Засагт хамтрах асуудлаар ярилцана
МАН-ынхан энэ баасан гаригт бага хурлаа хийхээр товложээ.
ө
Шинэ Ерөнхий сайд томилогдсон даруйд МАН хэвлэлийн хурал хийж, мөнхийн сөрөг хүчин байна, АН-ынхан өөрсдөө асуудлаа шийд хэмээн мэдэгдсэн. Харин Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн илгээсэн хамтрах хүсэлт МАН-ынхныг зөөллөсөн бололтой. Тиймээс ч Ерөнхий сайдын хүсэлтэд хамтрахгүй хэмээн эрс хариулт өгсөнгүй. Намын бага хурлаараа шийднэ хэмээн УИХ дахь МАН-ын бүлгийнхэн "бодолцоно" гэсэн утгатай хандлагыг илэрхийлэв. Тэгэхээр МАН, АН-тай хамтрах эсэх нь энэ баасан гаригт тодорхой болох нь.
х
Мөн өнөөдөр 11.00 цагаас МАН-ыхан экс Ерөнхийлөгч болон Ерөнхий сайд нарт хүндэтгэл үзүүлэх юм байна. Энэ үеэр экс удирдлагуудтай Засгийн газартай хамтрах эсэх асуудлаар санал солилцохоор болсон байна.
ы
В.Бат
СЭТГЭГДЭЛ БИЧИХ