Өнөөдөр болох үйл явдлын тойм
Соёл, спорт, аялал жуулчлалын яамны 108 тоотод
10:00 цагт “Монгол уран бүтээл” хэвлэлийн бага хурал зарлагдлаа. Тус хэвлэлийн хуралд ССАЖ-ын сайд Ц.Оюунгэрэл, Сайдын зөвлөх Ц.Төмөрбаатар, Төрийн нарийн бичгийн дарга П.Алтангэрэл, Төрийн Захиргааны Удирдлагын газрын дарга Н.Энхтүвшин, Соёл, урлаг хөгжүүлэх сангийн захирал Н.Батмөнх, СУБХЗГ-ын дарга З.Баянзул, СУБХЗГ-ын мэргэжилтэн Ц.Алтанцэцэг нар оролцоно. Дэлгэрэнгүй мэдээллийг 99181023 утаснаас
б
Контентал зочид буудалд
10:00 цагт ҮХААЯ, Мал эмнэлэг, үржлийн газар, МХЕГ хамтран семинар хийхээр боллоо. Учир нь, саяхан манай мах экспортлогч компаниудын үйл ажиллагаатай танилцсан ОХУ-ын экспертүүд хэд, хэдэн шаардлага, стандартыг анхаарах хэрэгтэй гэсэн зөвлөмж өгөөд буцсан юм. Семинарт мах экспортлогч 40 гаруй компанийн удирдлагууд ирэх юм байна. Холбогдох утас: 9917-0377
б
МАХН-ын төв байранд
11.00 цагт Алтан ургийн 36, Алтан ургийн бус нэг, нийт 37 хааны хөрөг залах ёслолын арга хэмжээ болно. Ёслолын арга хэмжээнд МАХН-ын удирдлагууд, УИХ, ЗГ-ийн гишүүд болон тус намын гишүүд дэмжигчид оролцоно.
б
ШЕЗ-ийн байранд
11.00 цагт “Шүүхийн шинэтгэл 2014 онд” сэдэвт хэвлэлийн бага хурал шүүхийн ерөнхий зөвлөлийн байранд болно. Хэвлэлийн бага хуралд Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн Д.Эрдэнэчулуун, Шүүхийн ерөнхий зөвлөлийн Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Т.Мэндсайхан нар оролцож, 2014 онд шүүхийн шинэтгэлтэй холбоотой хийсэн онцлог ажлуудаа танилцуулна. Холбоо барих утас 70008028, 91912312,99105070,98980404
б
ХЭҮК-ийн хурлын танхимд
11:40 цагт Тахарын ерөнхий газар, Хүний эрхий үндэсний комисстой хамтран ажиллах санамж бичиг байгуулна. Утас: 89773340
б
Монголын Залуучуудын Холбоонд
13:00 цагт Зургаан сарын турш Монгол орныхоо баруун аймгуудаар 6000 км аялаж байгаа Ч.Мөнгөндалайг угтан авах үйл ажиллагаа болно. Утас: 88083780
б
Чингис хааны нэрэмжит төв талбайд
14:00 цагт Монгол Улсад сонгодог болон цэргийн үлээвэр найрал хөгжим үүсч хөгжсөний 100 жилийн ойд зориулсан Зэвсэгт хүчний анги, байгууллагуудын үлээвэр найрал хөгжмүүдийн үзүүлэх тоглолт Чингис хааны талбайд болно. Утас: 99313054
б
СТӨ-нд
15:00 цагт Монгол Улсад сонгодог болон цэргийн үлээвэр найрал хөгжим үүсч хөгжсөний 100 жилийн ойд зориулсан баярын хурал, хүндэтгэлийн концерт Соёлын төв өргөөнд зохион байгуулна.
б
МУЭ-ийн арт галерейд
18:00 цагт МУЭ-ийн шагналт зураач,Олон Улсын Уран Бүтээлчдийн Монголын Холбооны /ОУУБМХ/ тэргүүн А.Чадраабалын Их Эзэн ЧИНГИС Хаан мэндэлсний 852 жилийн ойд зориулсан “Молор Эрдэнэ” уран бүтээлийн бие даасан үзэсгэлэнгийн нээлт болно.
d
www.shuud.mn
СЭТГЭГДЭЛ БИЧИХ