Төсвийн орлого 850 тэрбумаар тасрах төлөвтэй байна

img

УИХ Монгол Улсын 2015 оны улсын төсвийг хуулийн хугацаанд баталсан.  Ирэх оны төсөв анхны өргөн барьсан төслөөсөө 100 гаруй тэрбум төгрөгөөр танагдсан. Үүний дотор Орон нутгийн хөгжлийн сангийн мөнгө ч өмнөх жилүүдээсээ багассан юм.  Үүнтэй холбогдуулан Сангийн яамны Орон нутгийн хөгжлийн нэгдсэн сангийн хэлтсийн дарга М.Батгэрэлтэй ярилцлаа.

ха

-Ирэх онд Орон нутгийн хөгжлгийн сангийн төсвийг хэдэн тэрбум төгрөгөөр баталсан бэ? Энэ оны гүйцэтгэл нь ямар явцтай байна.

-УИХ-аас 2015 оны улсын төсвийг баталлаа. Ирэх онд Орон нутгийн хөгжлийн сангийн төсвийг 201.9 тэрбум төгрөгөөр баталлаа.

хх

-Орон нутгийн хөгжлийн сангийн орлого тасарлаа гэдэг. Энэ оны байдлаар хэдэн хувьтай байна вэ? Тун удахгүй он дууслаа.

-Урьд жилүүдэд 2014, 2013 оны орон нутгийн төвлөрүүлэх орлого тасарч байсан. 2013 онд  219 тэрбум төгрөгөөр  төлөвлөөд 187 тэрбумаар тасарч байлаа. Энэ онд 284 тэрбумаар төлөвлөөд өнөөдрийн байдлаар 171 тэрбум төгрөг  өгөөд явж байна. Хэрэгжилт 60 хувьтай байгаа. Он дуусахад сар гаруйн хугацаа үлдэж байгаа. Хүлээгдэж буй гүйцэтгэлээр 69 тэрбум төгрөгөөр  тасрах төлөвтэй байна.

р

-Орлого яагаад тасраад байна вэ? Ирэх оны төсөвт хөгжлийн сангийн мөнгө өмнөх онуудаас багассан нь үүнтэй холбоотой юу?

Үндсэндээ борлуулалтын орлого нь100 сая төгрөгөөс доош, жижиг компаниудаар төлөвлөгдсөн ажлаа хийлгэчихдэг.  Энэ компаниуд цөөн ажилчидтай. Улсын төсвийн хөрөнгө оруулалтад том компаниуд ордог. Жижиг компаниудыг банкнаас зээл авахуулаад ажлыг нь хийлгэчихдэг. Харин орон нутгийн хөгжлийн сангийн мөнгө нь олгогдохгүй болохоор тал, талдаа хүндэрдэг байдаг.  Тиймээс хоёр жил дараалсан орлого тасалдлыг гаргахгүй байя гэж үзээд, 2015 онд 201.9 тэрбумаар төлөвлөсөн.

р

-Ямар ажлуудыг хийхээр төлөвлөсөн байдаг бол? Орон нутгийн хөгжилд энэ мөнгө нэмэр болж байна уу? Танайхаас ямар зүйлд хяналт тавьдаг вэ?

-Ямар ажил төлөвлөх вэ  гэдгийг орон нутгийн иргэд саналаар өгч шийднэ. Сангийн яаманд худаг барьж өгөөч, сургууль, цэцэрлэгийн цонх хагарлаа гэдэг хүсэлт маш их ирдэг байсан. Орон нутгийг хөгжүүлэх сан хэрэгжиж эхэлснээр ийм гомдол, санал хүсэлт буурсан.  Хоёр жилийн хугацаанд ийм хүсэлт ирэхээ больж орон нутагтаа шийдэгддэг болсон. Ойрын хоёр, гурван жилд анхдагч хэрэгцээгээ хангаад сумын хөгжилдөө анхаарсан. Цаашдаа хөгжлийнхээ асуудал руу  орох байх.

т

-Сангийн яамнаас мөнгө шилжүүлэхгүй байна гэдэг гомдол бас гардаг. Яагаад мөнгийг нь шилжүүлдэггүй юм бэ?

-Сангийн яамны хувьд төсөв зориулалтын дагуу зарцуулагдаж байна уу гэдэгт их анхаардаг. Хяналт тавих боломжгүй. 330 гаруй суманд очиж ажиллах боломжгүй. Тийм учраас иргэдийнх нь хяналтад өгье гэж үзээд мэдээллийн систем хэрэгжүүлээд ажиллаж байгаа. Зарим аймаг, нийслэийн дүүрэг мэдээллээ оруулдаггүй. Зарцуулсан мэдээллээ цахимд оруулахгүй бол мөнгө өгөхгүй.  Хуулиар татвар төлөгчдийн мөнгө хэрхэн зарцуулагдаж байгаа талаар мэдээллээ оруулж дууссаны дараа 2014 оны санхүүжилтийг нь өгсөн. Бүх төсөв ерөнхийлөн захирагч нартай гэрээ байгуулахдаа оруулж өгсөн.

Үндэсний аудитын газраас 2013 оны орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөд аудит хийсэн. Төсвийн банйгын хороогоор хэлэлцэх байсан ч хойшиллоо. Бүлгээр хэлэлцэх үед нэлээн хэмжээний зөрчил дутагдал байна гэж байсан. Хууль зөрчсөн юм их байна, намын харьяалал харгалздаг, эсвэл хоорондоо таарамжгүй зүйлийг суманд өгдөггүй. Сум нь танил талаа хардаг. Ийм зүйлд мөнгө битгий өг гэж байна лээ.  Бид бол суманд өгдөггүй, аймагт өгдөг. Нэг албан тушаалтан хууль зөрчсөний төлөө бүх төсөв хөрөнгийг зогсоох боломжгүй. Хууль зөрчсөн албан тушаалтан хариуцлага хүлээх нь дамжиггүй байдаг.

рх

-Хууль зөрчсөн зарцуулалтын талаар ямар гомдол ирж байна вэ?

-Дорноговь аймгаас  мэдээлэл бага ирдэг.  Дорноговь аймгийн ИТХ-ын даргаас аймгийн Засаг дарга нь орон нутгийг хөгжүүлэх сангийн хөрөнгөөр Засаг даргын Тамгын газрын барилга барьчихлаа. Шалгаж өгөөч  гэсэн гомдолд 11:11 төвөөр дамжиж ирсэн.  Өөрийн тав тухыг бодож, зориулалт бусаар ашигласан байвал барилга барьчихсан, машин аваад уначихсан бол Засаг дарга огцрох хуультай. Зөрчил дутагдал байвал, бид журам гаргаж болохгүй байгаа юм. Төсвийн хуульд журам гаргана гэсэн заалт байдаггүй. Заавар гаргана гэж байгаа. Түүнд зөрчил дутагдал илэрвэл, орон нутгийнхаа аудитын байгууллагад тавьж шалгуулна гэдэг. Энэ жилийн хувьд бодитой төсөвлөгдсөн л гэж үзэж байгаа.

х

-Хэдэн аймаг  бие дааж төсвөө бүрдүүлдэг бол?

-Өмнөговь, Орхон аймаг, Улаанбаатар хотоос бусад нь бүгд улсын төсвөөс  хамааралтай.

а

-Ирэх оны  201.9 тэрбум төгрөгийг орон нутагт яаж хуваарилах вэ?

- Хүн амын тоо, орон нутгийн хөгжлийн индекс газар нутгийн алслалт, татварын идэвхи санаачлага. 25 хувиар харгалзах заалттай.

х

-Энэ онд бүтээн  байгуулалтын ажил нэлэнхүйдээ зогслоо. Ирэх онд байдал дээрдэх болов уу?

-Ирэх жил ийм байдал үүсгэхгүйн тулд хамгийн доод төвшинд нь төлөвлөгдсөн. Биднээс шалтгаалахгүй гадаад хүчин зүйл нөлөөллөө. Дэлхийн зах зээлд ашигт малтмалын үнэ уначихаар Монгол Улсын төсвийн орлого дагаад уначихдаг. Доод тал нь энэ онд 850 тэрбум төгрөгөөр улсын төсвийн орлого тасрах төлөвтэй байна. Үүнээс 65 нь орон нутгийг хөгжүүлэх сангийнх. Ялангуяа ой тэмдэглэсэн аймгууд гээд баахан ажил хийлгэчихсэн, аж ахуйн нэгжүүд мөнгөө авъя гэхээр өгч чаддаггүй. Орж ирсэн орлогыг батлагдсан аргачиллаараа нэг ч төгрөг үлдээхгүй орон нутагт хуваарилдаг. Улсын төсөв дээр үүсч байгаа хүндрэл, орон нутагт мөн үүсч байгаа.

р

Н.Энх

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

irgen:
iim ysan tolgoitoi yumnaas bolj
2014-11-24
анхаар анхаар:
идэж уудагаа больж үз. хөнгөн хийсвэр амьдралтай хүмүүсийг удирдах албанд бүү томил. тэгээд л төсөв алдагдалгүй болно
2014-11-24
зочин:
аймгийн засаг дарга нь биш, сайншанд сумын засаг дарга нь контор барьж, машин ланд-200 авсан гэсэн
2014-11-24
good:
teg iin darga chin unendee chadvargui turashlagui hun uchiraas yaj ch zutegeed nemergui shuu ter dargaa enhii eeljind solih heregteu shuu
2014-11-24