Өнөөдөр болох үйл явдлын тойм

img

МҮЭХ-ны IV давхрын хурлын танхимд

09:00 цагт ”Албан бус хэвшилд ажиллагчдын хөдөлмөрийн харилцааг хуульчлах арга, боломж” сэдэвт нийгмийн түншүүдийн зөвлөлдөх уулзалт-хэлэлцүүлэг  эхэлнэ. Уг хэлэлцүүлгээр салбарын ҮЭ-ийн холбооны мэдээлэл, Хөдөлмөрийн хуулийн төслийн хамтарсан ажлын хэсгийн танилцуулга, Монголын Ажил олгогч эздийн нэгдсэн холбооны танилцуулгад үндэслэн санал бодлоо солилцох, зөвлөлдөх ярилцлага хийх аж. Утас:99086972

б

“Сүнжингранд” зочид буудлын танхимд

09:00 цагт “Сүрьеэг илрүүлье, эмчилье, эдгэрүүлье” сэдэвт Үндэсний зөвөлгөөн  үргэлжилнэ. Утас: 96016224, 91992844, 98190594.

ы

НМХГ-т

09:00 цагт  Даргын зөвлөлийн хурлаар Туул голын дагуу ашигт малтмал хайх, олборлох тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаанд хийсэн хяналт шалгалт, Уулын дайргыг хууль бусаар ашиглагч иргэн, аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаанд хийсэн хяналт шалгалтын талаар нээлттэй хэлэлцэх болно. Утас:99070909

б

“Blue Sky Tower”-ийн “Даймонд” танхимд

09:00 цагт Өмнөговь аймгийн ИТХ, ЗДТГ санаачлан Монгол улсын Шинжлэх ухааны Академитай хамтран “Өмнөговийн түүх соёлын өв: Өнөө ба ирээдүй” онол практикийн бага хурал-хэлэлцүүлгийг  зохион байгуулна.

ө

Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн соёлын төвд 

09:00 цагт Шинжлэх ухааны ажилтны өдрийг тохиолдуулан “Шинжлэх ухаан, технологи, инновацийн үйл ажиллагааны олон талт оролцоо” сэдэвт чуулга уулзалт эхэлнэ. Утас: 352542, 315741

ө

Гадаад харилцаа, эдийн засгийн хамтын ажиллагааны яаманд

09:30 цагт “Зүүн-Хойт Азийг цөмийн аюулаас ангижруулах нь” сэдэвт олон улсын бага хурал   болно. Тус хуралд “Цэнхэр сүлд” ТББ-ын Ерөнхийлөгч, Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбат, тус байгууллагын УЗ-ийн гишүүн Ж.Чойнхор зэрэг эрдэмтдээс гадна Токио, Киодо, Пхеньян, Сөүл, Владивосток, Бээжин, Хонгконг, Тайпэй зэрэг хотоос төлөөлөгчид ирж оролцох юм.

ө

ҮХААЯ-ны нэг давхрын хурлын зааланд

10:00 цагт  хэрхэн зохион байгуулалттайгаар хоёрдогч зах зээлээс эх үүсвэр босгох, төсөл хэрэгжүүлэгч нэгжүүд яаж оролцох талаарх экспортыг дэмжих, импортыг орлох үйлдвэрлэлийн 888 төслийнхний форум зохион байгуулагдана. Утас:99170377

ы

Цагдан хорих 461-р ангид

10:00 цагт УИХ-ын гишүүн Ц.Оюунгэрэл тус ангид хоригдож буй н.Тулгатай уулзана.

б

Гадаад Харилцааны Яаманд

10:30 цагт  Түүхийн шинжлэх ухааны доктор, түүхч Дэмбэрэлийн Өлзийбаатарын БНСУ-д   шинээр хэвлэн авчирсан “Монголчууд” цахим түүхийн CD-ны нээлт болно. Утас: 99182551

ө

Төрийн ордны “Г” танхимд

11:00 цагт Хүүхэд харах үйлчилгээний тухай хуулийн төслөөр УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг мэдээлэл хийнэ.

ө

“Монгол Ньюс” мэдээллийн төвд

11:00 цагт  “Монголын Залуучуудын Нэгдсэн Нам” үүсгэн байгуулах талаар хэвлэлийн бага хурал болно.

б

Чингис хааны нэрэмжит төв талбайд

11:40 цагт жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөнө. Цэцэг өргөх ёслолд МАХН-аас УИХ, Засгийн газарт сонгогдсон гишүүд, МАХН-н удирдлагууд, гишүүд дэмжигчдын хамт оролцоно.

б

"Интерном” номын их дэлгүүрт

11:40 цагт  Тич Хат Ханы “Таны жинхэнэ Орон гэр” номыг Намбарын Энхбаярын орчуулгаар толилуулж буй нээлтийн арга хэмжээ болно.

б

Монгол бөхийн өргөөнд

14:00 цагт МАХН-аас улс, аймгийн цолтой 256 хүчит бөхийн барилдааныг зохион байгуулна.

б

Чингис Зочид буудлын II давхарын хурлын танхимд

14:00 цагт Монгол Улсын Засгийн газар, Жендэрийн Үндэсний хороо нь Нэгдсэн Үндэстний байгууллагын хүн амын сантай хамтран  “Жендэр, Хүний эрх элч”-ийн лекц зохион байгуулна. Утас: 99915986, (51)-266505

б

Тусгаар тогтнолын ордны Бага танхимд

15:00 цагт Монгол улсын ШУА-иас зохион байгуулж байгаа “Академичдын цуврал лекц”-ийн 20 дахь удаагийн лекцийг академич Н.Бэгз  “Монголын боловсрол судлалын хөгжлийн асуудлууд” сэдвээр нээлттэй лекц уншина. Утас: 99045949

б

Гадаад харилцаа, эдийн засгийн хамтын ажиллагааны яаманд

17:10 цагт "Зүүн-Хойт Азийг цөмийн аюулаас ангижруулах нь” сэдэвт олон улсын бага хурлыг зохион байгуулагч, оролцогчид хэвлэлийн бага хурал хийнэ.

d

www.shuud.mn

СЭТГЭГДЭЛ БИЧИХ