Өнөөдөр болох үйл явдлын тойм

img

Хангарьд ордны 14 давхарт

09:00-11:00 цагт НИТХ, НЗДТГ хамтран зохион байгуулж буй “Хар тамхи, мансууруулах бодисын хууль бус эргэлттэй тэмцэхэд бидний оролцоо” зөвлөгөөн болно. Утас: 88054500

б

НЗДТГ-ын А танхимд

10:00 цагт Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаан болно. Нийслэл, дүүргийн орон нутгийн төсөвт байгууллага, өмчит үйлдвэрийн газрын ажиллагсдад үр дүнгийн шагнал, урамшуулал олгох, нийгмийн асуудлыг шийдвэрлэх журам батлах тухай, Алтан-Өлгийн оршуулгын газрын үйл ажиллагааг сайжруулах тухай, Нийслэлийн 2015 оны төсвийн тухай хэлэлцэнэ. 91040607

б

Үндэсний мэдээллийн төвд

11:00 цагт “Хүсэл зорилгоо нэгтгэе” хөдөлгөөнөөс урлагийн оддын “Хүсэл зорилгоо нэгтгэе” тоглолт зохион байгуулах талаар мэдээлэл өгнө.

б

Улсын филармонид

12:00 цагт МУ-ын Филармоний тайзнаа 11-н сарын 28, 29 нд тоглогдох дуучин Б.Насанбуянгийн БИ... тоглолтын хэвлэлийн бага хурал болно.

ө

БШУЯ-нд

12:30 цагт  "Хүрэл тогоот-2014" 6 салбар эрдэм шинжилгээний хурлаас шалгарсан 12 шилдэг залуу судлаач Боловсрол, шинжлэх ухааны сайдаас ГРАНТ, 4 сая төгрөгийн шагналыг гардаж авна. Холбогдох утас: 99228060

б

“МОНЦАМЭ” агентлагийн мэдээллийн төвд

11.30 цагт  Морьтон Монгол төслийн талаар мэдээлэл хийнэ.

б

МУИС-ийн хичээлийн 1-р байрны 2 давхрын дугуй зааланд

08:30 цагт Үндэсний аудитын газраас хараат бус хувийн аудитын компаниудын ажилтнуудад зориулж “Төрийн аудитын эрх зүй болон Санхүүгийн тайлангийн аудит” сэдвээр сургалт зохион байгуулна.  Холбоо барих: 99031623, 99051291

ө

“Интер ном” номын их дэлгүүрт

11:00 цагт УИХ-ын гишүүн Ё.Отгонбаярын “Ээдрээт цагийн бичээс” номын нээлт болно. Нээлтэнд УИХ-ын гишүүд болон МАН-ын удирдлагууд оролцоно. Энэхүү ном нь Монгол эх орныхоо тусгаар тогтнолын төлөөх тэмцлийг товчоолон өгүүлсэн цуврал бүтээлийн хоёрдугаар дэвтэр буюу “ТАЛД АССАН ТҮЙМЭР” номын үргэлжлэл юм.

ө

 МҮОНРТ-н байранд

13:00 цагт Монголын радио "Ургацын далай" нэвтрүүлгийнхээ 50 жилийн ойг ёслол төгөлдөр тэмдэглэнэ.

МХАҮТ-д

14:00 цагт "Импортыг орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн анхдугаар зөвлөгөөн" болно.

ө

Гадаад харилцааны яамны “Зөвшилцөл” танхимд

11:00 цагт “Хандивлагч орнуудын чуулга уулзалт”-ыг  зохион байгуулна.

ө

МН мэдээллийн төвд

11.00 цагт Хүчирхийллийн эсрэг үндэсний төв, ХЗЯ, ЦЕГ-аас “Бодит хамгаалалт- хуулийн шинэчлэл” уриан дор зохион байгуулах “Жендерт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аян”-ы талаар мэдээлэл хийнэ.

d

www.shuud.mn

СЭТГЭГДЭЛ БИЧИХ