Хөрөнгийн бирж хэмнэлтийн горимоос гарна

img

Санхүүгийн зайлшгүй нөхцөл байдлаас шалтгаалан Монголын хөрөнгийн бирж ТӨХК нь өнгөрсөн наймдугаар дөрөвний өдрөөс эхлэн хэмнэлтийн горимд шилжсэн. Энэ хүрээнд байгууллагын дотоод зохион байгуулалтыг боловсронгуй болгох, чиг үүргийн давхардлыг арилгах, Тэргүүн дэд захирал, дэд захирал болон тэдэнд үйлчлэх жолоочийн болон ажлын байрны тодорхойлолтод тэнцэхгүй шалтгаанаар ажлаас чөлөөлөгдсөн бусад орон тоог хэмнэх, томоохон худалдан авалтыг зогсоох, бүх төвшинд зардал хэмнэсэн байна. Мөн ажилчдынхаа цалинг 30 хувиар бууруулсан юм. Ингэснээр нийт зардлаа 23 хувиар бууруулжээ. Тиймээс Монголын хөрөнгийн бирж нь ирэх сарын  нэгний өдрөөс санхүүгийн хэвийн горимд шилжих юм байна.
ө
В.Бат

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

зочин:
нийгэмд нэг хэрэгтэй биш та нараар яах юм билээ дээ. бас дээр нь юу гэнvv дэд захирал бас тэргvvн дэд захиралтай тэр бvр нь жолоочтой. иш чааваас 100 ямаанд 60 ухна гэгчээр баахан дарга нар байх шив дээ
2014-11-25