Чингисийн хөшөөнд хүндэтгэл үзүүлнэ
Өнөөдөр Монгол Улс тунхагласан болон Анхдугаар Үндсэн Хууль батлагдсаны 90 жилийн ой тохиож байна. Энэ түүхт ойн өдрийг тохиолдуулан Монгол Улсын Их Хурлын дарга З.Энхболд 11.40 цагт Их эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлнэ. Мөн МАН, МАХН-ынхан Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөх юм. Үргэлжлүүлээд МАН-ынхан баярын хурлыг Тусгаар тогтнолын ордонд зохион байгуулна. Харин МАХН-аас зохион байгуулж буй хүчит 256 бөхийн барилдаан Бөхийн өргөөнд болно.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ