Л.Дашдорж: Баг, хороодыг төсөвтэй болгоно

img

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, АНУ-ын Азийн сангаас хамтран “Нутгийн удирдлагын түвшинд иргэдийн оролцоог дэмжих нь” төслийг хэрэгжүүлж байгаа. Хоёр дахь жилдээ хэрэгжиж байгаа энэ төслийн талаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх Л.Дашдоржтой ярилцлаа.

өа

-Нутгийн өөрөө удирдах байгууллагыг хөгжүүлэхэд иргэдийн оролцоо хэр нэмэгдсэн бол? Төслийн үр дүн гарч байна уу?

бө

-Орон нутагт олуулаа болъё гэж Ерөнхийлөгч зорьсон. Хөдөө орон нутагт иргэний оролцоог нэмэгдүүлэн, санал авч, ажил хэрэг болгоод ирэхээр иргэдийн идэвх нэмэгдэж байна. Тэд өөрсдийн саналаа ажил хэрэг болгохоор зорьж байна. Мөн орон нутгийн шилжилт хөдөлгөөн ч багасах хандлага ажиглагдаж байна. Тухайлбал сумаас сумын хооронд ажиллаж, амьдрахад Засаг дарга нь иргэдээ бүртгэж, нэг бүрчлэн тоолж байна. Ховд аймгийн Дуут суманд гэхэд иргэдээ шилжүүлэхгүй гэж байна. Тэнд Эрдэнэтийн олон хүн мал  хариулдаг. Тиймээс иргэдийг өөрсдийн харьяанд бүртгэнэ гэж байна. Яагаад гэвэл Сумын хөгжлийн сангийн мөнгө хүн амын тоогоор хуваарилагддаг. Орон нутгийнхан хүндээ их анхаардаг болсон байна. Иргэд нутгийн удирдлагадаа асуудлаа тавьдаг, олонхийн саналаар асуудлыг нь Иргэдийн хурал нь шийддэг боллоо.  Орон нутгийн хөгжлийн сантай болсноор орон нутаг хөгжөөд зогсохгүй,  айл өрхөд хөгжил нь мэдэгдэж байна.

ыб

-Орон нутгийн хөгжлийн сангийн мөнгөөр алслагдсан сумынхан ямар ажил хэрэгжүүлсэн байна вэ?

бө

-Архангай аймгийн Тариат сумын багаар жишээлье. Сумынхаа төвөөс 60 км зайтай багийн иргэд нийлж байгаа хүнсний чингэлэг барьсан байна. Тэд сумаасаа хол оршдог болохоор хүнсээ зөөхөд хүндрэлтэй байдаг. Тэд сум орохоороо ч юм уу хүнсээ бөөнд нь цуглуулдаг. Тэндээсээ сургууль, цэцэрлэгийн хүнсний хэрэгцээг хангана. Мөн иргэд ч өөрсдөө хэрэглэнэ. Мөн Орон нутгийн сангаас нийлүүлж байгаа Малын тэжээлийн агуулах барьсан байна. Мөн шатахууны хэрэгцээ нь хомсддог тул иргэд ярилцаж байгаа жижигхэн ШТС байгуулсан байна лээ. Ховдынхон алслагдсан багууддаа мөнгө өгсөн байсан. Өөрсдийнх нь асуудлыг шийдүүлэхээр. Өнгөрсөн онд Мөрөн хотын иргэдтэй уулзаж байхад энэ талаар ярьсан чинь иргэд нутгийн удирдлагуудаа шүүмжлээд алслагдсан багууддаа санхүүгийн эрх мэдэл олгохыг шаардаж байсан. Ер нь санаачлага гэдэг ямар ч эрх мэдлээс илүү байдаг юм.

ыб

-Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр тухайн сум багт бүтээн байгуулалт өрнөж, асуудал шийдэж байгаа хэдий ч “хэл ам” таталж байх шиг байна. Тухайлбал, хөгжлийн сангийн мөнгийг орон нутгийн Засаг дарга ч юм уу Хурлын дарга нь хамаатан садан, танил талаа харгалзан төсөл хэрэгжүүлж байна гэх гомдол их гарч байна. Үүнийг хэрхэн шийдэх вэ?

ах

-Бид орон нутагт иргэдийн оролцоог нэмэгдүүлэх талаар хуулийн төсөл боловсруулж байна. Баг хороодын иргэдийн хуралд иргэдийн оролцоо ямар байх вэ, хэрхэн тусгах вэ, тэд хурлаа хэрхэн явуулах вэ? гээд. Тэдэнд үл ойлголцох асуудал гарч байна. Уулзалт болохоор хурлын танхимд иргэд хоёр хуваагдаад суучихаж байна. Өөр өөрсдийн саналаа дэмжүүлэх, хэрэгжүүлэх гээд. Нэгэн ард иргэд өөрсдөө асуудлаа шийддэг болчихвол тэнд улстөржилт хэрэггүй. Сумын иргэдийн хоорондын харьцаа ямар байх ёстой вэ? гэдэг сумын дүрэмд бид бас өөрчлөлт хийсэн. Тухайн орон нутгийн эрх мэдлийг иргэд хэнд ч шилжүүлж болохгүй, сумын Засаг даргаа иргэд сонгох хэрэгтэй.  Иргэд Засаг даргаа өөрсдөө сонгодог болж байна. Бид улстөржилтөөс ангид, Монгол Улсын нийтлэг эрх ашгийг эрхэмлэж байгаа. Энэ талаараа ч иргэдийн оролцооны тухай хуулийн төсөлдөө тусгаж байна. Орон нутагт ямар нэг шийдвэр гарахад иргэдийн олонхи нь эсэргүүцвэл хүчингүй болдог байх заалтыг мөн тусгаж байгаа.

йы

-Нутгийн удирдлагын эрх мэдэлтэн алдаа гаргавал ямар хариуцлага тооцох вэ?

ро

-Төсвийн тухай, Шилэн дансны тухай хуулиар алдаа гаргасан албан тушаалтан хариуцлага тооцох талаар тодорхой заасан байгаа. Шилэн дансны хуулиар төсөл, хөтөлбөрийн мөнгийг зарцуулах, орон нутгийн өмчлөлтэй холбоотой үйл ажиллагаанд хариуцлага тооцох талаар тодорхой тусгасан. Шилэн дансны хуулиар мэдээлэл гаргахгүй байвал ажлаас нь халах, төрийн албанаас зайлуулах хүртэл хариуцлага тооцохоор заасан. Мэдээлэл ил тод байх ёстой.

ыб

-Иргэдийн оролцоог нэмэгдүүлж, хурлын ажлаа тайлагнаж,  иргэдийн амьдралтай танилцахаар явахад хурлын төлөөлөгчдөд төсөв хөрөнгө байдаггүй гэдэг. Тиймээс алслагдсан баг,  отрын айлуудаар явж, наадаж хурлын зар тараах гэхээр шатахууны төсөвгүй, боломжтой нэг нь хувийнхаа унаа тэргээр шатахуунаа хийгээд явдаг гэдэг. Иргэдийн оролцоог нэмэгдүүлэхэд хурлын төлөөлөгчдөд төсөв гаргах талаар хэрхэн зохицуулж байна вэ?

бө

-Монгол Улсын гавьяат хуульч, Төрийн шагналт  Чимид багш төсвийн хуулийг хийж байхад бидэнд “Та нар одоо л зөв хийж байна. Орон нутагт эрх мэдлийг олгох хэрэгтэй. Та нарын яриад байгаа “шууд ардчилал” гэдэг чинь Үндсэн хуульд  байгаа шүү. Баг, хороодын Иргэдийн нийтийн хурал чинь өөрөө шууд ардчиллын тогтолцоо юм. Иргэдийн төлөөлөгчдийн хурал нь төлөөллийн ардчиллын тогтолцоо. Энэ хоёр тогтолцоо чинь хамтдаа хөтөлгөө морь шиг явж байж улс орон амжилтад хүрнэ” гэдэг байсан. Иргэдийн хурал гэдэг чинь бүхэл бүтэн институци. Үүнд бид ч ханддаггүй, иргэд ч ханддаггүй. Тиймээс бид одоо баг, Иргэдийн нийтийн хурлын тогтолцоог нь бүрдүүлж өгөхөөр  Иргэдийн оролцооны тухай хуулийн төсөлдөө тусгаж байна. Баг, хороодод нэг хүнд оногдох нормативаар тооцож төсөв өгч байя. Үүнийг шийдэхгүй бол цаашаа явахгүй. Улаанбаатар хотод хорооны Засаг дарга гэхэд 500 өрх хариуцаж байна. Гэтэл түүнд нэг  төсөв байхгүй. Төсөв өгөхгүй мөртлөө ажлаар дардаг. Эрх мэдэл шилжүүлж байна гээд санхүүгийн эх үүсвэргүй ажлаар дардаг. Бид энэ асуудлыг орон нутагт баг, хороонд төсөвтэй болгоно гэсэн зорилт тавьж байна.

sd

Н.Энх

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

bagii:
erin tdorxoi tosov bgaa shvv dee medee lel xeden tog xuviarlsan zeregiig songuuliin xuudas shig ail gert ard tvmend taraax xrtei ajilaa xii araas n zalga
2014-11-25
bagii:
erin tdorxoi tosov bgaa shvv dee medee lel xeden tog xuviarlsan zeregiig songuuliin xuudas shig ail gert ard tvmend taraax xrtei ajilaa xii araas n zalga
2014-11-25
121314:
энэ хүнийг би ойлгодоггүй, монгол улсыг улам жижиглээд, дээр нь орон нутагт төсвийн эрх мэдлийг өгөх нэрээр туслаарлах аюулд хүргээд байгаа, хороонд эрх өгч болно, багт бол болохгүй, эхлээд үүнийгээ ялга, хөдөөний нэг багийг бодож үз, хөдөө явж үз, өрөөнөөсөө гар, багийн нийтийн хурал, хорооны нийтийн хурал гэдгээ өөрчил, хүний үгээр ажлаа хийдгийг зогсоомоор байна.
2014-11-24
mgl1:
jish ee ni jolooch uuriin gesen tusuvtei baih heregtei.ii*e yav tii*e yav gej ajlaar dardag murtluu benzinii munguu zartsuuldag 1-r gariin useg bdaggui geed ehlevel yamar ve.buhii umiig zambaraaguituuleh um aa.bag horoonii irgediin tuluulul chini sum duureg deeree huraldaa suugaad bolood bgaa sh dee.saijruulj chadahgui bol muutgah um hiihgui bsan ni deer
2014-11-24
bold:
ingej tenegtej bolohgui ee,
2014-11-24
дүүжий :
үгүй мөн мөрөөдвөө тэр хараач хөөе хорооны засаг дарга болж төсвийн мөнгө идэх дур нь хүрч лдээ, та нар тэгж даврахгүй шүү
2014-11-24