Олимпийн аварга хүүгээрээ гоёв

img

Монголын жудо бөхийн түүхийн шинэ хуудсыг нээсэн Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Олимпийн аварга Н.Түвшинбаяр 2008 онд олимпийн XXIX наадамд Монгол улсаа төлөөлөн барилдаж анхны олимпийн алтан медалийг эх орондоо авч ирсэн түүхтэй. Аварга маань өдгөө халамжит хань, хоёр хөөрхөн хүү, гэрийг нь гийгүүлэх бяцхан охинтойгоо амьдардаг билээ.

a

Тэгвэл өнгөрөгч амралтын өдөр аварга маань том хүүгээ удам дагасан бөх гэдгийг нь харуулж, хүүгээрээ гоёод авав. Тодруулбал, бямба гаригт “Хаадын хаан” морин паркад монгол орноо нар зөв тойрсон “Морьтон Монгол” төслийн залуусыг угтах ёслолд том хүү Т.Манлайн хамт ирсэн юм.

a

Талбайн нэг хэсэгт морьтон монголчуудаа угтаж байхад нөгөө талд бяцхан бөхчүүд бөх барилдаж, хурд хүч, бяр тэнхээгээ сориод авав. Энэ үеэр Олимпийн аваргын 5 настай Т.Манлай, н.Билгүүн хүүтэй барилдаж, хүч тэнцүүхэн хоёр бөх намрын сүүл сарын жиндүү салхи, хүйтэн жаврыг үл ажран нэлээн удаан барилдсан.

a

Бяцхан бөхчүүдийг аавууд нь  дэмжиж, Н.Түвшинбаяр аварга “Манлай аавынхаа заасан мэхийг хий. Эхний давсан мэхээ хийчих” гэж байсан бол Билгүүн хүүгийн аав “Манлайгийн аавын заасан мэхийг хийчих миний хүү. Хурдан даваарай” хэмээхэд бяцхан бөхчүүд “аан нөгөө мэх үү” гэх зэргээр үзэгчдийг хөгжөөж байлаа. Барилдаан өндөрлөхөд Т.Манлай хүү “дараа жил барилдъя” гээд өрсөлдөгчтэйгээ гар барьснаар зөлуу бөхчүүд аавууд дээрээ очсон юм.

a

a

Б.Бэхи

Гэрэл зургийг П.Наран

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

kkkkkkkkkkk:
eren evseltei baina shuu ter duhaa naagaad hanttsuinaas n zuuraad oorluugee tataj baigaa n bol... kkk
2014-12-04
tuvshin bayrt:
2 hoorhon huu ohin toruulj ogson ariun hairiin ezen hania nasan turshdaa hairlaj yvaarai duu mini zarim humuus ner aldar mongotei bolhooroo ehneree ih solidag bolj ene es judagtai mongol er hunii hiih ajil bish shuu duu mini az jargal eruul enhiig tanai ger buld husie
2014-11-25
avarga:
kk uurteiguu adilhan neeh huurhun huutei shde
2014-11-25
zaluu:
naad gerchilgeeg chin yaasan avch duu*gguin odoo bolioch! oor yum hiigeech
2014-11-25