Академич Х.Намсрайд хүндэтгэл үзүүллээ
Цөмийн энергийн газрын дэргэдэх Эрдэмтдийн зөвлөлийн гишүүн Академич, дэлхийд нэртэй физикч Хавтгайн Намсрайг Чингисийн одон хүртсэнд нь баяр хүргэж Цөмийн энергийн газрын дарга Н.Тэгшбаяр хүлээн авч хүндэтгэл үзүүллээ. Уулзалтад ЦЭГ-ийн дэргэдэх эрдэмтдийн зөвлөлийн зарим төлөөлөл хүрэлцэн ирсэн юм.
р
Н.Тэгшбаяр “Ерөнхийлөгчийн хэлснээр дэлхийн шинжлэх ухааны шинэ нээлтэд Улаанбаатар хотдоо суугаад дүн тавих, үнэлэлт дүгнэлт өгөх эрдэмтэн байна гэдэг бол яах аргагүй монгол бахархал”. Ийм физикичид манай эрдэмтдийн зөвлөлд олон байгаа нь манай салбарын бахархал юм. Энэ шагнал бол төрийн тэргүүний зүгээс спортынхныг дэмжиж чадсан шигээ өндөр технологийн салбарыг үнэлсэн томоохон үйл явдал боллоо. Шагнал нүдээ олно гэж үүнийг л хэлэх байх. Урилгыг минь хүлээн авч хүрэлцэн ирсэн Х.Намсрай болон эрдэмтдэд талархлаа илэрхийлжээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ