С.Ганбаатар: Намайг шүүхэд өгөөсэй

img

УИХ дахь Бие даагчдын зөвлөлийн гишүүн С.Ганбаатартай ярилцлаа. 

s

-Та саяхан Англи улсад уул уурхайн чиглэлээр олон улсын хуралд суугаад ирсэн. Ямар хуралд суусан юм бэ?

s

-Өнгөрсөн долоо хоногт буюу 18-21-ний өдрүүдэд Английн Лондон хотод дэлхийн 35 орны парламентийн гишүүд оролцсон Олон улсын томоохон хуралд оролцоод ирлээ. Нээлттэй нийгэм форумынхантай хамт явсан энэ хурлаар уул уурхайн баялагийг улс орныхоо хөгжилд яаж зориулах вэ, хамгийн үр дүнтэй, ашигтайгаар хэрхэн зохицуулж, хэрэглэх вэ гэдгийг тал талаас нь нарийн судалгаа, дүгнэлттэй хэлэлцсэн. Английн парламентийн гишүүдэд нөхцөл байдал ямар байгааг ойлгуулсан. Тэр дундаа Рожер Гэй гэдэг Английн парламентийн гишүүн маш сайн ойлгосон. Ингээд том орны уул уурхайн компаниуд маш ёс зүйгүй үйлдлээр буурай орнуудыг цөлмөж байгаагаас болж дэлхий тэр чигтээ тэгш бус байдалд орж хэдхэн хүмүүс маш их баяжиж, нийт ард иргэд нь юу ч үгүй үлдэж байна. Эндээс яаж гарах вэ гэдэг гаргалгааны талаар ярилцсан. Монголын парламентийг би төлөөлж очсон гэдгээрээ уул уурхайгаас хохирсон, хууртагдсан улс орны парламентийн гишүүдээс бүрдсэн бүтцийн байгууллагыг НҮБ-ын дэргэд байгуулья.

s

Энэ байгууллагынхаа бүтэц, зохион байгуулалтыг НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мунд хандаж, бид хоорондоо мэдээллээ солилцмоор байна гэдгээ мэдэгдсэн. Тухайлбал, Африкийн Зимбабе улсын Глинко гэдэг зэсийн уурхай дээр манайхаас долоон дор нөхцөл байдал үүсчихээд байгаа юм билээ. Мөн Индонезийн Фрипорт гэдэг зэсийн уурхайд жинхэнэ экологийн сүйрэл нүүрлэж, ард түмэнд нь ямар ч ашиггүй, аймшигтай байдал үүсчихсэн байна. Шинэ Гвинейд ажиллаж байгаа Рио Тинтогийн уурхай улсад нь ямар ч ашиг өгөөгүй, 2000 уурхайчин, энгийн ард иргэдийн амь нас үрэгдэж, зүгээр л баялагийг нь ухаж гадагш зөөгөөд иргэний дайн үүсгэчихсэн байна. Энэ олон мэдээлэл дунд манайд үйл ажиллагаа явуулж байгаа Рио Тинтогийн жишээ ч бас явж байна лээ. Ард иргэдэд нь ашиггүй байгаа энэ асуудлууд дээр гуравдагч орны парламент, шийдвэр гаргагч нар мэдээллээр дутмаг, туршлагагүй байж, тодорхой хэмжээгээр хүч хүрдэггүй тал бий. Тиймээс хоорондоо эвлэлдэн нэгдэж, бие биенээ дэмжье, мэдээлэл туршлага солилцоё, биднийг гэсэн бүтэцтэй байя гэсэн санаачлагийг гаргасан. Одоо ойрын үед олон улсын уул уурхайн үйлдвэрчний холбоонд хандаж, дэмжлэг авна. Ингэснээр НҮБ-ын тодорхой хурлуудаар энэ асуудлыг ярихаар болсон. Индонез, Зимбабе, Танзани, Истимор зэрэг улсын парламентийн төлөөлөгчид энэ асуудлыг маш сайн дэмжсэн.

s

-Энэ хурлаас нааштай үр дүн их гарсан байна. НҮБ-ын дэргэд ийм  байгууллага бий болчихвол дуу хоолойгоо илүү хүчтэй хүргэх боломжтой юм байна тийм үү? 

s

-Одоо ганцхан монголдоо  гээд байлгүй олон улсын хэмжээнд тэмцлээ үргэлжлүүлнэ. Энэ хуралдааны үеэр хоорондоо туршлага солилцсон хамгийн чухал зүйл бол яаж санхүүг нь хянах вэ. Томоохон уул уурхайн компаниуд буурай оронд мэдээллээ өгдөггүй нуудаг. Хууль зөрчдөг. Тэр асуудлаар нь хэрхэн яаж маргаан үүсгэж шүүхэд ялж болох вэ гэдэг туршлагуудыг авсан. Дэлхийн банкны экспертүүд хүрэлцэн ирж бидэнд мэдээлэл өгсөн.

ы

-Таныг Монголын эдийн засагт маш их нөлөөтэй Оюутолгой, Тавантолгой зэрэг томоохон уул уурхайн компаниудыг эсэргүүцсээр байгаад зогсоож, эдийн засгийг хохироочихлоо гэсэн яриа яваад байна. Энэ асуудалд ямар тайлбар өгөх вэ?

ы

-Манай орны  эдийн засагт Оюутолгой, Тавантолгой дэндүү нөлөөтэй, дэндүү чухал. Би ч тэгж итгэлэг. Гэхдээ ийм том уурхай манай орны эдийн засагт туслана дэмжинэ гэж амалж ард түмнийг хуураад байна. Туслахгүй, дэмжихгүй, оролцохгүй байгаа учраас бидний эдийн засаг унаж байгаа юм. Анх хөрөнгө оруулагчид Оюутолгойд 10 мянган ажлын байр шинээр бий болгоно, ДНБ- ний 30 хувийг нийлүүлнэ гэж амлаж байсан. Өнөөдөр энэ нь Монголд үлгэр болчихоод байна. Оюутолгой гацсанаас болж ингэж байна уу гэвэл худлаа. 2014 оны эхний гурван улирлын байдлаар Оюутолгойгоос 600 мянган тонн зэс, 8.6 тонн алт, 20 тонн мөнгө гадагшаа гараад явчихсан. Борлуулалтынх нь мөнгө 2.1 тэрбум ам.доллар нь ороод ирчихсэн байгаа. Дөрөвдүгээр улирлын дүн нь гараагүй байгаа шүү. Эндээс харахад юу ч гацаагүй. Монголчууд гацаагаагүй юм байна гэдгийг харж болно. Эд нар дээд хэмжээгээрээ монголын баялагыг зараад тэр хэрээр  ашигтай ажиллаж байгаа юм байна. Ирэх жилийн төлөвлөгөөгөөр 816 мянган тонн зэс, 15.2 тонн алт, 34 тонн мөнгө гаргана гээ төлөвлөсөн байна лээ. Энэ бүх баялаг ямар ч гацаа, саадгүй гадагшаа урсаад гарна. Монголд юу орж ирэх вэ. 130 сая ам. долларын татвар төлөх ёстой гэсэн акт тавьсан. Өгөхгүй гэсэн. Эрх мэдэлтнүүдтэй хуйвалдаад 30 сая ам.доллар төлөхөөр болсон ч өнөөдрийг хүртэл тэр мөнгө манайд орж ирээгүй. Одоо болохоор өгөхгүй гээд Монголын шүүх дээр заргалдаад л явж байгаа. Энийг намайг ярьсаны төлөө Оюутолгойг гацаагаад монголын эдийн засгийг хохироогоод байна гэж итгэж байгаа монгол хүмүүс өрөвдөлтэй юу, ингэж итгүүлээд байгаа Рио Тинто агуу юу. Тэр хүмүүс агуу юм шиг надад санагдаж байна.

ы

-Ер нь уул уурхайгаас бид хамааралтай гэж яриад байдаг. Гэтэл үнэндээ Монголын байгаль орчин, агаарын бохирдол, газар хөрсний бохирдол, усны хомсдол уул уурхайгаас хамааралтай болчихоод байна. Энэ дээр таны бодол? 

ы

-Энэ үнэн. Юуны өмнө усны чиглэлээр судалдаг эрдэмтэд ажлаа хийгээсэй. Яг өнөөдөр монголын усны мэргэжилтнүүд бүгдээрээ шахуу биеэ үнэлэгчид болчихоод, дуугарч чадахгүй байна. н.Батмөнх зэрэг ганц нэгхэн хүн л энэ асуудалд үнэн голоосоо санаа нь зовж, хөөцөлдөж яваа. Монголын томоохон гэгддэг усны мэргэжилтнүүд «Монголын говийн усыг Рио Тинто ашиглахад ямар ч сөрөг үр нөлөөгүй» гэсэн бичгэн дээр гарын үсгээ худалдаж амьдарч байна. Ингэж хэлсний минь төлөө тэд намайг шүүхэд өгөөсэй. Яагаад гэвэл говийн усыг Рио Тинто гурван жилийн дараа дуусгана. Усыг нь дуусахаар Сэлэнгэ мөрний усыг хоолойгоор зөөнө. Говийн байгаль газрын доорх усаар л хөрс, ургамлаа тэтгэж байдаг. Энэ усны асуудлаар маш ноцтой байдал үүссэн байгаа. Би энэ талаар хоёр ч удаа ноцтой мэдэгдэл хийж төрийн гурван өндөрлөгүүдийн санаа бодлыг ийш нь хандуулах гэсэн боловч ер нь л тоохгүй байна.

й

-Энэ байдлыг яаж засах вэ, олон нийтийн оролцоог яаж нэмэгдүүлэх вэ. Усны мэргэжилтнүүд нь энэ асуудлыг зөвтгөөд байгаа ч бодит байдал дээр эсэргээрээ байна шүү дээ?

ы

-Би биеэ үнэлэгч монголын эрдэмтэдийг эсвэл биеийг нь үнэлүүлж луйвар хийж, богино хугацааны ашгаар монголын байгалыг урт хугцааанд сүйтгэж байгаа гадаадын болон дотоодын энэ их хүчтэй хүмүүсийг эсэргүүцээд зодоон цохион хийгээд явах боломжгүй. Миний хийж чадах ганцхан ажил нь ард түмнийхээ итгэлээр олж авсан УИХ-ын гишүүн гэсэн энэ статусаар мэдээлэлүүдээ авах. Авсан мэдээлэл дээрээ тулгуурлаж, задлан шинжилж анализ хийж, ард иргэддээ хэвлэлийнхнээр дамжуулан хүргүүлэх юм. Хэвлэлийнхэн энэ талаар үнэн бодитой мэдээлэл түгээснээр дараагийн улс төрчдийн сонголтыг зөв хийж, төр засгийн шийдвэрт нөлөөлнө гэсэн ганцхан итгэл найдвар байна. Ардчилал үнэтэй олддог нь үнэн.  Гэхдээ Оюутолгойн үнээр олдмооргүй байна. Тийм үнэтэй байж болохгүй.  Оюутолгой 300 тэрбум ам.долларын үнэтэй шүү дээ. 300 тэрбум ам.долларын үнэтэй баялагаа өгчихөөд, өөрсдөө өрөнд ороод өдөр болгон 3 сая ам.долларын хүү төлдөг монгол шиг ийм сайхан сэтгэлтэй ард түмэн энэ хорвоо дээр хаана ч битгий байгаасай. Ийм өгөөмөр ард түмэн байж болохгүй гэж би бодож байна. Энийг ард иргэддээ мэдээлэх нь л миний ажил.

ы

-Асуудлыг шийдвэрлэхэд ямар ажил хийвэл илүү оновчтой байх бол?

ы

-Би хоёр ч удаа усны талаар мэдээлэл хийж байсан. УИХ-ын гишүүн Д.Батцогт усны асуудалд анхаарлаа хандуулж эхэлж байна. Намайг Оюутолгой, байгаль орчны талаар ярихаар популист, хэвлэлийн хурал хийхээс өөр юм хийдэггүй гэж доромжлох нь их юм. Оюутолгой ямар ч бяртай юм. Элдвээр хэлэхээр хүн л юм хойно халгах юм. Гэхдээ би дахиад ч усны талаар мэдээлэл хиймээр байна. Мэдээлэл хийх тусам тавлаад надад элдэв нэр хоч зүүгээд байдаг. Энэ бол муу зүйл. Монголчууд бидний хувь заяа ашиг тусын төлөө хийж байгаа энэ мэдээллийг баримттай ярьж байгаа. Миний ярьж байгаа бүхэн худлаа юм бол Оюутолгой яагаад шүүхэд өгдөггүй юм. Өдөр болгон 5 цэцэрлэгтэй тэнцэх хэмжээний хүү төлж бид байгаа гэдэг баримттай үндэслэлтэй зүйл. Тэд яагаад шүүхэд өгөхгүй байна. Тэгэхээр ард иргэд дэндүү сайхан сэтгэлтэй байна.

ы

-Оюутолгойн удирдлага болох гадаадын эрхмүүд ашгийнхаа багахан хэсгийг монголчуудад өгөөд үлдсэнийг нь 5-6 хүн хувьцаа маягаар эзэмшдэг гэсэн мэдээлэл өгнө гэж байсан. Ийм мэдээллийг та хаанаас авсан юм бэ?

ы

-Энэ талаар би маргааш баримттай цаастай дэлгэрэнгүй мэдээлнэ. Амаар ярьвал бас л популист болчихно. Хаанаас яаж, ямар байгууллагаас хөөцөлдөж  байж баримт олж авсанаа танилцуулна.

ы

П.Нарандэлгэр

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

дэмжигч:
гадныхантай хувилдаж монголоо цөлмөж,ард түмнээ доромжилогч та нар дэндүү цөөхүүлээ шүү . шуналын тулам та нарыг цаг нь болохоор мөнх тэнгэр гэсгээж л таараа. шуналын туламнуудын үнэн байдлыг баримттайгаар зоригтойгоор илчлэгч, ганбаатар, даваасүрэн гишүүн та бүгдийг чин сэтгэлээсээ дэмжиж байна.
2015-01-12
дэмжигч:
гадныхантай хувилдаж монголоо цөлмөж,ард түмнээ доромжилогч та нар дэндүү цөөхүүлээ шүү . шуналын тулам та нарыг цаг нь болохоор мөнх тэнгэр гэсгээж л таараа. шуналын туламнуудын үнэн байдлыг баримттайгаар зоригтойгоор илчлэгч, ганбаатар, даваасүрэн гишүүн та бүгдийг чин сэтгэлээсээ дэмжиж байна.
2015-01-12
дэмжигч:
гадныхантай хувилдаж монголоо цөлмөж,ард түмнээ доромжилогч та нар дэндүү цөөхүүлээ шүү . шуналын тулам та нарыг цаг нь болохоор мөнх тэнгэр гэсгээж л таараа. шуналын туламнуудын үнэн байдлыг баримттайгаар зоригтойгоор илчлэгч, ганбаатар, даваасүрэн гишүүн та бүгдийг чин сэтгэлээсээ дэмжиж байна.
2015-01-12
nileed alham hoish uharlaa:
youtube-s ouy tolgoin luivar geed haigaad uzvel ta nar neg bus zuil oilgono. mongolchuud bugdeeree neg alham uragsh alhaj u esvel otg burmusun taviad tuuchihsan bna u gedgee. naad ganbaa chin bas ch gj unenii ortoi yum yariad bga yum. ene mongold setguul zuin salbar bol undsendee dampuursan bugd urvagchid, hudaldagdsan etgeeduud. arga ch ugui biz dee medleg homsh yaduuhan setgelgeetei nuhduud usl turchdiin esvel gadnii bolon dotoodiin mungutei nuhdiin nuguu yu doloogood l. yasan ch uvaigui yumnuud setguulzuig udirdaad bna da. ahmad setguulchid iim es zuitei bgaagui dund ued garch irsen neg heden gar bna aa. tvnuuded medeenii alba gedegt hariyalagddag heden utgagui yumnuud...
2014-11-29
монгол залуу:
ганбаатар-т нэг итгэл хүлээлгээд үзвэл болох юм шиг санагдаад байхын ????!!!юу гэж бодож байна ?юмны учир олдог нь саналаа бичээрэй!
2014-11-29
zochin :
demjij bna uvaagui olon khunii derged iim khun baikh heregtei
2014-11-29
ganaa :
demjij bnaaa vneheer mongoliin tur tuildaa hvrtel bohirdson bololtoi mungu haraad nvd ni ulaanaaraa ergeed eh orniihoo gazar shoroog zarj ideh yuch bish boltsn amitad. oyutolgoi tawantolgoi vneheer tom ord ene ordooo mongolchuud uursduu yaagaad ezemshij bolohgvi bgaanbee yagaad talaas ilvv huwid ni gadaaduud ajillaj niit orlogiinhooo ihenhiig ni gadaadiin hvmvvst belegleed bgaan bee ene tal deer vneheer emzeglej ywdag. bodit baidliig ard tvmendee chin setgeleesee hvrgehiig hvsdeg tani shig hvmvvs olon baigaasai demjij ywdag shvvv
2014-11-28
jojo :
barzgar har hog mini hol ochij hutsaarai mongoliin ireeduig ballaj baigaa *l hudlaa ekh oronch hen dur esgesen erguu mal
2014-11-27
ganaa:
estoi zuv taniig demjdeg shu. ene saihan eh orniig mini hudaldaj bayjsan bayrtsogt metiin novshnuud udam ugsagara uhej dald oroosoi
2014-11-27
сүлд:
үүнийг үнэн гэдэгт итгэж байна өнөөдөр ийм байдалд хүргэсэн нөгөө санжийн баярын хар толгойг авах хэрэгтэй
2014-11-26
suirel:
temtseech humuusee
2014-11-26
ёэлэнгэ:
та бу*ас ялгардаг шүү.таныг дэмжиж бна.их хурлынхан яагаад үүн дээр анхаарал хандуулахгүй байгаа юм бэ?эдэн дотор таньтай санаа бодол нийлэх ядаж 3 хүн байхгүй бна гэж үү? яагаад 1 өдөрт ийм их мөнгө төлөх ёстой юм бэ? ийм байдалд оруулсан хүмүүст хариуцлага хатуу хариуцлага тооцох ёстой юм биш үү?бидэнд өөр шиг чинь монгол улсаа гэсэн улс төрчид л хэрэгтэй бна,ирэх сонгуульд бидсэтгэлийн хөөрлөөрөө биш ийм л хүмүүсийг олж сонгох хэрэгтэй юм
2014-11-26
zochin:
daraagiin songuuld olon ganbaatar uih-d garaasai gj uneheer husch bn gants hun bidnii tuluu l yabaad bn bid harin duugui suugaad huleegeed baidag uy huleej bn be ..............
2014-11-26
enhtsolmon.:
tanig ard tumnihee toloo ireeduin ur huuhdinhee tuluu zorigtoi temtsdegt urgelj demjij ywdag shu. amjilt.
2014-11-26
setgel:
ganbaatar shig uls turchid olon bol mongol uls mash hurdan hugjin doo. daan ch ene hun shig mongolinhoo toloo gesen setgeltei uls tur chid howor um daa. denduu haramsaltai bas tugshuurtei baina. burhan mongol ulsig min eruuj ireeduid bidnii ur udam ur shirgui xogjiltei saixan ul bolj amar amgalan amidaraasai gej husi daa.
2014-11-26
setgel:
ganbaatar shig uls turchid olon bol mongol uls mash hurdan hugjin doo. daan ch ene hun shig mongolinhoo toloo gesen setgeltei uls tur chid howor um daa. denduu haramsaltai bas tugshuurtei baina. burhan mongol ulsig min eruuj ireeduid bidnii ur udam ur shirgui xogjiltei saixan ul bolj amar amgalan amidaraasai gej husi daa.
2014-11-26
популист:
энэ популист гээд нэгнийгээ доромжлоод байдаг. яг ямар утгатай үг юм бэ? мэдэх хүн нь сайхан тайлбар тавиач. уул нь ард түмний дуу хоолой болсон хүнийг хэлдийм биш үү. тэгэхээр яагаад доромжлохдоо хэрэглэдэг юм бэ?
2014-11-26
bold:
demjij bna ganbaa urag*. bayartsogt gej saihan luivarchin yu l hiih bol doo
2014-11-26
амьдрах урлаг :
дэмжиж байна.
2014-11-26
баян:
ганбаатарыг дэмжиж бна. ийм хүмүүс олон гарч ирж нэгдэх хэрэгтэй бна. ард түмэн ийм нам бус хүмүүсийг сонгох хэрэгтэй
2014-11-26
ganbaatar :
yahav odoo ard ni ubug deesiin uldeej ugsun eh oron bgaa bolhoor shantrahgui bh ard olon huch nemne harin ter penshui biluu ter yumaa bolioroi hereggui sh deee
2014-11-26
irgen:
ganbaataraaa yvaad bai tanii yvsniii ashig garj l taarna hoich ue chine taniig mongol ch hun gedgeer yrih bolno taniig demjdeg shuuuuuu.bayrtsogt yagad hariutslaga uurehgui bnaa bas ter zorigt haana bnaa.
2014-11-26
harj l bai:
hussen huseegui ediin zasgiin aluurchin mini udahgui shuuhed ochij yalaa avch chrondoo zalarnaa
2014-11-26
хөх монгол:
өөрийн баялгаа үнэгүй өгөөд дээр нь өрөнд орох.гайхамшигтай.газар шороо гэж дуугарсаныг нь шоронд хийнэ гайхалтай.
2014-11-26
ard tumen:
demjij bna shuu.ta bol ene ard tumnii tuluu shudargaar temtsej chadah gants hun shuu.amjilt.buu buuj ug.
2014-11-26
zochin :
ganbaatariig demjih heregtei shuu oyutolgoigoos mgl-iin maani bayalag gashuunsuhaitiin boomtoor ,bolon oyutolgoi-umnugoviiin manlai sumaar dairuulan choir hurtel avtomashinaar zuuguud tendeesee tumur zamaar gadag* urssaar baigaa shu ene ursaj baigaa baylgaas mongolchuud bid ashig hurteh yostoi
2014-11-26
irgen:
ganbaatar bol saihan yarigch populist. unuuduriin uls ornii hugjil zogsongi baidald orson ni ene huntei shuud holbootoi. hudal yarij niit massiin tolgoig erguuleh oroldlogo hiideg. ganbaatariig neg ch buyanii uilsed neg ch tugrug andivlaagui gedegt ergelzeh yum alga. bid saihan yaridag humuust ali yum bur itgeh yum be. manam, anam 2-n hudlaa amlaltand huurtaj buh nasaaraa l songoloo, geed hugjij devshsen zuil hovor bna. yadahdaa iim eh oronch tsarailsan ganbaatar, uyanga metiin sadaanuudad itgej dagaj dalbaihaa bolil doo
2014-11-26
эх орон:
дэмжиж байна!!!
2014-11-26
зочин:
гажиг гармаа
2014-11-26
nyamaa:
hervee ingej ashiggui ajillah yum bol gazar doorh baylagaa ashiglahgui yhyylahgui zogsoochih heregtei, yamar myydna barina geh bish, tegeed uur ashigtai geree nuhtsul garch irvel ashiglah talaar yarina biz,
2014-11-26
mongolchuud:
*aaaanuuuuud
2014-11-26
bayaraa:
ganbaatar gishuuniig hamgaalaltand avahgyi bol luivarchid horloh bii dee.zavandaa harj hyanaj bnaa bi....gaihaltai eh oronch.....
2014-11-26
tsend:
dendvv archaagui vher shig ard tvmen mine ene ynzaaraa duugvui bgd bvl africa bolhod belen bolchood bn ,,,,!,,,,,,,
2014-11-26
qwer:
anh o. enhsaihan gej gishuun bas baigal orchin hamgaaln geed bsan amjiltand huregui, gambaa gishuun basl tegeh bhda, bid hed yamar negdej demjej chadah bish, hatuuhan helehed mongolchuud archagui garuud sh te
2014-11-26
qwer:
anh o. enhsaihan gej gishuun bas baigal orchin hamgaaln geed bsan amjiltand huregui, gambaa gishuun basl tegeh bhda, bid hed yamar negdej demjej chadah bish, hatuuhan helehed mongolchuud archagui garuud sh te
2014-11-26
werty:
bidnar ene komentor demjeed demjeed yamarch ur dund hurehgui, orovdoltoi archagui ard tumen
2014-11-26
werty:
bidnar ene komentor demjeed demjeed yamarch ur dund hurehgui, orovdoltoi archagui ard tumen
2014-11-26
amka:
sain bna. demjij bna. bayartsogt metgeltseed l ganbaatar gishuuniig ilt doosh ni hiigeed l baisan yasan ovoij otsootol bayjaad l boon dollar tosovt orood l chuham l delhiid baihgui geree hiisen geed l peedelzeed baisan. 1 saya dollaraa martaad l azaartaad baisan. yas yuman deer ganbaatar uyanga gishuun 2-l zorigtoigoor buzar bulhaig ilchilj baigaa shuu. ard tumen teneg bish bolson uhaan suugaad hen ni hen be gedgiig yalgaj salgaj sursan.
2014-11-26
shudraga mongol:
ganbaatar gishuuniig 1000% demjij bn. taniig muulj baigaa humuus bol hytad hujaagiin *nuud erliizuud baigaa gedeg ni oilgomjtoi. ter hytaduudiig udahgui baribjlah bolno. tand ajiluin amjilt husiy.
2014-11-26
marat:
уих-ын гишүүн ганбаатарыг дэмжиж байна. өнөөдөр рио -тинто мэтийн эдийн засгийн алуурчид монголыг африк шиг болгож чадахгүй. учир нь нь монгол ухаантай, боловсролтой , эх оронч хөвгүүдтэй, эх орныхоо төлөө үхэж чадах тийм үр хүүхэдтэй орон. монголын хөрсөн доорхи баялгийг та нар монголчуудыг басамжилж идэх санаатай бол бүтэхгүй. рио -тинтогийн ер. захирал уолш нэг л зүйлийг ойлго. монгол оюу толгой байхгүй байхад амьдарч байсан, амьдрах ч болно. одоо та нарын булхай дэлхийд гарч байна. та нар арван наймтай юуч мэдэхгүй хүүхдэд гадаадад төгссөн монгол хүнээс хэд дахин илүү цалин өгч доромжилж байгаа билээ. энэ та нарын шудрага ёс мөн үү. эмээлээ гэдсэндээ авсан морь буруугүй.
2014-11-26
bi mongol hun:
demjij bain. ene hvniig demjij bgaa bvh hvmvvs negdeed neg udur arai tomoor duu garah bh gedegt bii itgedeg. zaluusaaa negdej vzel bodoloo ilerhiilj hvssen zvilee vneneer n olj medeh erhee yaagaad edelj blhgvi gej??????
2014-11-25
mgl ulsiin irgen :
c ganbaataraa chi busad 75 shigee bish gedgee yaj batlax be bugd chamshig yrij bsan odoo yrix bish xiij ixleech tegexgvi bol udaxgvi tejeegchee aldna shvv 76 n xudal xuurmag luivarchid min
2014-11-25
mongol hun:
demjij bna. bitgii shantraarai. guij bna
2014-11-25
mongol:
demjij baina
2014-11-25
darhan:
tanig darhanchuud 100 huwi demjdeg shuu. amjilt. biee hairlaj l ywaarai.
2014-11-25
zochin:
barimttai rina gengyyr l alna ene ter boloh vii dee,bolmj ni baidag bol dor ni heleh hymyys ard tymendee helj dyylgaj baihgyi bo odoo ch hetsyy shvv.boon barinmt geed l ygaasaa bylhai gej zamyylind bagtahgyi bylhaitai llyuvarchdad ih boljee.ganbaatairr demjij bna,iin hymyysee ard tymen bid demjihgyi bol hen demjih ve
2014-11-25
zochin:
ard tvmniihee toloo ywdag vneheer mundag hvn shvv. eh orondoo oshoo ilvv ih zviliig hiij bvteegeerei. taniar baharhaj ywdag shvv
2014-11-25
zochin :
deeguur bgaa ter hyatadin erliizuudiig zailuulah umsan ted nar l manai mongol ulsig suitgej bgaa
2014-11-25
zochin :
deeguur bgaa ter hyatadin erliizuudiig zailuulah umsan ted nar l manai mongol ulsig suitgej bgaa
2014-11-25
dandar:
za ene tenegiig nohoid bol ugchii shuu.manai nohoi hool und muutai bga yumsan muu hogiig uguh yumsan
2014-11-25
300t:
300 terbum gesen too haanaas gargaad irev dee. hudlaa shoudaj baihaar uurhaichidtai uulzaasai daa
2014-11-25
mongol:
ediin zasgiin aluurchin
2014-11-25
hudalch:
hol ochij gvts
2014-11-25
tsen:
zuv demjej bn
2014-11-25
bayrlala:
bayrladg wm da gantshan ch gsn neg iim hunee olod oldood ih hurald sulgtsan gher ih daichin gehde zuulun hun shuu unener yvbal uher tuulai guitsdeg tsag ungursnuuu humuusee en huniig erunhiligchuuuuuuu bolgon shuuu ahan duuseee elbege metiin hudlachudig huun zailuli buur suirehese umn
2014-11-25
naraa:
iim hun 76d gants neg baigaa bolhoor l huchirehgui mongol uls yaduural tuildaa hurch bn
2014-11-25
zochin:
ganbaatraa bitgii shantraarai, demjij bna, demjij bna.
2014-11-25
zochin1:
ganbaatariig demjij bitgii shantraarai!
2014-11-25
mmmm:
uu za za bur gatch ugchee. bur gadaadad uil ajillagaa yavuulaad l zimbabegiin iim uurhaig hamgaalna geed l yavah ni ee. bolj bolj. gadaadynhan setgetsiin uvchtei hun gedgiig ni amarhan oilgono
2014-11-25
irgen.bu:
hetsuu yumaa. olon demjij bga hun. yag tsagaa tulhaar tsohon bga bh. gantsaardaj bga uchrass l dorvitoi ur dund hurch chadku bga bh l daa.
2014-11-25
zochin :
negdej neg nam baiguulaga uneniig gargahgui ta ih heregtei
2014-11-25
zochin :
oluulaa boloh negdeh heregtei
2014-11-25
zochin:
yumaa ashiglana geed hunees mungu hamtarch zeeleed buu tuluud suuj baidag teneg hun mongoloos uur delhiid bna uu nuguu 20000 huvsagch bish 20 hulgaichiin tolgoigoor hiisen tootsoo
2014-11-25
orgil:
demjij yavdag. mundag medlegtei, uur shigee setgeltei zaluusiig egneendee negtgeh heregtei. oluulaa boloh heregtei. bas bolgoomjtoi, hamgaalalt saitai baih heregtei. ger bul bolon uuriinhuu ayulgui bdald. ter talaas ni sanaa zovj yavdag shu
2014-11-25
enkhee:
ganbaatar gishvvn vneheer eh oron ard tvmnee gesen aguu setgeltei hvn taniar baxarxdag shvv
2014-11-25
ardchilal:
saihanbilegees ochood asuu bas eldegeegees asuu oyutolgoig ard tumenbee eh orondoo asigtai bailgaj chadahu chadahgui bol ta nar hariutslaga huleej chabahu geed asuugaad ogoh setguulch bna uard tumenii duu hooloi boloof zorigtoi asuult tulagsan barimttai asuult tawiad tv surwaljlaga hiicheh setguulch bainu
2014-11-25
зочин:
чамайг тэжээх тийм илүүдээ гарсан сул шорон байх уу? зүгээрээ чи цагаа болохоор аяндаа "тэтгэвэртээ сууна" аа. тэр цагт харин чамайг тойрон хүрээлэгчид чинь урьдын адил балиашиглахгүй л болов уу. чиний популизм ч бас тэр үед солиорол болж хувирсан байна.
2014-11-25
boldoo0701:
demjij bna, ta shu, mundag gehees oor yum hiihgui bgaa ta bid oorsdoo mal nuud tiim malnuud olon bgaa bolohoor mongol uls iim bolchood bgaan 76 ajila muu hiisendee ch bish bid yu ch hiihgui bgaa bolohoor iim yum bolood bgaan
2014-11-25
zochin:
eronhiilogchiin zasaglaltai bolood ene huniig tavimaar bna
2014-11-25
zochin:
tand amjilt husie zov ymnii toloo zaaval ajil chini buteh bolno ard tumen harj baigaa sain zuiliin toloo zaaval saad berh*el tohiolddog buu too tanii husel tanii husel tani bielej yvahiin erool devshuulie ..
2014-11-25
зочин:
дэмжиж байна шүү
2014-11-25
dkkdii:
цаана чинь манай хэдхэн нөхдүүд монголын баялгийг ард түмэнд биш халаасаа түнтийлгээд байгааг ард түмэн минь ухаантай бол эсэргууцээч.дэндүү амгалан ард түмнийг минь мунхруулаад байна шүү.
2014-11-25
монголын төлөө:
дараагийн сонгуульд ийм хүмүүсийг их хуралд сонгож саналаа өгөхыг нийт ард түмнээсээ хүсье .
2014-11-25
баагий:
дэмжиж байна.
2014-11-25
uuhai:
zov doo iim zorigtoi eh oronch 20 hun l 76 dotor baihad bolno shdee daanch bhgui l deeiimees l mongoliin ard tumen zovlond unaad baigaa um urag* ard tumen chini nudee bultiij chihee deldiitel huleej baina shuu gan baataraa
2014-11-25