Улаанбаатарт 11 хэм хүйтэн

img

Өнөөдөр говь, талын нутгаар хүчтэй салхи шуургатай, ихэнх нутгаар хүйтэн байхыг малчид, ард иргэдэд онцгойлон анхааруулж байна.

б

Зүүн зүгийн нутгаар үүлэрхэг, нутгийн зүүн хэсгээр цас орно. Бусад нутгаар солигдмол үүлтэй, цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, говь тал хээрийн нутгаар секундэд түр зуур 18-20 метр хүрч шороон болон цасан шуурга шуурна. Хүйтэрч Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын сав газраар 10-15 хэм, Алтайн өвөр говь болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 1-6 хэм, бусад нутгаар 6-11 хэм дулаан байна.

ы

Улаанбаатарт үүл багасна. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Хүйтэрч 10-12 хэм хүйтэн байна. Өглөө 05 цагт Улаанбаатарт: 18 хэм хүйтэн, харьцангуй чийг 73 хувь, агаарын даралт 860 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ