МАХН-ынхан хуралдаж байна

img

МАХН-аас Улс тунхагласны 90 жилийн ойн хүрээнд онол практикийн бага хурлыг Бишрэлт зочид буудалд зохион байгуулж байна. Уг хурлаар Социал демократ үзэл баримтлал ба МАХН, Үндсэн хуулиар баталгаажсан Бүгд найрамдах засаглал ба  МАХН, Нийгэм эдийн засгийн байдал төвлөрсөн төлөвлөгөөт эзийн засгийн таьан жилийн төлөвлөгөө ба МАХН, Дүр эсгэсэн ардчилалаас жинхэнэ ардчилал руу ба МАХН зэрэг сэдвээр зөвлөлдөж байгаа аж.

s

Энэхүү хуралд МАХН-ын удирдлагууд, УИХ, Засгийн газрын гишүүд, улс төрийн шинжлэх ухааны эрдэмтэд, судлаачид оролцож байна. 90 жилийн ойн хүрээнд маргааш буюу 11 дүгээр сарын 26-ны 11:40 минутанд МАХН-ын удирдлага, гишүүд дэмжигчдийн хамтаар жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөнө.

Монгол бөхийн өргөөнд 14:00 цагт  улс, аймгийн цолтой 256 хүчит бөхийн барилдааныг зохион байгуулахаар төлөвлөжээ. Мөн Анхдугаар Үндсэн хууль баталсаны түүхт 90 жилийн ой тохиож байгаагаараа онцлогтой тул МАХН-аас тус өдрийн арга хэмжээнд төрийн өндөрлөгүүд, улс төрийн намуудын дарга нарыг урьсан байна.

s

П.Наран

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

zochin:
dur esgesen ardchilalaas jinhene ardchilalruu amjilt husii
2014-11-26
mahnan:
za yadag ch bsan ene nam ulsaa hugjuulj ushuuguu avch chadahgui
2014-11-26