Я.Содбаатар Үндсэн хуулиар илтгэл тавилаа

img

Шинжлэх ухааны академиас зохион байгуулсан хэлэлцүүлэгт УИХ-ын гишүүн Я.Содбаатар Үндсэн хуульд томоохон өөрчлөлт хийх шаардлага байгаа талаар илтгэл тавин хэлэлцүүлжээ.

өа

Тэрбээр хоёр танхимтай парламенттай болох, Ерөнхийлөгчийг парламентаас сонгогддог болгох, Ерөнхий сайдыг илүү хариуцлагатай болгон гүйцэтгэх эрх мэдлийг төвлөрүүлэн хүчирхэгжүүлэх, хот суурин газрын эрх зүйн орчныг ойлгомжтой, тодорхой болгох, засаг захиргааны томоохон шинэчлэл хийх, сум, дүүргийн Засаг даргыг ард иргэдээс шууд сонгодог болгох, Үндсэн хуульдаа өмчийн тухай ойлголт, харилцааг тодорхой томъёолон оруулах зэрэг олон асуудлыг хөндөж эрдэмтэн судлаачдын сонорт хүргэжээ. Мөн Үндсэн хуулийг өөрчлөхдөө ард иргэдийн санал асуулга явуулж, үндэсний ойлголцол, зөвшилцөл дээр хийгдэх ёстойг онцлон дурдсан аж.

өа

Энэхүү эрдэм шинжилгээний бага хуралд ШУА-ийн ФСЭХ-ийн захирал, академич Г.Чулуунбаатар "1992 оны Үндсэн хуулийн үйлчлэл, шийдэх асуудал", УИХ-ын гишүүн М.Батчимэг "Хууль тогтоох болон гүйцэтгэх эрх мэдлийн хуваарилалт, хяналт-тэнцэл", доктор Д.Өлзийбаатар "Анхдугаар Үндсэн хуулийн өмнөх үеийн монголчуудын дундах Үндсэн хуульт засаглалын үзэл санаа", МҮАН-ын дарга М.Энхсайхан "Шинэ Үндсэн хууль боловсруулахад анхаарах зарим асуудалд" сэдвээр тус тус илтгэл тавьж хэлэлцүүлсэн байна.

өа

Н.Нягт

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

zochin:
ene durakiin ug ug bish shuu hezee ch paralamentees songoj bolohgui
2014-11-25
үнэн:
5112ыг дэмжиж байна. цаашид ч ийм бодлыг дэмжинэ. харин ерѳнхийлэн захирах, гүйцэтгэх засаглалыг 1 хүний гарт хийх хэрэгтэй юм. манайх шиг цѳѳхүүлээ улс оронд символ биш ажилтай ерѳнхийлэгч байх шаардлагатай, хэрэв 1 хүний гарт байвал есыг ч ард түмэн давхар сонгочихно гэсэн үг.
2014-11-24
gerelt:
ene teneg odoo yah gesen yum be.dahiad gishuun boloh gesiimaaa
2014-11-24
5112:
ерөнхийлөгчийг хэзээч, хэзээч шүү... парламентаас сонгож болохгүй. тэр тусмаа ман-ыг оршин тогтнож байгаа үед. яагаад гэвэл ойлгомжтойш дээ... ман-ынхан дарамтлах гэж байгаа нь нууц биш. ард түмнээс сонгогдсон ерөнхийлөгч, ард түмэнтэйгээ л байдаг юм... харин тодорхой нэг хэмжээнд эрх мэдлийг нь нэмэх хэрэгтэй. жишээ нь парламентыг тараах эрх гэх мэт. харин ерөнхий сайдыг болон засгийн газрын гишүүдийг парламентын гишүүдээс сонгож болохгүй. мөн хувийн аж ахуйтай хүнийг их хуралд сонгож болохгүй... монголчуудаа бид ингэж сонгосноос болоод засаг хямраад байнаа... тэд биднийг хуурч,хууль тогтоох байгууллагад орж, өөрсөддөө зориулж хууль батлаад байна. бүү март...
2014-11-24