа бэрд гэгч амьтан болдог юм даа
2014-11-24
irgen:
shine tsagiin helmegduulelt gej bodoj baina, ajliig ni gatsaaj baigaad shorond hiisen biz, bas yug ni deeremdeh gej tulogasan bol doo
2014-11-24
зочин:
энэ их сайн хүн дээ арайч ийм их юм идээгүй байхаа өөрөө хөрөнгөтэй тэгээдч их шуналтай биш их л дөлгөөн хүн дээ харамсалтай байна ингэж нам улс төрийн хэлмэгдүүлэлтээр ийм сайхан боловсон хүчнүүдээ явуулаад баймааргүй л байна даа төрийн ордныг сайхан л болгосон гэж боддог улсад их л юм хийсэн дээ
2014-11-24