Билгүүдэй хүүгийн хандивын аяныг зогсоолоо

img

рх

Оюутны хүч оломгүй далай

"...Дүү маань үеийнхээ найзуудтай тоглоод гүйх цаг мөдхөн ирнэ дээ, эгч ээ" гэх оюутнуудын чин сэтгэлийн үгс хөөрхий эхийн энэ өдрийн зовлонг өчүүхэн ч атугай нимгэлсэн болов уу. Арчаагүй хүмүүсийн хариуцлагагүй үйлдлээс болж хоёр настай Билгүүдэй хүү Бээжингийн Цэргийн 304-р эмнэлгийн түлэнхийн төвд өвчиндөө шаналан хэвтэж байна. Түлэгдэлтийн 4 дүгээр зэрэг буюу хамгийн хүнд, бүр ясандаа хүртэл түлэгдэж зүүн хөлийнх нь чөмөг хайлж ээ, эвий нялх амьтны. Зулайн арьсаар нь хонго, гэдэс зэрэг түлэгдсэн хэсгийг нь нөхөх эхний хагалгааг хийснээс хойш өндөр халуурч, халуун нь ердөө буухгүй байна. Гэвч Билгүүдэй хүү газар газрын монголчуудын халуун сэтгэл, эв эе, өгөөмөр буяныг зөнгөөрөө мэдрэх шиг бяцхан нүүрэндээ инээмсэглэл тодруулан "ээж ээ, гоё оо" гэж шулганах нь гол зурна...

Долоохон хоногийн дотор бүх хүчээрээ цуглуулсан 134553 юань буюу 40 гаруй сая төгрөгийн хандивыг гардуулах гэж Хятад дахь Анагаахын Монгол Оюутны нэгдсэн холбооны залуус Бээжин, Шанхай, Хөх хотоос цугларч хүүгийн ээж Ц.Булгантай уулзаж суугаа нь энэ. Шанхайн хоёр оюутан 13 цагийн турш суудалгүй вагонд зогсоогоороо иржээ. Зарим нь Замын-Үүд орж Хаан банкны хандивын дансан дахь мөнгөө юань болгож авчирсан байна. Энэ бол зөвхөн анагаахын оюутны холбоо. Түүнээс гадна Хятадын олон хот дахь Монгол оюутны холбоо эрвийх дэрвийхээрээ зүтгэсэн. Бээжингийн Монгол оюутны холбоо гэхэд л сургуулиудад ээлж гаргаж өдөр бүр 3 оюутнаар эмнэлэгт орчуулга хийлгэж байна.

Хятадад суралцаж буй анагаахын монгол оюутнууд өөр өөрийн багшаасаа сайн эмнэлэг сураглаж эцэст нь 304-р эмнэлэгт эмчлүүлэхээр болсон тухай оюутнууд Хятадын Олон Улсын Радио, ССТV-ийн Монгол сүлжээний сурвалжлах багийнханд ярьж байлаа. Билгүүдэй хүү Бээжинд ирэхээс өмнө тэдэнд хятад данс байгаагүй учир залуус өөрсдийн хятад, монгол картаараа хандив цуглуулжээ. Хөх хотын Анагаахын сургуулийн оюутан Отгондуламын утас өдөртөө 400-500 удаа дуугарч байсан гэнэ. Оюутны холбооны залуус өөр өөрийн сургуулийн монгол төдийгүй, гадаад оюутнуудаас хандив цуглуулж өгчээ.

л

Хүний нутаг гүний хошуунд

2012 оны 11 сарын 12-нд тэднийг анх Бээжинд ирэхэд Баатар гэдэг Өвөр Монгол эмч эмнэлгээс машин гаргуулан тосжээ. Шаньдунд анагаахын чиглэлээр сурдаг Цаглашгүйнар гэдэг монгол залуу тэднийг зорин ирж 7 хоног төлбөргүй орчуулга хийж өгөөд буцсан байна. Мөн БНХАУ-д суугаа Монгол Улсын Элчин Сайдын Яамныхан Ц.Булганы дүү Ц.Бадамхандад байр гаргаж өгчээ. Ийнхүү элгэн садан монголчууд эв эеээ нэгтгэж хэн юу чаддаг түүгээрээ тусалж байлаа.

Арьс нөхөх анхны хагалгаа амжилттай болж нөхсөн арьсны 90 хувь нь наалдан төлжиж эхэлжээ. Гэвч зүүн хөлийн шархнаас нь болж халуун нь буурахгүй байгаа бөгөөд хүүгийн биеийн байдлаас шалтгаалж хоёр дахь хагалгаагаар хөлийг нь тайрах эсэхийг шийдэх ажээ. Хүүгийн зүүн хөлийг нэг л судас тэжээж байгаа бөгөөд хагалгааны үеэр тэр судас гэмтэхгүй гэсэн баталгаа алга. Хөлийг нь тайрахгүй, хагалгаа амжилттай боллоо гэхэд хөдөлгөөний 80 хувийн чадвараа алдана гэж эмч нар хэлж байна.

"Монголын эмч нар миний хүүгийн төлөө чадахаасаа чадахгүй хүртлээ зүтгэсэн. Энд ч гэсэн маш хүнд түлэгдсэн гэж үзэж эрчимтэй эмчилгээ хийж байна. Бүрэн эдгэрэх найдвар бага. Гэвч үхтэл үр харам гэдэг. Гомдлын мөр эцсийн горьдлогоо тасартал эмчлүүлнэ. Та нартаа бүгдэд нь баярлалаа. Ийм олон мянган хүн миний хүүд гар сунган тусална гэж ер санасангүй /уйлав/. Энэ бүх үйл ажиллагааг зохион байгуулсан оюутнууд, газар газрын монголчууд, монголын ард түмэнд баярлалаа. Сайн хүмүүсийн буянаар эмчилгээний мөнгө цугларсан. Одоо хандивын аянаа зогсооё" гэж хүүгийн ээж Ц.Булган ярив. Түүнтэй ярилцах зуур гар утас нь байнга дуугарч Өвөр Монгол ахан дүүс хүүгийн биеийг асууж, хандивын дансыг лавлаж байлаа.

ах

Үсэрсэн цус тасарсан мах

ССТV-ийн монгол сүлжээний редакцийн утас дахиад л хангиналаа. "Хүү минь, танай сайтаас харлаа. Монгол улсын Билгүүдэй хүүгийн бие яаж байна? Бид сэтгэлийн дэм болгож түмэн төгрөг хандивлъя..." Шинжааны Баянголын малчин Сангаж ураг удмын 10 гаруй айлыг дайчилж ийнхүү хүүд туслахаар болжээ. Билгүүдэй хүүгийн талаар мэдээлэл цацсанаас хойш Өвөр Монгол, Шинжаан, Хөхнуур, Ляонин гээд Хятад дахь монгол үндэстнүүд Төв телевизийн Монгол сүлжээ рүү зогсоо чөлөөгүй утасдах болсон гэж найруулагч Төмөрголт хэллээ.

Сүүлийн арваад хоног Хятадын олон нийтийн цахим сүлжээгээр хүүд туслах аянд уриалсан мэдээ тасарсангүй. Бээжин, Хөххот, Хайлаар, Авга, Шулуунцагаан, Хөвөөтшар, Урудын дунд хошуу, Баруун үзэмчин, Ордос, Шинжааны Үрэмч хотод Наянбат тэргүүтэй Өвөр Монгол залуусын зохион байгуулсан "Амьддаа бие биенээ хайрлая" хандивын тоглолт болов. Тэд Хөвөөт шараас 16000, Авгаас 37900, Өрөмчөөс 37000 юань босгож чадсан байна. Сургуульд сурч байхдаа давхар ажил хийснээс болж Монгол улсаас хөөгдсөн Шинжааны монгол бүсгүй Ө.Оюунчимэг 20.000 гаруй юанийн хандив цуглуулж өгчээ.

Хүүгийн хоёр хагалгааны зардал нийлээд 200,000 юань болно гэж эмч нар хэлсэн. Түүний дараа нөхөн сэргээх, физик эмчилгээнд багагүй зардал гарах нь мэдээж. Монгол улсын иргэдээс гадна Япон, Солонгос, Австралид ажиллаж амьдарч буй монголчууд Хятадад сурч ажиллаж буй монгол оюутан залуус, гадаад оюутнууд, Өвөр Монгол, Шинжаан, Хөхнуурын монголчууд эв эеэ нэгтгэж халуун гараа сунгасан юм. Одоогийн байдлаар дансанд 400.295 юань орсны 70 хувийг Хятадад буй монгол үндэстэн буюу Өвөр Монгол, Шинжаан, Хөх нуурын монголчууд цуглуулж өгсөн байна. Билгүүдэй хүүд 5000 шахам монголчууд тусалжээ. Энэ олон хүний сэтгэлийн дэмээр хүү эрүүл энх болж Монгол туургатнаа баярлуулна гэдэгт эргэлзэхгүй байна.

р

До.Болдхуяг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

XOoXwNMIGZWK:
QECfXl httpwww.y7YwKx7Pm6OnyJvolbcwrWdoEnRF29pb.com
2016-05-13
fitflop shoes australia:
sale fitflops fitflop shoes australia httpfitflopsau.blogspot.com
2015-07-16
cheap christian louboutin:
christian louboutin peep toes cheap christian louboutin httpchristianlouboutincanadaoutlet.blogspot.com
2015-06-03
fitflop online store singapore:
buy fitflop online singapore fitflop online store singapore httpsingaporeasalefitflops.blogspot.com
2015-05-31
asics singapore online store:
asics shoes singapore online asics singapore online store httpasicssingapore.mennosource.org
2015-04-21
ovor mongol hun:
bilguudei huud mungu handiwalsan tuhai buh saitdudiin setgedliig unshlaa ,nudnees nulimas uuriin erhgui askhrah yum ,mongolchuud ovor mongolchuudiiga mongol hemen uzej usursun tsus tasarsan max hemen unlen bugud bayarlsan setgelee iltgsen bsan tanararaa baharhaj bna bi endees buhuilee ovor mongolchudaa tuluulun tanartaa bayarla hemen helii bidnii charmailga talaar bolsongui ,mongolchuud evtei baihdaa huchtei ovor mongolchuud hezeech mongol ulsaa uls hemen bodoj ulaanbaatraa niislelee hemen shutej yawdag.
2014-12-02
ovor mongol hun:
bilguudei huud mungu handiwalsan tuhai buh saitdudiin setgedliig unshlaa ,nudnees nulimas uuriin erhgui askhrah yum ,mongolchuud ovor mongolchuudiiga mongol hemen uzej usursun tsus tasarsan max hemen unlen bugud bayarlsan setgelee iltgsen bsan tanararaa baharhaj bna bi endees buhuilee ovor mongolchudaa tuluulun tanartaa bayarla hemen helii bidnii charmailga talaar bolsongui ,mongolchuud evtei baihdaa huchtei ovor mongolchuud hezeech mongol ulsaa uls hemen bodoj ulaanbaatraa niislelee hemen shutej yawdag.
2014-12-02
emegtei:
nuguu eh oronch ganbaatar mungu handivlaa yu! saihan yarij hudlaa populizm hiideg hun shte. unuudur humuusiin ihenh oilgohgui ter huniig demjij bgaa bh, udahgui medeed araaj zuheh bh. iim changa duugaar eh oron gej yaridg humuusees amgiin ih bolgoomjloh heregtei. bilguudeid tusalsan buh jiriin humuust bayarllaa.
2014-11-26
баярсайхан :
билгүүдэй хүү хурдан эдгээрэй . хүний газар хоолныхоо мөнгийг хасан бяцхан дүүдээ хандив өргөсөн манай оюутнууддаа баярлалаа. элэг нэгт өвөр монгол ахан дүүсдээ баярлалаа. эвтэй бол хүчтэй гэдгийг амбицтай тэнэг улс төрчид хараасай . амжилт амжилт
2014-11-26
доржоо:
оюутануудад баяр хүргэе. японы цунами болход манай нэр цуутай хүмүүс компаний захиралууд одод ар араасаа уралдан сая саяаар нь мөнгө цацаж баянаа гайхуулж байсан. харин монгол хүн хүнд байдалд орсон энэ хүнд үед оюутанууд үнэхээр сэтгэлээрээ тусалжээ.
2014-11-26
irgen:
saihan setgelt humuustee bayarlalaa, saihan medee bna, bilguudei huud hurdan edgehiig erooe,
2014-11-26
zochin:
saihan setgelt humuus gadaadad syrch bga ouytnyyddaaa bas uvurmongol ahan duusdee mash ih bayarlalaaa mongolchuud evtei bhda huchtei gej unen yumaa turiin erhmuud sonsoosoi haraasai medreesee negiig bodoosooo bidend bolomj bna
2014-11-26
auggdoug:
dahin helehed ene 76 uhanuud yu hiij baina geel eliireed baigaa nohdod helehed ta nar l iim balai garuudiig songoson shyy dee, uih iin gishyydee doromjilj baina gedeg ni chi ooroo ednees teneg tuldaa iim uls songoson ni gartsaagyi
2014-11-25
auggdoug:
ovorlogch mongolchuud maani mundag baina shyy , tedniig hyatad , hujaa geed l duudaad baidag amisgaa nar odoo soliotoi yum shig neeh hachin comment bichne shyy , mongolchuud oluulaa, ev negdel nyagt tusam ulam hychirhegjine shyy
2014-11-25
hyatad bish:
yu gej hudlaa mushgaad bna, hyatad bish ovormongolchuud tusalgee. piska mini end chini yalgaa ih bii
2014-11-25
zochin :
yamar sain hyyhdyyd be manai balai 76 gishyyd said naraas l deer yum daa bygded ni amjilt sain saihniig hysie
2014-11-25
zochin:
hyataduud bish ovor mongolchuud bain !! tednariig hujiaa hyatad gedgee bolioochee . ichmeer yum !!
2014-11-25
mongol:
manai nogoo 76s neg ni ch neg ch yani ogoogui. bidnii monhiin uzen yddag omhii huja nar ni mongol huuheded tuslah gj 130 say togrog handivlajee. manaihand setgel zurh bhgui zovhon ambits l bh yum
2014-11-25
irgen:
mash saihan setgeltei humuust bayarlalaa. hoorhii huu sain edgereesei. mongolchuud maani iim saihan setgeltei humuus shuu dee! yadarsan negendee tus bolj yavia ahan duusee!
2014-11-25
зочин:
билгүүдэй хүүгийн өмнөөс маш их баярлаж байна. мундаг юмаа.урд байдаг өвөрмонголчууддаа болон бусад гадаад байдаг тусалсан бүх хүмүүст сайн сайханыг хүсье!
2014-11-25
иргэн:
монголчууд ба хятадууд сайхан сэтгэл их гаргаж байна . нөгөө монголын нэртэй цуутай алдартай баячууд арван төгрөг хандивлан өгөөгүй л байна . баяжих тусам нарийлна монголын тоф зуун компани нийлээд тусламж өгдөг байж болно шүү дээ . та нар нийлээд эрүүл мэндийн тусламжийн сан байгуулаач . тэр төгрөгөө гадаадад эмчлүүлэх иргэдэд зориуулдаг байх.
2014-11-25
ar mongol:
eleg negt ovor mongolchuuddaa ih bayrlalaa
2014-11-25
зочин:
баярлалаа. сайхан сэтгэлт монгол ахан дүүс бусад хүмүүсээ. хурдан эдгээрээ билгүүдэй.
2014-11-25
muugluu :
mash ih bayarlaj bn . ta bid urd bdag uvur mongolchuudaa yu gedeg bilee hujaa l geed bdag tedend mingoliin tuluu tsohiloh zurh mongol humuunii tuluu yugaa harirlahgui bh setgel zurh itgel bugd bn ta buhend mash ih bayarlalaa ene huuhed edgerch bid buhend itgel setgeliin nar boloh boltugai
2014-11-25
сонин юм аа:
хэн зогсоох гээд байгаа юм бол. анхны мэдээлэл зогсооно гэж ирээгүй л юм даа. сэтгүүлчид зогсоох гээд байна уу. улс төрчид ичсэндээ зогсоох гээд байна уу
2014-11-25
zochin:
mongol ahan duus min ta nartaa mongoliin ahmad humuus mash ikh bayarlaj baina.
2014-11-25
amar:
sain bna. bid nii tsoohon mongolchuud. bid yadag hujaa gedeg ugui baihgui yu.
2014-11-25
mongol :
bayarlalaa ta nart!
2014-11-25
zochin:
bid baihgui bidnii unen turh
2014-11-25
irgen:
mundag ymaaa urd baigaa ovormongol shinjaan geed mongolchuuddaa bayrallaaaa buyn bolnoo ta nart.
2014-11-25