“Шийдэл”-ийн Засгийн газрын шинэ сайдууд торолзож эхэллээ
Єнгєрсєн баасан гарагт тєрийн ордны Ёслол хvндэтгэлийн єргєєнд Ерєнхийлєгч Ц.Элбэгдоржоос Монгол Улсын Ерєнхий сайдын тамгыг хvлээн авсныхаа дараа Ч.Сайханбилэг сайд єєрийн твиттер хуудсанд “Ард тvмнийхээ нурууг тэнийтэл ажиллах болно. Баярлалаа” хэмээн жиргэсэн юм даг. Мєн тэрээр “Шинэ Засгийн газар дэмжлэгтэй, шийдлийн бас шуурхай байх болно” гэснээрээ УИХ-д суудалтай МАН, МАХН-МVАН-ын “Шударга ёс” эвсэл, ИЗНН-д хамтран ажиллах саналаа дахин дахин хvргvvлсний vр дvн эхнээсээ гарч, МАН-аас бусад улстєрийн хvчнvvд хамтран ажиллахаа мэдэгдээд байгаа. Тvрvvчийн буюу огцорсон Ерєнхий сайд Н.Алтанхуягтай эхнээсээ л хэл амаа ололцоогvй МАН энэ удаа асуудлыг УИХ дахь бvлгээрээ бус намынхаа Удирдах зєвлєлєєр дахин хэлэлцэж байж шийдэхээр болоод байгаа нь бялуунаас хvртэх хувь хэмжээгээ сайтар тохиролцох гэсэн санаа юм. Ерєнхий сайд Ч.Сайханбилэгээс шинэ Засгийн газарт хамтран ажиллах тухай санал ирvvлсэнтэй холбогдуулж МАН-ын бvлгээс Су.Батболд гишvvнээр ахлуулсан Є.Энхтvвшин, Н.Номтойбаяр, Ё.Отгонбаяр, Я.Содбаатар, Ж.Энхбаяр нарын зургаан хvний бvрэлдэхvvнтэй ажлын хэсэг байгуулжээ. Энэхvv ажлын хэсэг нь засагт хамтарсан тохиолдолд ямар асуудлыг шийдэх, бvтэц, бvрэлдэхvvнээ яаж єєрчлєх, хууль эрх зvйн орчны хvрээнд эдийн засгийн ямар асуудлыг шийдэх зэргийг тодорхой болгож намын бvлэг, Удирдах зєвлєл, Бага хуралд оруулах vvрэг хvлээсэн гэнэ. Ингэхээр тун удахгvй лvглийсэн саарал МАНАН татах нь гарцаагvй болоод байна. Харин МАН-ын Удирдах зєвлєл хуралдаж, хэн хэнийг ямархуу зєєлєн суудалд дэвшvvлэн “шагнах”-аар толхилцож байх хойгуур УИХ-д суудалтай бусад нам, эвслvvд бялуу хуваалтаа хийж, зарим нэгэн эрхмvvдийн нэрс яамдын сайдад яригдаж эхэлжээ.
ө
Ч.Сайханбилэг сайд УИХ-д суудалтай улс тєрийн нам, эвслvvдэд урилгаа явуулж, эхний тохиролцоогоор 16 сайдаар хэн хэнийг сонгосон нь єнгєрсєн амралтын єдрvvдэд тодорч эхэлжээ. Одоогоор МАН-аас сайдаар тодрох эрхмvvдийн нэрс хараахан тодроогvй байгаа ч МАХН-МVАН, ИЗНН-аас доорх эрхмvvдийн аз шовойх урьдчилсан тохироо хийгдсэн дуулдана. Харин 100% дан дээлтэй Засгийн газар байгуулна хэмээн Ерєнхийлєгчид ам алдсны дагуу шинэ танхимыг бvрдvvлэх бєгєєд АН-ын бvх фракциудын тєлєєлєл, ажлын хэсгийнхэн Их тэнгэрийн аманд хоёр єдєр хуралдан доорх шийдвэрийг гаргасан гэдгийг баттай эх сурвалжууд мэдээлэв.ө
- Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Монгол Улсын сайд С.Баярцогт. Тэрээр энэ албан тушаалд суухын тулд Ч.Сайханбилэгийг ёстой л хоёр гар дээрээ єргєєд гvйх дєхсєнийг Г.Уянга гишvvн шулуухан мэдэгдсэн билээ. Тиймдээ ч энэ албан тушаалд тvvнтэй єрсєлдєх аавын хvv, ээжийн охин байхгvй. 100% дан дээлтнvvд дотор ганцаархнаа бардам зогсож, Ц.Элбэгдоржийн захиасыг 99% болгож чадах ганц бvрэн эрхтэй хvн бол єєр хэн ч биш єнєєх С.Баярцогт мєнєєсєє мєн.
ө
- Шадар сайд Ц.Шаравдорж. Тvvнийг “Ааруул идэх гэж ирээд АН-ыг самарчихаад нисэн одсон” Н.Энхбаярын татгалзах аргагvй саналаар томилж байгаа гэлцэнэ. Энэ суудлын тєлєє тvvнтэй МАХН-ын Ерєнхий нарийн бичгийн дарга Г.Шийлэгдамба єрсєлдсєн ч МАХН-ын тэргvvн хатагтай эцсийн цэгийг тавьж Ц.Шаравдоржийн аз шовойсон нь энэ ажээ.
ө
- Батлан хамгаалахын сайд А.Баттєр. Ховдын унаган тvvнийг хэн зvтгvvлсэн нь тодорхой. Дор хаяж дэд сайдын сэнтийгээс ховхорч vзээгvй тэрээр ийнхvv БХЯ-ны генерал, хурандаа тэргvvтнvvдийг ємнєє жагсаах єдєр ирэх л учиртай байж. Харин нэгэнт сайд болчихвол бvгдийг нь эмх цэгцэнд оруулж дєнгєдєггvй юм гэхэд одоо байснаас нь нэг их доош нь хийчихэлгvй явуулаад байна гэдэгт итгэгсэд олон байгаа дуулдана.
ө
- Эрvvл мэндийн сайд Л.Жамбалжав. Уг нь аль эрт тэтгэвэрт гарсан євгєн хэдий ч дарга болох vнэхээрийн дуусдаггvй мєрєєдєлтэй нэгэн гэлцдэг. Тиймдээ ч ач зээгээ тойруулаад сууж байх насандаа Эрvvл мэндийн сайдаар тодроод байгаа тун ч азтай буурал гэнэ. Саяхан л Гэмтэлийн эмнэлгийн захиралаас хєєгдєж туугдаж явсан тэрээр Монгол-Солонгосын нэгэн жижиг эмнэлгийн эрхлэгчээр чимээгvйхэн ажиллаж байсан юм билээ. Н.Энхбаярын эмч болж хэсэгтээ л бужигнуулж явсан тэрээр ийнхvv Эрvvл мэндийн сайд болох нь тодорхой болов.
ө
- Байгаль орчин Ногоон хєгжлийн сайд С.Оюун. Ногоон хєгжлийн яамыг бараг л гэр орноо болгочихсон С.Оюун сайдаар оролдоод нэмэргvй гэдгээ шинэхэн Ерєнхий сайд сайтар ойлгосон бололтой юм. Цэвэрлэгчээсээ авхуулаад сайд нь хvртэл ИЗНН-ын бат илэрхийлэхийг бахархалтайгаар халаасалж яваа энэ яаманд шийдэх, шинэчлэх ажил мєн ч их байна санж.
ө
- Хамгийн хачирхалтай халаа сэлгээ Хууль зvйн яаманд хийгдэх бололтой. Х.Тэмvvжин сайдын суудалд нэг хэсэг баахан хэл ам таталсан Ховдоос гаралтай Гадаадын иргэн, харъяатын асуудал эрхлэх ерєнхий газрын дарга Б.Пvрэвдорж яригдаж баахан хэрvvл, тэмцэл vvсгэсэн дуулдав. Яах аргагvй нэгдvгээр хvний хvчирхэг дэмжлэгтэй тулдаа энэ удаа Х.Тэмvvжингээс албыг нь хєнгєхєн авчихна гэж vзэгсэд олон байгаа аж. Нэгээтэйгvvр АН-ын Нэг ардчилал фракид тvvнээс єєр хууль ч vзээд єгье гэсэн ч байхгvй гэнэ.
ө
- Гадаад харилцаа, эдийн засгийн хамтын ажиллагааны сайд Л.Пvрэвсvрэн. Энэ хvний нэр аль эрт шийдэгдсэн тул одоо олон юм ярих шаардлага байхгvй. Лу.Болдыг Гадаад харилцааны сайдаас буулгахаар ихээхэн шуугиулсан тэрээр ямартай ч санасандаа хvрэх нь тодорхой болсон гэв. Нєгєєтэйгvvр Ерєнхийлєгчийн хvн гэдэг сvрхий эрх дархтай хамгаалалт тvvнд бий.
ө
- Сангийн сайд Д.Зоригт. Энэ хачирхалтай томилгоог АН-ын фракцуудын тохироо гэж дvгнэхээс єєр сонголт байхгvй. “Монгол шуудан” банкаар овоглогддог энэ эрхэм Монгол Улсын их сангийн авдар дээр суугаад амыг нь хэрхэн атгах, аль эсвэл доош нь харуулаад сэгсрэх vv гэдэг нь дараагийн асуудал. Хамгийн гол нь Д.Зоригтыг яагаад ч хєдєлгєхгvй гэдэг дээр АН-ын фракциуд тохиролцсон нь тvvний ямархуу хэмжээний “хор найруулагч” гэдгийн нотолгоо юм. Харин саяхан Вояаж зочид буудалд мєрийтэй тоглож байсан эрхэмvvдийн нэрс дунд тvvний нэр цохиж явсан нь нэг жаахан асуудал дагуулж болзошгvй. Гадуур мєрдєн байцаалтад явж байгаа тухай ч яригдаж байгаа. Гэхдээ л тvvнийг тэрхvv хэргээс зvв зvгээр мултарч дєнгєнє гэдгийг мєрийцсєн ч алдахгvй. Учир нь хэрэг явдал болох vеэр гадаадад зугаалж явсан нь тодорхой болоод байгаа гэнэ лээ.
ө
- Vйлдвэр хєдєє аж ахуйн сайд Б.Батзаяа. Женкогийн эзэмшлийн суудал учир тvvнээс єєр сонголт байхгvй. Хайгаад ч энэ нєхрєєс илvv гарах нь олдохгvй гэх юм билээ. Н.Алтанхуягийн хамгийн том алдаа нь МоАХ-гvйгээр цаашаа явж дєнгєнє хэмээн тооцсон явдал бєгєєд Ч.Сайханбилэг энэ алдааг давтахгvйн тулд энэ суудлыг хадгалсаар байгаад Х.Баттулгад гардуулж єгсєн нь ийм л учиртай гэнэ. Элдэв асуудалд орооцолдчихгvй бол Б.Батзаяа хэдэн vйлдвэр, цєєхєн фермер, за тэгээд малчидтай хэл амаа ололцоод байж чадна гэж харж байгаа бололтой.
ө
- Боловсрол Шинжлэх ухааны сайд Б.Насанбаяр. Саяхан л баахан хэл амны бай болж явсан тvvнийг Мvvний шашинтан гэж багш, оюутан сурагчид эсэргvvцэж сvйд болохгvй бол сайдын суудалд тухлахад бэлэн болсон гэв. Нэгээтэйгvvр Лу.Гантємєрийн суудлыг залгаад сайд хийчих боловсон хvчин яаж ч ухаж тєнхєєд Нэг ардчилал дотор бас л байхгvй гэнэ. Ингээд л Б.Насанбаяр гэх хvvхний аз шовойсон дуулдав. За тэгээд аз нь шовойвол болохгvй юмгvй хорвоо гэж vvнийг хэлнэ гэх хvмvvс олон байгаа юм.
ө
- Зам тээвэр, барилга хот байгуулалтын сайд А.Гансvх. Хамгийн гол нь БНХАУ-тай транзит тээврийн гэрээ хийж чадсан гавьяаг нь vнэлж тvvнийг оролдохгvй vлдээхээр шийдсэн бололтой. Мєн гайгvй боловсролтой тvvнтэй єрсєлдєх хэмжээний улстєрч МоАХ битгий хэл АН-д ч vзээд буцаагаад єгье гэхэд байхгvй тул Ерєнхий сайдын таалалд бvрнээ нийцэж ийнхvv сайдын суудалд залрах нь нэгэнт тодорхой болсон дуулдав.
ө
- Хєдємєрийн сайд П.Гантулга. Дан дээлтэй Засгийн газарт даанч итгэл даах хvнээ нэрлэх болоход Я.Санжмятав сайд єєрийн Тєрийн нарийн бичгийн даргаа нэрлэж орхижээ. Ингээд залуухан, тархи толгой сайтай, оюун ухаан, эрдэм мэдлэг хамаагvй єндєр хєгжилтэй сайдаар Хєдєлмєрийн яам удирдуулахаар болсон гэв. Харин тэр гайгvй сайн залуу нь хєдєлмєрчин ардыг хэрхэн удирдахыг харах л vлдлээ.
ө
- Хvн амын хєгжил, нийгмийн хамгаалалын сайд Б.Отгонжаргал. Халаагаа єгч байгаа С.Эрдэнэ сайдын хамгийн итгэлтэй хvмvvсийн нэг тэрээр энэ салбартаа чамгvй бэлтгэгдсэн боловсон хvчин гэнэ. Шаардлага єндєртэй С.Эрдэнэ сайдын багт ажиллаж бэлтгэгдсэн тvvнийг Ерєнхий сайд ч халуун дотно хvлээн авсан сурагтай. Ямартай ч С.Эрдэнэ сайд нэгийг бодож, хоёрыг тунгаасаар Б.Отгонжаргал гэгчийг зvтгvvлсэн байж таарна.
ө
- Соёл спорт аялал жуулчлалын сайд Н.Оргил. Ардчиллын анхнаас зvтгэсэн партизан эмэгтэйн хvv тэрээр Ц.Оюунгэрэл сайдтайгаа маш дотно харилцаатай байсан гэлцэнэ. Батаар ясны тєлєє Америк руу хэдэн ч удаа хамт явав. Бараг л тоогоо алдсан гэх юм билээ. Харин тvvний хамгийн том єрсєлдєгч П.Алтангэрэл аргагvйн эрхэнд хоёр гараа єргєн бууж єгсєн дуулдсан. Гэхдээ мань П.Алтангэрэл єчигдєрхєн тєрийн ордноор сандруухан гvйж ямар нэгнийг амжуулж яваа янзтай байсан. Бодвол сайдын суудлын тєлєєх хєгшин, залуу хоёрын тэмцэл дуусах арай л болоогvй юм болов уу даа.
ө
- Уул уурхай эрчим хvчний сайд Р.Жигжид. Анхнаасаа л хуучин сайд бриж Д.Ганхуяг гарцаагvй зvтгvvлсээр санасандаа хvрээд байгаа аж. Шонхор фракц бvр тодруулбал ноолуур, нэхмэлийн бригадынхан энэ салбарыг бараг хувьчлаад авчихсан гэхэд хэлж болно. Ємнє нь Р.Жигжид МАН-д байсан гэж ад vзэгддэг ч тvvний хийж бvтээсэн, мэдлэг чадвар нь єрсєлдєгч нартаа ямар ч боломж vлдээгvй учир С.Отгонбаяр, О.Эрдэнэбулган нар тун гомдолтой байгаа дуулдав. Шинэ Ерєнхий сайд ч Р.Жигжидийн Япон хvмvvжил, мэдлэг боловсролыг илvvтэй таалсан тул ногоон гэрлээр ургашилж яваа гэнэ.
ө Товчхондоо єнєєдрийн байдлаар шинэхэн Ерєнхий сайд Ч.Сайханбилэгийн танхимд шоволзоод ороод ирэхээр нэрс нь тодроод байгаа эрхмvvдийн талаар цухас дурдахад нэг иймэрхvv. Харин маргаашнаас МАН-ынхан сайдын суудлаар шагнах эрхмvvдийн нэрс тодорвол дээрх жагсаалтад багахан єєрчлєлт орох нь тодорхой юм. Хамгийн гол нь Монгол Улсын эдийн засаг элгээрээ хэвтчихээд байгаа энэ цаг vед иймэрхvv сайд нартай “шийдлийн” Засгийн газар 1.6 жилд хэрхэн яаж гайхамшигийг бvтээх нь vнэхээр оньсого тєдийхєн л байна. Яах вэ дээ, харъя, хvлээе.
ө
Эх сурвалж:
СЭТГЭГДЭЛ БИЧИХ