Н.Батцэрэг: МАН орно гэвэл АН-тай хийсэн гэрээ дуусгавар болно
“Шударга ёс эвсэл”-ийн бүлэг өнөөдрийн хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Бүлгийн хуралдаанаар УИХ-аар энэ долоо хоногт хэлэлцэх Хүүхэд харах үйлчилгээний тухай, Хамтын тэтгэвэрийн хуулийн төслүүдийн талаар ярилцаж, Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн хүргүүлсэн Засгийг газрыг хамтран байгуулах тухай саналын талаар хэлэлцжээ. Хүүхэд харах үйлчилгээний тухай, Хамтын тэтгэвэрийн хуулийн төслүүдийн талаар ярилцаж, хуулийн төслийн үзэл санааг нь дэмжсэн байна. Харин Хүүхэд харах үйлчилгээний тухай хуулийн төсөлд зарим нэг засаж залруулах шаардлагатай зүйлс бий тул УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгээр ахлуулсан ажлын хэсэг гарган ажилахаар болжээ.
s
Мөн тус бүлгийн гишүүд хамтарсан хуулийн төсөл санаачлахаар болсон байна. Энэ талаар тус бүлгийн дарга Н.Батцэрэг "Эхний ээлжинд бид нийслэлийн усан хангамжийг сайжруулах, Туул голоо хамгаалах тусгай хамгаалалтад авах тухай хуулийн төсөл санаачлан боловсруулахаар болсон. Мөн өнөөгийн нийгмийн өмнө тулгамдаж буй бас нэгэн асуудал бол хар тамхи, мансууруулах бодисын хэрэглээ. Сүүлийн үед өсвөр насны хүүхдүүд мансууруулах бодис хэрэглэх нь ихсэж байгаа тул хууль эрх зүйн орчныг чангатгах нь зүйтэй гэж үзлээ. Тиймээс хар тамхи, мансууруулах бодистой тэмцэх УИХ-ын тогтоолын төслийг санаачлахаар боллоо" гэв.
"Шударга ёс эвсэл"-ийн бүлэгт Ерөнхий сайд Ч.Сайханбилэгээс ирүүлсэн "Засгийн газрыг хамтран байгуулах тухай" албан бичгийг маргааш болох МАХН, МҮАН-ын Удирдах зөвлөлийн хамтарсан хуралдаанаар хэлэлцэхээр тогтсон байна. Хуралдааны шийдвэр гарахаар аль яаманд хэнийг ажиллуах вэ гэдэг асуудлаа хэлэлцэх аж.
ss
Энэхүү мэдээллийг дараа тус бүлгийн дарга Н.Батцэрэг сэтгүүлчдийн сонирсон асуултад хариулт өглөө.
a
-Эвслийг бүрдүүлдэг хоёр намын удирдах зөвлөл маргааш хуралдана. Ямар асуудлууд хэлэлцэх бол?
-2012 оны сонгуулийн дүнгээр хамтарсан Засгийн газар байгуулахад “Шударга ёс” эвсэл АН-ын хооронд байгуулсан гэрээ хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа. Тэгэхээр энэ гэрээ цаашаа үргэлжлээд гэрээний хүрээнд хамтраад ажиллах юмуу, эсвэл гэрээ дуусгавар болоод шинэ нөхцөлд хамтрах тухай асуудал яригдах уу гэдгийг шийднэ. Тиймээс АН-ын удирдлагууд, бүлгийн удирдлагуудтай яриа хэлцэлд орно. Тэрний дараа Засгийн газрын аль бүтцэд хэнийг томилж ажиллуулах вэ гэдгийг ярина.
s
-Ерөнхий сайд Ч.Сайханбилэг парламентад суудалтай намуудтай хамтран ажиллах саналыг хүргүүлсэн байна. МАН хамтарсан Засаг байгуулвал танай нам яах вэ?
-Бүх намуудад албан бичиг хүргүүлсэн юм байна. Хэрвээ МАН орохгүй гэж шийдвэл одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа бидний хоорондын хамтын ажиллагааны гэрээнд зарим талаараа нэмэлт оруулж болно. Ерөнхийдөө гэрээ цаашаа үргэлжлээд явна. Хэрвээ МАН орно гэж шийдвэл хоёр талын байгуулсан гэрээ дуусгавар болно. Гэрээ дуусгавар болно гэдэг нь улс төрийн шинэ нөхцөл байдал үүснэ. Засгийн газарт ямар нөхцөлтэй орох вэ, шинэ гэрээг гурван тал, дөрвөн талт байх уу, зөвхөн АН-тай байгуулах уу гэдгийг одоо хариулах боломжгүй байна.
s
-Таныг өмнөх Засгийн газрын үед таныг Барилга хот байгуулалтын сайдад нэр дэвшүүлж байсан. Одоо шинэ Ерөнхий сайд Засгаа бүрдүүлэх гэж байна. Шинэ Засаг дан дээлтэй байхыг Ерөнхийлөгч шаардаж байгаа. Тэгэхээр өмнө бүрэлдэхүүн хэвээрээ ороод ирвэл та УИХ-ын гишүүнээсээ татгалзаад сайд болох уу?
-Сайдад миний нэрийг дахин өргөн барих эсэх нь Ерөнхий сайдын бүрэн эрхийн асуудал. Засагт хамтрах эсвлийн удирдах зөвлөл, бүлгийн гишүүд энэ талаар санал солилцох байх. Ерөнхий сайд бүрэн эрхийнхээ хүрээнд яаж харж байгаагаас шалтгаална. Тиймээс яригдаагүй асуудлаар хариулт өгөх нь зохисгүй хэрэг.
s
-Хүүхэд харах үйлчилгээ, Хамтын тэтгэврийн тухай хууль хэзээнээс хэрэгжих вэ. Хэрвээ ирэх оноос хэрэгжинэ гэвэл улсын төсөвт тодотгол хийгдэх үү?
-Төсвийн тодотголыг ирэх оны эхний улиралд багтааж хийх хэрэгтэй. 2015 оны төсөв хэмнэлтийн горимд шилжсэн, хугацаандаа батлагдсан ч эдийн засгийн тогтортой талаас нь аваад үзэхээр учир дутагдалтай байгаа. Энэ мэт хүлээгдэж байгаа чухал хуулиуд яах аргагүй төсөв дээр холбогдож байж энэ асуудал яригдана.
s
П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ