Нийгмийн даатгалын хуулийг чуулганаар хэлэлцэнэ

img

Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаан өндөрлөлөө. Тус байнгын хороо өнөөдөр Нийгмийн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг шийдсэн юм. Байнгын хорооны гишүүдийн олонхын саналаар Нийгмийн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг чуулганы хуралдаанаар хэлэлцүүлэхээр болжээ.

г

УИХ-ын гишүүн Д.Оюунхорол нарын 15 гишүүн Нийгмийн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслөө өнгөрсөн тавдугаар сарын 30-нд өргөн мэдүүлсэн. Тэд ДНБ-ий 10.0 гаруй хувийг бүрдүүлж буй мал аж ахуй эрхлэгч буюу малчдад нийгмийн даатгал төлөх боломж олгох үүднээс хуулинд уян хатан зохицуулалт хийсэн аж. Одоогоор 25000 малчин буюу нийт малчдын 6.0 орчим хувь нь нийгмийн даатгалын шимтгэл төлдөг аж. Тиймээс малчдын нийгмийн даатгалд хамрагдах хүрээг нэмэгдүүлэх зорилгоор даатгуулагч шимтгэлээ сар, улирал, жилээр буюу өөрийн хүссэн хугацаагаар төлж болох асуудлыг хуулийн төсөлд тусгаад буй юм.

б

В.Бат

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

dalai:
minii bodokhod baiguulgiin tuldug bosgiig buuruulval 5% ch yumuu bolgovol baiguullaguud ajilchdaa daatgald buren khamruulj,unen zuvuur ni tailagnasnaarnd san ajivjikh bhaa gej boddog shu
2014-11-25