“Давж заалдах шүүхэд гомдол гаргах иргэдийн тоо буураагүй”

img

Шүүхийн ерөнхий зөвлөл Шүүхийн шинэтгэлийн хүрээнд энэ онд шүүхийг нээлттэй болгох, шүүхэд цахим засаглал хэрэгжүүлэхэд онцгойлон анхаарч ажиллажээ. Тус байгууллагаас таван хөтөлбөрийг баталж шүүхийн хөгжлийн стратегийг тодорхойлсон байна.

ө

Шүүхийн үйлчилгээг үр нөлөөтэй, бүтээмжтэй, хариуцлагатай хэрэгжүүлэхүйц чадварлаг захиргаа, дэд бүтцийг бүрдүүлэхэд чиглэсэн Шүүхийн шинэ менежмент хөтөлбөр, хүний нөөцийг бэлтгэх, шүүгч ажилтныг чадавхжуулах Шүүхийн хүний нөөцийн чадавхыг хөгжүүлэх хөтөлбөр болон Шүүгч, ажилтны нийгмийн хамгааллын хөтөлбөр, Шүүхийн хөрөнгө  оруулалтын дунд хугацааны хөтөлбөр, Шүүх ба олон нийт гэх таван хөтөлбөрийг баталжээ. Эдгээр хөтөлбөрийн зарим нь энэ оноос биелэлээ олж эхэлсэн ба 2020 оныг хүртэл хэрэгжих тухай ШЕЗ-ийн гишүүн Д.Эрдэнэчулуун ярилаа.

ө

Энэ онд шүүхийг нээлттэй болгоход анхаарч ажилласнаар Монгол Улсын 79 шүүхэд үйлчилдэг 41 тамгын газар хоорондоо шилэн кабелиар бүрэн холбогдож, мэдээлэл солилцож, үйл явцыг шууд дамжуулж байна. Мөн шүүхийн дата төв байгуулагдсанаар шүүхтэй холбоотой бүх мэдээллийг серверт хадгалж, цахим архивтай болж буй.

ө

Түүнчлэн шүүх хуралдааны танхимуудыг дуу, дүрсний бичлэг хийх камераар тоноглож, шүүх хурал нийтэд нээлттэй болж, олон нийтийн зүгээс шүүхэд тавих хяналтыг бодит болгосон билээ. Шүүхийн шийдвэрийг www.shuukh.mn сайтад байршуулж буй ба удахгүй шүүхийн шийдвэрийг гар утаснаас хүлээн авах боломжтой апликейшны нээлт болох гэнэ.

б

Т.Мэндсайхан: Иргэдийн итгэлийг хүлээсэн шүүхтэй болно

ө

 Энэ үеэр ШЕЗ-ийн гүйцэтгэх нарийн бичгийн дарга Т.Мэндсайханаас зарим асуултад хариулт авлаа.

ө

-Сая таван хөтөлбөр танилцууллаа. Энэ хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд хичнээн төгрөг шаардагдах вэ. Ямар үр дүнд хүрэх вэ.

-Үүнийг хэрэгжүүлсний дүнд иргэдийн итгэлийн хүлээсэн шүүхтэй болох зорилготой. Шүүхийн төсөв жил бүр нэмэгдэж байх ёстой. Гэхдээ ирэх оны төсөв 3.6 тэрбумаар буурч батлагдахаар УИХ-аас төлөвлөсөн байгаа.

б

-Иргэдийн итгэлийг хүлээсэн шүүхийн хэмжүүр нь юу вэ?

-Хамгийн энгийн хэмжүүр бол олон нийтийн санал асуулга Бид өнгөрөгч долоодугаар сард “та шүүхэд итгэж байна уу” гэсэн судалгаа явуулахад иргэдийн 51 хувь нь итгэдэг гэсэн байсан. Мөн дахин хөндлөнгийн байгууллагуудаар судалгаа хийлгэхээр захиалга өгөөд байгаа. Дараагийнх нь шүүх ажиллагаанд иргэдийг оролцуулах асуудал буюу иргэдийн төлөөлөгч шүүх хуралдаанд ордог болох. Удахгүй иргэдийн төлөөлөгчдийн жагсаалтыг батлах гэж байна. Удаах нь эвлэрүүлэн зуучлалын асуудал. Иргэдийн маргаан, зөрчилдөөнтэй асуудлыг заавал шүүхээр бус эвлэрүүлэн зуучлах хэлбэрээр шийдэж байна.  33 иргэний шүүхэд 42 эвлэрүүлэн зуучлагч ажиллаж байна. Түүнчлэн шүүхийн шийдвэр, шүүх хуралдааны явц зэрэг хэвлэл мэдээллийн байгууллага болон иргэдэд нээлттэй, ил тод хүртээмжтэй болж байгаа гэж бодож байна.

б

-Шүүгчийн мэдлэгийг дээшлүүлэхэд чиглэсэн ямар ажлууд хийж байна вэ?

-Шүүгчийн мэдлэгийн хараат бус байдал гэж байгаа. Бид хоёр чиглэлээр ажиллаж байна. Шүүгчийн сургалтын хөтөлбөрийг баталсан. Эхнийх нь шүүгчдэд дөрвөн төрлийн сургалт явуулна. Шинээр гарч буй хууль тогтоомж, ёс зүй, мэргэжлийн ур чадвар, дундын мэдлэг гэсэн чиглэлээр. Нөгөөтэйгүүр шүүхийн шийдвэрт анализ дүн шинжилгээ хийж, шүүгчийн гаргасан шийдвэрийг талаар үндэслэлтэй шүүмжлэл гаргахыг дэмжиж байна.

б

-Давж заалдах шатны шүүхүүдийг тойргийн журмаар байгуулснаар гомдол гаргах иргэдийн тоо багассан гэх мэдээлэл гарч байна. Энэ үнэн үү?

-Буураагүй. “Давж заалдах шатны шүүхийг тойргийн журмаар байгуулснаар давж заалдах эрх хязгаарлагдаж байна. Иргэдийн эрхийг хааж байна” гэх зэргээр олон тооны өргөдөл гомдол ирсэн юм алга. Гэхдээ ирж, очиход бэрхшээлтэй байна гэж хэлж байгаа. Гэхдээ аль ч аймгийн шүүх дээр очоод техник технологийн боломжийг ашиглаад цахим хэлбэрээр шүүх хуралд оролцох боломж нээлттэй байгаа.

б

Б.Буд

СЭТГЭГДЭЛ БИЧИХ