МАН бага хурлаараа засагт хамтрах эсэхээ шийднэ
УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаан өндөрлөлөө. Хуралдаанаар хоёр асуудал хэлэлцсэн байна. Дэлхийн банкнаас 90 сая ам.долларын зээлээр дөрвөн төсөл хэрэгжүүлэх асуудал УИХ-аар энэ долоо хоногт хэлэлцэгдэх аж. МАН-ын бүлэг энэ асуудлыг өнөөгийн эдийн засгийн нөхцөл байдалтай уялдуулан хэлэлцээд ажлын хэсэг байгуулахаар болжээ.
Мөн Ерөнхий сайд Ч.Сайханбилэгээс Засгийн газарт хамтран ажиллах тухай саналыг УИХ дахь намуудад хүргүүлсэн. УИХ дахь МАН-ын бүлэг Засгийн газартай хамтрах асуудлаар зөвшилцөх ажлын хэсгийг Су.Батболд гишүүнээр ахлуулан байгуулсан байна. Ажлын хэсэг зөвшилцлийнхөө талаар бүлэгтээ болон Удирдах зөвлөл, бага хуралдаа танилцуулах юм байна. Засгийн газартай хамтрах эсэхийг бага хурлаараа шийдэх ажээ. УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт мэдээлэл хийснийхээ дараа сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариуллаа.
х
-УИХ дахь МАН-ын бүлэг Засгийн газартай хамтрах асуудалд нааштай хандаж байна гэж ойлгож болох уу?
-Бага хурал эцсийн шийдвэр гаргадаг. Бүлгийн гишүүд өөр өөрсдийн байр сууриа илэрхийлж байгаа. Бага хурлыг Удирдах зөвлөлөөс товлоно. Бүлгийн гишүүдийн байр суурь янз бүр байгаа. Гэхдээ бага хурлаар шийдвэр эцэслэж гарна гэлээ.
а
МАН-ын бага хурал хуралдах товыг Удирдах зөвлөл гаргах ажээ.
х
Н.Энх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ