Хэрэгтэн амиа хорложээ
Говь-Алтай аймгийн Алтай суманд хүн амины хэрэг үйлдсэн этгээд өөрийн амь насаа хохироосон хэрэг гарчээ. Цагдаагийн байгууллагад тус сумын Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн уурын зуухны хажууд хутгалуулсан хүн байна гэсэн мэдээлэл иржээ.
ө
Уг мэдээллийн дагуу шалгахад гэмт этгээд Есөн булаг сумын Жаргалант багт оршин суух иргэн Б-ийн амь насыг нь хохироогоод, хэргийн газраас зугтаж, өөрийгөө хутгалж амь насаа хохироосон байна.Энэ хэргийг Говь-Алтай аймгийн цагдаагийн газар шалгаж байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ