Арилжааны тойм

img

Монголын Хөрөнгийн бирж дээр өнгөрөгч долоо хоногт 72 ХК-ийн 1.7 сая ширхэг хувьцааг 6.6 тэрбум төгрөгөөр, 2.8 мянган ширхэг “Жаст агро” компанийн “Монгол мах” бондыг 28.5 сая төгрөгөөр тус тус арилжиж, нийт 6.64 тэрбум төгрөгийн гүйлгээ хийсэн байна. ТОР-20 индекс 20251.33 нэгжид хүрч, өмнөх долоо хоногоос 1736.31 нэгжээр буюу 9.4%-иар өсчээ. Индексийн сагсад багтах АПУ /27.3%/, Багануур /17.3%/, Могойн гол /13.0%/, УИД /8.7%/, МЦХ /3.7%/, Ремикон /2.9%/, Таван толгой /2.3%/, Шарын гол /2.2%/, Говь /2.0%/, Шивээ овоо /1.4%/ зэрэг ХК-ийн үнэт цаасны ханш өссөн нь индексийн өсөлтөд нөлөөлсөн байна. Зах зээлийн нийт үнэлгээ 121.7 тэрбум төгрөгөөр буюу 6.4%-иар өсч, 2 их наяд 15.1 тэрбум төгрөг болсон байна. Ханш нь хамгийн их өссөн үнэт цаасны тоонд Бөхөг /100.9%/, УСИБ /100.8%/, Чацаргана /45.4%/ ханш нь хамгийн их буурсан үнэт цаасны тоонд Сор /28.9%/, Азиа пасифик пропертис /24.9%/, Гурил тэжээл булган /18.9%/ зэрэг ХК-иудын үнэт цаас орж байна. Нийт 72 үнэт цаас арилжигдсанаас 43 үнэт цаасны ханш өсч, 21 үнэт цаасны ханш буурч, 8 үнэт цаасны ханш тогтмол байлаа Тоо ширхгээр хамгийн олон ширхэг арилжигдсан үнэт цаасанд АПУ /1.1 сая ширхэг/, Оллоо /339.7 мянган ширхэг/, Шарын гол /109.6 мянган ширхэг/ компанийн үнэт цаас орж байна. Үнийн дүнгээр АПУ /5.0 тэрбум төгрөг/, Шарын гол /1.2 тэрбум төгрөг/, Азиапасифик пропертис /153.2 сая төгрөг/ компанийн үнэт цаас арилжигдсан байна.  

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

МХБ дээр ганцхан хувьцаа ямарч эрсдэлгүй. Баянгол ЗБ-н хувьцааны Эзэмшигчдийн өмчөөр нь баталгаажсан нэгж хувьцааны дансны үнэ нь 2011 оны эхэнд 44,344 төг байсан. 2011 оны ашиг нэмэгдээд дансны үнэ нь дор хаяж 50,000 төг болно. Гэтэл зарим этгээд хувьцааг хямд үнээр цуглуулахын тулд зохиомлоор 35,000 төг болтол нь буулгаад байна. Үүнд Санхүүгийн зохицуулах хороо хяналт тавих хэрэгтэй. Учир нь жирийн иргэд унахаар нь яаран зардаг, өсөхөөр нь яаран худалдаж авдаг байдлаасаа болж хохирч байна.
2011-12-26
SUBARY FORESTER HUCHLAGA HEDIIN?>
2011-12-26
Машины хучлага хийж байна. 9517-4824
2011-12-26