41.7 мянган тонн үр нөөцөлнө

img

Энэ оны ургац хураалтын дүнгээр Монгол Улс нийтдээ 518.7 мянган тонн үр тариа хураан авчээ. Үүнээс 489.4 мянган тонн буудай, 164.0 мянган тонн төмс, 102.2 мянган тонн хүнсний ногоо, 51.7 мянган тонн тосны ургамал, 40.3 мянган тонн тэжээлийн ургамал тариалсан байна. Аж ахуйн нэгж, иргэд 337.1 мянган га-д чанар сайтай уринш боловсруулж бэлтгэсний 133.9 мянган га талбайг нь дэвшилтэт технологиор боловсруулсаны зэрэгцээ ирэх оны тариалалтад зориулан 41.7 мянган тонн үр нөөцлөв.

б

Нийт 724 аж ахуйн нэгж, тариаланчдад 2.7 мянган тонн шатахуун, 330.7 тонн ургамал хамгааллын бодис, 215 тн бордоог 50 хувийн урьдчилгаатай зээлээр олгожээ. Хүнсний ногооны үрийн чанар, хангамжийг сайжруулах зорилтын хүрээнд 120.0 сая төгрөгийн үнэ бүхий 10 нэр төрлийн хүнсний ногооны үрийг импортоор нийлүүлж, хуваарилсан байна. Энэ жилийн ургацаас гурилын үйлдвэрүүд 296.5 мянган тонн, ТЭДС 32.6 мянган тонн буюу нийтдээ гурил үйлдвэрлэлд 329.1 мянган тонн буудай хүлээн авсан мэдээтэй байна. А. Буудайн хуваарилалт

д/д Үзүүлэлт мян/тн-оор
1 Хураан авсан ургац /цэвэр жингээр/ 456.3
2 Дараа онд тариалах үрэнд 42.2
3 Улсын үрийн нөөцөд 3.8
4 Тэжээл үйлдвэрлэлд 26.0
5 Спиртийн үйлдвэрт 11.2
6 Борлуулалтын шатандаа 43.6
7 Тариалан эрхлэлтийг дэмжих санд 32.6
8 Гурилын үйлдвэрт 296.5

Б. Гурил үйлдвэрлэлт, хангалт

д/д Үзүүлэлт мян/тн-оор
Гурилын үйлдвэр болон Тариалан эрхлэлтийг дэмжих санд авсан буудай 329.1
 Хүн амын хэрэгцээт гурил 240.0
Шаардагдах буудай 320.0
Дутагдах буудай 0.0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ