Ж.Мөнхбатыг огцруулах эсэхийг хэлэлцэхээр боллоо
МАН-ын Удирдах зөвлөлийн гишүүдийн хурлаар тус намын Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбатыг ажлаа өгөхийг МАН-ын зарим гишүүд нь шаарджээ. Тухайлбал, түүнийг энэ албан тушаалаас огцрохыг Ц.Нямдорж гишүүн шаардсан байна. Гэхдээ энэ асуудлыг удахгүй болох МАН-ын Бага хурлаар хэлэлцэж, нийт гишүүдийн саналаар шийдэхээр болжээ.
х
МАН-ын Бага хурал ирэх баасан гараг буюу 11-р сарын 28-нд болно.
х
Эх сурвалж: zindaa.mn
СЭТГЭГДЭЛ БИЧИХ